Монгол Германы Гүүр

Монгол Германы Гүүр Mongolisch-Deutsche Brücke Die MDB ist eine auf internationaler Ebene anerkannte Organisation, die zurzeit ca. 1400 mongolische und deutsche Mitglieder hat.

Über Uns:

Die Mongolisch-Deutsche Brücke (MDB) ist auf Initiative von mongolischen Deutschland-Absolventen am 22.12.1999 in Ulaanbaatar gegründet worden. Unsere Mission:

Wir wollen das Know-How Transfer in die Heimat durch rückkehrende Mongolen, Träger neuester wissenschaftlicher Erkenntnisse, intensivieren und fördern.

🍂 [MDB Event] Богд Хан Уулын намрын алхалт 🥾Намрын сэрүүхэн агаарт Богд Хан Уулын үзэсгэлэнт байгальтай танилцан, хамт о...
21/09/2026

🍂 [MDB Event] Богд Хан Уулын намрын алхалт 🥾

Намрын сэрүүхэн агаарт Богд Хан Уулын үзэсгэлэнт байгальтай танилцан, хамт олноороо нэг өдрийг идэвхтэй, эрүүл, үр бүтээлтэй өнгөрүүлэхийг урьж байна! 🌿

📅 Огноо: 2026 оны 9 дүгээр сарын 27
⏰ Цаг: 08:00
📍 Уулзах цэг: Зайсангийн амны хаалга (авто зогсоол)

Өглөөний цэвэр агаарт алхаж, байгалийн сайхныг мэдрэн, хамтдаа сайхан дурсамж бүтээцгээе. 🍁

📌 Аяллын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, маршрут болон бусад мэдээллийг доорх холбоосоор орж үзнэ үү: https://mdbwanderung.netlify.app/?fbclid=IwY2xjawUdhh1wZG9mBWV4dG4DYWVtAjEwAGJyaWQRMTI1bnBGdEdFUkw5SlJJWEZzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEefyYWzeN28IerBUsR2MMyZmC7d4Hm89dBi_Mse55xU9RgzlGQEAQtxDp9OD4_aem_RKxkVdVI1OpeJcVf-LESvg

Та бүхнийг хамтдаа алхахыг урьж байна! 🥾🍂

[MDB Event]STAMMTISCHOktoberfest zum Anfang.🍺 Ein Tisch. Ein Bier. Gute Gespräche.Германы уламжлалт Stammtisch уулзалтаа...
13/09/2026

[MDB Event]

STAMMTISCH
Oktoberfest zum Anfang.

🍺 Ein Tisch. Ein Bier. Gute Gespräche.

Германы уламжлалт Stammtisch уулзалтаар
намрын оройг хамтдаа өнгөрүүлцгээе.

Prost! 🍻

📅 2026.09.18
⏰ 19.30
📍 Novotel Hotel

Prost! Wir sehen uns am Stammtisch.

26/08/2026
01/07/2026

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 🌏 ГАДААДАД АМЖИЛТТАЙ СУРАЛЦАХ НЬ 🇲🇳 эвент тун удахгүй...

Магистр, доктор, баклаврын хөтөлбөрт тэтгэлэгтэй суралцмаар байна уу? Гадаадад сурч байгаа ч амжилттай суралцах, төгсөөд ажлын байраа хэрхэн олоход чиглэл хэрэгтэй байна уу? Гадаадад суралцах мөрөөдөлтэй ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байна уу?🤷‍♀️

Гадаадын их, дээд сургуулиудад хэрхэн элсэх, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, суралцах хугацаандаа өөрийгөө хөгжүүлэх, төгсөөд хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх талаар бодит туршлагаас суралцах боломжийг болгож байна.

🎓 Гадаадад боловсрол эзэмшсэн төгсөгчид, тэтгэлэг хүртэгчид, топ сургуульд амжилттай элсэгчид, салбартаа амжилттай ажиллаж буй мэргэжилтнүүд, топ 100 сургуульд амжилттай бэлдсэн эцэг эхчүүдийн туршлага, компанийн хүний нөөцийн удирдлагуудын туршлага, зөвлөгөөг хуваалцана.

📅 2026.07.04
🕑 13:00-19 цагийн хооронд
📌Тусгаар тогтнолын ордон

Арга хэмжээний үеэр:
✅ Тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаарх мэдээлэл
✅ Элсэлтэд эртлэн бэлтгэх зөвлөмж
✅ Суралцах хугацаанд амжилт гаргах туршлага
✅ Төгсөөд ажил, карьераа хөгжүүлэх боломжууд
✅ Асуулт, хариулт болон нетворкинг

Зорилтот оролцогчид:

• Ахлах ангийн сурагчид
• Их, дээд сургуулийн оюутнууд
• Магистр, доктор, баклаврын түвшинд суралцах хүсэлтэй иргэд
• Эцэг эх, асран хамгаалагчид
• Багш, боловсролын зөвлөхүүд
• Гадаадад төгсөгчид
• Боловсролын байгууллагуудын төлөөлөл

🎯Та дэлхийн хаана нэгтээ боловсрол эзэмших хүсэлтэй бол энэ арга хэмжээг бүү алдаарай.
😅Аяга кофены үнээр амьдралынхаа замын чулууг түүлгэнэ дээ.

👍 Суудлын тоо хязгаартай тул урьдчилан бүртгүүлээрэй.
Бүртгэлийн холбоос: https://forms.gle/uSSZsW7StqGupMdy8

#ГадаададАмжилттайСуралцахуй


Эрхэмсэг ноён Элчин сайд Хельмут Кулитц,Монгол Улсад суугаа Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Онц бөгөөд Бүрэн Эрхт Э...
30/06/2026

Эрхэмсэг ноён Элчин сайд Хельмут Кулитц,

Монгол Улсад суугаа Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдын үүргээ нэр төртэйгөөр өндөрлөн эх орондоо буцаж буй Танд Монгол–Германы гүүр ТББ-ын Удирдах зөвлөл, гишүүд, төгсөгчдийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын ажил үйлс болон хувийн амьдралд тань эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Энэ жил Монголын анхны оюутнууд Герман Улсыг зорин суралцсаны түүхт 100 жилийн ой тохиож байгаа нь хоёр орны харилцаа нь хүн төвтэй, боловсрол, оюуны хөгжилд тулгуурласан хамгийн бат бөх суурьтайг дахин нотолж байна. 1926 онд эхэлсэн энэхүү түүхэн замнал өнөөдөр 35,000 гаруй герман төгсөгчөөр баяжин үргэлжилж, тэд Монгол, Германы хоорондын оюуны болон хүний нөөцийн хамгийн найдвартай гүүр болсоор байна.

Германд төгсөгчид бид өөрсдийгөө өнгөрсөн 100 жилийн өвийг үргэлжлүүлэгч төдийгүй, ирэх 100 жилийн Монгол–Германы хамтын ажиллагааг хамтдаа бүтээгч оюуны болон хүний нөөцийн стратегийн гүүр хэмээн үздэг.

Монгол Улсын хувьд Герман Улс нь боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт хамгийн урт хугацаанд, хамгийн тогтвортой, харилцан итгэлцэлд суурилсан стратегийн түнш байсаар ирсэн бөгөөд ийм түвшний тасралтгүй, гүнзгий хамтын ажиллагааг өөр ямар ч улстай хөгжүүлээгүй билээ.

Таны бүрэн эрхийн хугацаанд энэхүү эрхэм харилцаа улам бэхжин, олон шинэ санаачилга, хамтын ажиллагаагаар баяжин хөгжсөнд бид талархаж байна.

Танд болон гэр бүлд тань эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол Улс Таны хувьд үргэлж халуун дотно дурсамжтай орон хэвээр үлдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Монгол–Германы нөхөрлөл улам батжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна. 🇲🇳🤝🇩🇪

Монгол-Германы Гүүр ТББ
УЗ-ын дарга
С.Амармэнд

—————

Exzellenz Herr Botschafter Helmut Kulitz,

anlässlich Ihrer ehrenvollen Beendigung Ihrer Amtszeit als Außerordentlicher und Bevollmächtigter Botschafter der Bundesrepublik Deutschland in der Mongolei und Ihrer Rückkehr in Ihr Heimatland möchten wir Ihnen im Namen des Vorstands, der Mitglieder sowie der Absolventinnen und Absolventen der Mongolisch-Deutschen Brücke unseren aufrichtigen Dank aussprechen. Für Ihre zukünftigen beruflichen und persönlichen Wege wünschen wir Ihnen beste Gesundheit, Glück und größten Erfolg.

In diesem Jahr jährt sich die Entsendung der ersten mongolischen Studierenden nach Deutschland zum 100. Mal. Dieses historische Jubiläum unterstreicht erneut, dass die Beziehungen zwischen unseren beiden Ländern auf einer der stärksten Grundlagen beruhen – einer menschenzentrierten Zusammenarbeit, die auf Bildung und intellektueller Entwicklung basiert. Seit dem Beginn dieser historischen Entwicklung im Jahr 1926 ist die Zahl der Deutschland-Alumni auf heute über 35.000 angewachsen. Sie wirken weiterhin als verlässliche Brücke des intellektuellen und personellen Austauschs zwischen der Mongolei und Deutschland.

Wir Deutschland-Alumni verstehen uns nicht nur als Fortsetzer eines hundertjährigen Erbes, sondern auch als Mitgestalter der kommenden hundert Jahre der mongolisch-deutschen Zusammenarbeit als strategische Brücke für Wissen und Humanressourcen.

Für die Mongolei ist die Bundesrepublik Deutschland seit jeher ein strategischer Partner in den Bereichen Bildung, Wissenschaft und Kultur, ein Partner, mit dem eine derart langfristige, stabile und vertrauensbasierte Zusammenarbeit in dieser Tiefe mit keinem anderen Staat entwickelt wurde.

Wir danken Ihnen für Ihren Beitrag während Ihrer Amtszeit, in der diese besondere bilaterale Beziehung weiter gefestigt und durch zahlreiche neue Initiativen und Kooperationen bereichert wurde.

Wir wünschen Ihnen und Ihrer Familie weiterhin beste Gesundheit und alles Gute. Die Mongolei wird für Sie stets ein Land voller warmer und wertvoller Erinnerungen bleiben.

Wir sind überzeugt, dass sich die Freundschaft zwischen der Mongolei und Deutschland auch künftig weiter vertiefen und nachhaltig entwickeln wird. 🇲🇳🤝🇩🇪

Mongolisch-Deutsche Brücke
Vorsitzende des Vorstands
Amarmend.S

Монгол-Германы гүүр ТББ Германы Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Монгол-Германы гүү...
30/06/2026

Монгол-Германы гүүр ТББ Германы Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа

2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Монгол-Германы гүүр ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүд болон гишүүд ХБНГУ-ын Бундестаг дахь Төв Азийн парламентын бүлгийн төлөөлөгчидтэй уулзаж боловсрол, шинжлэх ухаан, залуучуудын солилцоо болон цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов.

Уулзалтад ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл, DAAD-ын төлөөлөгчид, мөн Германы их, дээд сургуулиудын төгсөгчид оролцов.

Энэхүү уулзалт нь ХБНГУ-ын Бундестаг дахь Төв Азийн парламентын бүлгийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд:

- Бундестагийн гишүүн Кристиан Герке (Die Linke) – Парламентын бүлгийн дарга, төлөөлөгчдийн ахлагч
- Бундестагийн гишүүн Тобиас Винклер (CDU/CSU) – Парламентын бүлгийн дэд дарга
- Бундестагийн гишүүн Петер Фелсер (AfD) – Парламентын бүлгийн гишүүн
- Бундестагийн гишүүн Айше Асар (Bündnis 90/Die Grünen) – Парламентын бүлгийн гишүүн

нар оролцож, Монгол Улсад 2026 оны 6 дугаар сарын 29-нөөс 7 дугаар сарын 2-ны өдрүүдэд айлчилж байна.

Мөн Германы Бундестагийн Олон улсын харилцааны хэлтсийн төлөөлөгч хатагтай Шнайдер төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж, айлчлалын үеэрх уулзалт, арга хэмжээнүүдэд оролцож байна.

Уулзалтын үеэр Монгол-Германы гүүр ТББ-ын үйл ажиллагаа, зорилго, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулж, төгсөгчид, судлаачид болон залуучуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.

29/06/2026
[MDB Event]🇩🇪🤝🇲🇳2026 оны 5 сарын 20-ны өдөр “Монгол-Германы Гүүр” ТББ-ын бүх гишүүдийн анхны уулзалт зохион байгуулагдла...
20/05/2026

[MDB Event]

🇩🇪🤝🇲🇳

2026 оны 5 сарын 20-ны өдөр “Монгол-Германы Гүүр” ТББ-ын бүх гишүүдийн анхны уулзалт зохион байгуулагдлаа.

Монгол Германыг холбосон хүн бүхэнд нээлттэй.

_________________________

Am 20. Mai 2026 fand das erste Treffen aller Mitglieder der Nichtregierungsorganisation „Mongolisch-Deutsche Brücke“ statt.

Offen für alle, die eine Verbindung zwischen der Mongolei und Deutschland herstellen.

Бүх гишүүдийн уулзалтад бүртгүүлсэн нийт гишүүдэд талархал илэрхийлье. Уулзалтын хөтөлбөрийг та бүхэнд танилцуулж байна....
18/05/2026

Бүх гишүүдийн уулзалтад бүртгүүлсэн нийт гишүүдэд талархал илэрхийлье.
Уулзалтын хөтөлбөрийг та бүхэнд танилцуулж байна.

Асууж тодруулах зүйл гарвал дараах утсаар холбогдоно уу: 88077994

Бүртгэл дуусахад 2 цаг үлдлээ. Төгсөгч та бүхэн амжиж бүртгүүлээрэй.
18/05/2026

Бүртгэл дуусахад 2 цаг үлдлээ.
Төгсөгч та бүхэн амжиж бүртгүүлээрэй.

Эрхэм хүндэт гишүүд ээ,

"Монгол Германы Гүүр" ТББ-аас гишүүдийнхээ холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Бүх гишүүдийн уулзалт”-ыг зохион байгуулах гэж байна.
Энэ удаагийн уулзалт нь ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд зохион байгуулагдах бөгөөд ХБНГУ-ын Элчин сайд биечлэн оролцох тул та бүхнийг идэвхтэй хүрэлцэн ирэхийг урьж байна.

🗓 Огноо: 2026 оны 5 дугаар сарын 20
📍 Байршил: ХБНГУ-ын Элчин сайдын яам
🕒 Цаг: 15:00 цагт

Уулзалтаар:
✨ Гишүүдийн танилцуулга, холбоо харилцааг өргөжүүлэх
✨ Цаашдын хамтын ажиллагаа, үйл ажиллагааны чиглэлийг хэлэлцэх
✨ Шинэ санаа, санал солилцох боломж бүрдэх болно

📌 Оролцох гишүүд 5 сарын 18 хүртэл дараах холбоосоор урьдчилан бүртгүүлнэ үү: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSflnVlLTMmQT-LcbHtpN3Leh6Zsx3R7VZQJsP5N18dsSU1RTA/viewform?usp=header

Гишүүнээр бүртгүүлэх:

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSepMdRpNFPMrGEABdaLlmZ2R0kaaErYvzi6QSWPOnwprBVGvA/viewform?fbclid=IwY2xjawQ2-5ZleHRuA2FlbQIxMABicmlkETF0S2hSN0loQ2tFN0FjMDVsc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHn7ymgz4V6hyoBsGlTWYNGhh9ORumpjBKlGVD3llIeT7JAzP9ETmnhPNIJSb_aem_6iq1EClWklgH4aY4WH0crg

📌 Элчин сайдын яаманд нэвтрэх тул иргэний үнэмлэхтэйгээ ирэхийг анхаарна уу.

Хүндэтгэсэн,
“Монгол Германы Гүүр” ТББ

Address

Sukhbaatar District, 1st Khoroo, Seoul Street, Od Plaza, #306
Ulaanbaatar
14210ULAANBAATAR

Alerts

Be the first to know and let us send you an email when Монгол Германы Гүүр posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Монгол Германы Гүүр:

Shortcuts

Share