23/08/2026
Хөлбөмбөгт хайртай хүүхэд залууст зориулсан хөлбөмбөгийн 7-7 нээлттэй тэмцээнд урьж байна.
Оюутан сурагчдийн хичээлийн шинэ жил эхлэж байгааг тохиолдуулан 2026 оны 8-р сарын 29-30 ны өдрүүдэд Татарууд клубын талбайд 2005 оны 1р сарын 1 нээс хойш төрсөн 21 хүртлэх насны залуучуудын тэмцээнийг зохион байгуулна.
Тус тэмцээнд оролцох хүүхэд залуусийн анхааралд.
-Нэг баг 7-10 хүртлэх тоглогч мэдүүлэгт бичнэ. Талбай дээр 1 хаалгач 6 тоглогч тоглоно, футзал шиг сэлгээ чөлөөтэй хийнэ.
-Багууд хувийн дугаартай хувцас хэрэгсэлээр жигдэрсэн байх ёстой.
- Багийн эзэн, Дасгалжуулагч байж болно, зөвхөн найзуудаараа байсан ч болно. Багийн эзэн дасгалжуулагч байхгүй бол багийг төлөөлөх багийн ахлагч бүх үүрэг хариуцлагыг үүрнэ.
- Тэмцээнд дээд тал нь 16 баг бүртгэнэ. Хураамжаа түрүүлж төлсөн 16 багаар 8-р сарын 25 нд бүртгэлийг хааж, дараа нь сугалаа хийнэ. Хураамжаа төл, багаа бүрдүүл, Мэдүүлгээ өг.
-Тэмцээний хураамж 400 000₮ Хаан банк 81000500 5021469813 Дашдорж Эрдэнэцогт дансанд тушаана. Гүйлгээний утга дээр Багийн нэр Утасны дугаар бичнэ. Тушаасан баримтаа пэйж хуудасруу чатаар явуулна.
- Шагнал: Нийт оролцох багийн тоо буюу хураамжийн дүнгээс хамаарна. Хэрэв 16 баг орвол Аварга баг 2 500 000₮, Дэд аварга баг 1 700 000₮ ийн мөнгөн шагнал, Мөн 3-4 байрт орсон багт 600 000₮ ийн үнэ бүхий эрхийн бичиг олгоно. Мөн тэмцээнийг ивээн тэтгэх хүсэлтэй байгууллага хувь хүн хөлбөмбөгт хайртай хүүхэд залуусыг дэмжихийг хүсвэл манай клубтэй холбогдож болно.
- Тэмцээнд оролцож байгаа бүх хүүхэд залуус талбай дээр болон гадна соёлтой, хүндэтгэлтэй, бие зөв авч явах ёстой. Шүүгчийн аливаа шийдвэрийг хүндэтгэж даган биелүүлнэ, шүүгчтэй ярихыг хориглоно. Талбай дээр талбайн эргэн тойронд хараал хэлэх, маргалдах, зохисгүй үйлдэл гаргахыг хатуу хориглоно. Хөлбөмбөгийн талбай бол хөлбөмбөгчдийн алтан тайз юм.
- Хэсгийн тоглолт дуусаж хасагдах шатны тоглолт эхлэхээс өмнө хасагдаж буй багуудаас 2 тоглогч авч хүчээ зузаатгаж болно.
- Тэмцээнд орохыг хүссэн ч хүн нь хүрэхгүй байгаа багууд, эсвэл аль нэг багт орж тоглохыг хүсч байгаа бол манай пэйжрүү чат бичиж болно. Бид туслахыг хичээнэ.
- Тэмцээнд оролцохыг хүссэн хүүхэд залуус энэхүү постны доор багийн гишүүдээ mention хийж үлдээгээрэй.
- Тэмцээнд оролцох хүсэлтэй багийн хүүхэд залуус доорх "Хөлбөмбөгийн тэмцээн" фэйсбүүкийн группрүү нэгдэж орсон байх ёстой.
https://www.facebook.com/share/g/1Z1DKyZYPj/
#Хөлбөмбөг #хөлбөмбөгийнтэмцээн #дайчинтатарууд
# #