Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

Call Directions Website

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
(1)

АХМАДЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын үе үеийн ахмад уран бүтээлчид, ажилтан, албан хаагч Та бү...
01/10/2026

АХМАДЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын үе үеийн ахмад уран бүтээлчид, ажилтан, албан хаагч Та бүхэндээ Олон улсын ахмадын баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Театрынхаа хөгжил цэцэглэлт, урлагийн их өв соёлын төлөө залуу нас, авьяас билэг, хөдөлмөр зүтгэлээ зориулсан Та бүхнээрээ бид үргэлж бахархаж, талархаж явдаг билээ.

Та бүхний минь амьдрал аз жаргал, сэтгэл амар амгалан, инээд баяслаар дүүрэн байж, үр хүүхэд, ач зээ нарынхаа хайр хүндэтгэл дунд эрүүл энх, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН АХМАД БУУРЛУУДДАА АХМАДЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

Хүндэтгэсэн,
УЛСЫН ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын ахмад уран бүтээлч, ажилтнууд төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.🏅 Хөдөлмөрийн га...
21/09/2026

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын ахмад уран бүтээлч, ажилтнууд төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.

🏅 Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

🎻 Хийл хөгжимчин Бат-Очирын Батцэцэг

💡 Гэрэлтүүлэгч Жамцын Бямбасүрэн нар тус тус шагнагдлаа.

Монголын сонгодог урлагийн тайзнаа олон жилийн хөдөлмөр, зүтгэлээ зориулж, театрын уран бүтээлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм уран бүтээлч, ажилтнууддаа халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

УЛСЫН ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР 🎭

ЭМГЭНЭЛДАМБИЙЖАВ ОВОГТОЙ ОТГОНБААТАР/1965–2026/Монголын мэргэжлийн урлагийн салбарт олон жил хөдөлмөрлөж, Улсын Дуурь Бү...
13/09/2026

ЭМГЭНЭЛ

ДАМБИЙЖАВ ОВОГТОЙ ОТГОНБААТАР
/1965–2026/

Монголын мэргэжлийн урлагийн салбарт олон жил хөдөлмөрлөж, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа уран бүтээлийнхээ нэгэн үеийг зориулсан ахмад уран бүтээлч, хөгжимчин Дамбийжав овогтой Отгонбаатар 2026 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр зуурдаар таалал төгсөж, түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт олон, дотнын хүмүүст нь нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Д.Отгонбаатар нь 1978–1985 онд Хөгжмийн дунд сургуулийн үлээвэр хөгжмийн ангид суралцан, мэргэжлийн хөгжмийн урлагийн анхны сууриа тавьжээ. Улмаар 1987–1996 онд Зөвлөлт Холбоот Улсын Уралын хөгжмийн дээд сургуульд суралцаж, бакалавр, магистрын зэрэг хамгаалан, мэргэжлийн өндөр түвшний боловсрол эзэмшсэн байна.

Тэрээр 1983–1987, 1996–2007 онд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт тромбонистоор ажиллаж, театрын тайзнаа олон арван уран бүтээлд оролцон, Монголын мэргэжлийн хөгжмийн урлагт өөрийн авьяас билэг, ур чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулсан билээ.

Түүний хөгжимд зориулсан хөдөлмөр, мэргэжлийн ур чадвар нь олон уралдаан, тэмцээнд гаргасан амжилтаар нь ч илэрхийлэгдэнэ. Тэрээр Улсын анхдугаар үлээвэр хөгжмийн наадамд тэргүүн байр, хоёрдугаар үлээвэр хөгжмийн наадамд дэд байр эзэлж байжээ.

Д.Отгонбаатарын Монголын хөгжмийн урлагт оруулсан хувь нэмэр, олон жилийн үр бүтээлтэй хөдөлмөрийг өндрөөр үнэлж, 2004 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Жуух бичиг, 2011 онд “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнасан билээ.

Түүний мэргэжлийн өндөр ур чадвар, хөгжимд зориулсан сэтгэл зүрх, олон жилийн хөдөлмөр бүтээл, хүнлэг сайхан чанар, нөхөрсөг дурсамж нь түүнтэй хамтран ажиллаж, уран бүтээлийн зам мөрөө холбож явсан үе үеийн уран бүтээлчид, хөгжимчид, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын хамт олны сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно.

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын хамт олон талийгаачийнхаа гэгээн дурсгалыг сэтгэлдээ мөнхөд хадгалж, түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, дотнын хүмүүст нь гүн эмгэнэл илэрхийлье.

УЛСЫН ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР

🎭 СОЁЛ, УРЛАГИЙН АЖИЛТНЫ ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 🇲🇳Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор жил бүр...
11/09/2026

🎭 СОЁЛ, УРЛАГИЙН АЖИЛТНЫ ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 🇲🇳

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь долоо хоногийн ням гарагийг үндэсний хэмжээнд “Соёл, урлагийн ажилтны өдөр” болгон тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жил энэхүү өдрийн 33 жилийн ой тохиож байна.

Үндэсний болон сонгодог урлагийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, соёлын үнэт өвийг хадгалан хамгаалах, бүтээн туурвих, хойч үедээ өвлүүлэн уламжлуулах их үйлсэд авьяас билэг, оюун ухаан, хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулж ирсэн үе үеийн уран бүтээлчид, соёл, урлагийн салбарын ажилтан албан хаагчид, эрдэмтэн судлаачид, өвлөн уламжлагчид, урлагийн байгууллагын нийт хамт олон, урлаг, соёлыг эрхэмлэн дээдлэгч үзэгч, сонсогч та бүхэндээ "Соёл, урлагийн ажилтны өдөр"-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Монголын соёл, урлагийн салбарын үе үеийн зүтгэлтэн, уран бүтээлч, ажилтан албан хаагч Та бүхний ажил үйлс өөдрөг, уран бүтээл арвин, амжилт бүтээл дүүрэн байх болтугай.

🎶 Урлаг бол хүн төрөлхтний оюун санааны гүүр,
соёл бол үндэстний дархлаа.

🏆 Ө.ЦЭРЭНЧУНТ ГУРАВДУГААР БАЙРТ ШАЛГАРЛААДэлхийн нүүдэлчдийн VI наадмын хүрээнд Бүгд Найрамдах Киргиз Улсын Чолпон-Ата х...
11/09/2026

🏆 Ө.ЦЭРЭНЧУНТ ГУРАВДУГААР БАЙРТ ШАЛГАРЛАА

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хүрээнд Бүгд Найрамдах Киргиз Улсын Чолпон-Ата хотноо зохион байгуулагдсан "НҮҮДЭЛЧДИЙН ОД" олон улсын хос дуучдын уралдаанд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцсон Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Ө.Цэрэнчунт гуравдугаар байр эзэллээ. 🇲🇳👏

Тус уралдаанд Монгол, Орос, Америк, Швейцар, Турк, Киргиз, Казахстан, Узбекистан, Азербайжан, Беларусь зэрэг 10 орны 20 уран бүтээлч авьяас, ур чадвараа сорин өрсөлдсөн юм.

🎼 Монголын сонгодог урлагийн нэр хүндийг олон улсын тайзнаа өндөрт өргөн, мэргэжлийн ур чадвар, уран бүтээлээрээ амжилт гаргасан МУГЖ Ө.Цэрэнчунтдаа халуун баяр хүргэе!

ЭМГЭНЭЛАЛЛА ВИКТОРОВНА ХАБАЕВА-БАРСБОЛД(1930–2026)Алла Викторовна Хабаева нь Монгол Улсын мэргэжлийн балетын урлагийн хө...
03/09/2026

ЭМГЭНЭЛ

АЛЛА ВИКТОРОВНА ХАБАЕВА-БАРСБОЛД
(1930–2026)

Алла Викторовна Хабаева нь Монгол Улсын мэргэжлийн балетын урлагийн хөгжлийн үндэс суурийг тавихад үнэтэй хувь нэмэр оруулсан балетмейстер, багш, судлаач төдийгүй Монголын дүрслэх урлагийг судлан, түүхчлэх, сурталчлахад өөрийн оюун ухаан, мэдлэг чадвараа зориулсан сэхээтэн юм.

А.В.Хабаева 1930 онд ОХУ-ын Эрхүү хотод төрсөн. Тэрээр Москва хотын А.В.Луначарскийн нэрэмжит Театрын урлагийн улсын дээд сургууль буюу ГИТИС-д суралцаж найруулагч-балетмейстерийн мэргэжлээр төгссөн.

1950 оны дунд үеэс А.В.Хабаева Монгол Улсад уригдан Улсын Хөгжимт драмын театрт балетмейстер, багшаар ажиллан сонгодог бүжгийн сургалт, мэргэжлийн арга барилыг төлөвшүүлэх, залуу бүжигчдийг бэлтгэх, балетын бүтээлүүдийг тайзнаа дэглэн найруулах, мэргэжлийн сонгодог бүжгийн хөгжилд үнэтэй үүрэг гүйцэтгэсэн.

1956 онд Монголын Дуурь, бүжгийн театрт Асафьевын "Бахчисарайн оргилолт булаг”балетыг дэглэн тавьсан нь Монголын бүжгийн урлагийн түүхэнд тодоор бичигдэн үлдсэн. Энэхүү бүтээл нь Монголын мэргэжлийн балетын урлагийн хөгжлийн түүхэнд чухал байр суурь эзэлдэг бөгөөд А.В.Хабаеваг Монголын балетын урлагийн анхдагч, үндэслэгчдийн нэг хэмээн үнэлэх үндэслэл болдог.

Тэрээр 1960-аад оноос Монголын тайзны урлагт уран бүтээлээ үргэлжлүүлж, Ж.Зоринагийн "Сонгино хүү (1965 он), Ц.Пунийн "Эсмеральда” (1967 он) зэрэг балетын бүтээлүүдийг дэглэн найруулах, Б.Дамдинсүрэнгийн "Тэмцэл” (1965 он), Ш.Гуногийн "Фауст” (1969 он), С.Рахманиновын "Алеко" (1969 он) зэрэг дуурийн бүтээлүүдийн бүжгийн хэсгийг боловсруулахад оролцож байжээ.

А.В.Хабаева нь Монголын сонгодог урлагийн хөгжилд хувь нэмэр оруулахаас гадна 1980–1989 онд Монголын Урчуудын Эвлэлд архивын эрхлэгч, номын санчаар ажиллаж, Монголын дүрслэх урлагийн түүх, уран бүтээлчдийн бүтээлийг баримтжуулах, судлах, сурталчлан таниулахад онцгой хувь нэмэр оруулсан.

Тэрээр Монголын дүрслэх урлагийн үзэсгэлэн, зураач, урчуудын уран бүтээлийн талаар идэвхтэй бичиж, Монголын болон гадаадын урлагийн тогтмол хэвлэлүүдээр нийтлүүлж, уран бүтээл, уран бүтээлчдийг гадаад, дотоодод сурталчлах ажлыг хийж байжээ. Тухайлбал, "Монголия”, “Новости Монголии”сониноос гадна ОХУ-ын "Искусство”, “Творчество”, “Огонёк, Унгарын "Мювезет” зэрэг соёл, урлагийн хэвлэлүүдэд Монголын дүрслэх урлагийн талаар нийтлэл, өгүүллүүд нь хэвлэгджээ.

МҮЭ-ийн архивын баримтад тэмдэглэснээр тэрээр дээрх хугацаанд Монголын дүрслэх урлагийн үзэсгэлэн, уран бүтээлчдийн талаар 150 шахам өгүүлэл бичиж нийтлүүлсэн нь өнөөдөр Монголын дүрслэх урлагийн хөгжлийн түүхийг судлахад үнэ цэнтэй эх сурвалж болж байна.

Түүний судалгааны томоохон бүтээл нь 2005 онд Улаанбаатар хотод Буриадын Улсын их сургуулийн хэвлэлийн газраас хэвлэгдсэн "Изобразительное искусство страны вечного синего неба” буюу "Мөнх хөх тэнгэрийн орны дүрслэх урлаг” хэмээх бүтээл юм. Тус ном нь Монголын XX зууны дүрслэх урлаг, монголын уран бүтээлчдийн өв, уран бүтээлийг судлан баримтжуулсан бүтээлд тооцогдон судлаачдын эх сурвалж, судалгааны үнэтэй судлагдахуун болсон.

А.В.Хабаева нь Монголын балетын урлаг, дүрслэх урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан судлаач, багш, уран бүтээлч юм. Түүний Монголын соёл, урлагийн хөгжилд оруулсан хувь нэмэр түүхэнд тод үлдэн, үе үеийн салбарын уран бүтээлч, судлаачдын үнэтэй баримтат өв болон дурсагдах болно.

Алла Викторовна Хабаевагийн гэр бүл, төрөл төрөгсөд, үр хүүхэд, ойр дотны хүмүүст Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын нийт уран бүтээлчид, ажилтан албан хаагчдын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

Талийгаачийн гэгээн дүр, түүний бүтээсэн үйлс Монголын урлагийн түүх, уран бүтээлчдийн сэтгэл зүрхэнд мөнхөд орших болтугай.

УЛСЫН ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР

НЯРАВ ажилд авна.Тавигдах шаардлага:• Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн• Няравын чиг...
01/09/2026

НЯРАВ ажилд авна.

Тавигдах шаардлага:
• Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн
• Няравын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
• Компьютер, хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
• Хариуцлагатай, нягт нямбай, шударга байх
• Багаар ажиллах болон харилцааны ур чадвартай байх

📌 Ажлын байр: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
📌 Албан тушаал: Нярав
☎️ Холбогдох утас: 99622204

Таныг урлагийн салбарын мэргэжлийн багт нэгдэхийг урьж байна.

“𝐆𝐑𝐀𝐍𝐃𝐄𝐔𝐑” 𝐂𝐎𝐍𝐓𝐄𝐌𝐏𝐎𝐑𝐀𝐑𝐘 𝐁𝐀𝐋𝐋𝐄𝐓 𝐒𝐇𝐎𝐖 🩰🎭 Nomadic Ballet Production-ийн 10 жилийн ойн хүрээнд UG Events-тэй хамтран толилуу...
31/08/2026

“𝐆𝐑𝐀𝐍𝐃𝐄𝐔𝐑” 𝐂𝐎𝐍𝐓𝐄𝐌𝐏𝐎𝐑𝐀𝐑𝐘 𝐁𝐀𝐋𝐋𝐄𝐓 𝐒𝐇𝐎𝐖 🩰

🎭 Nomadic Ballet Production-ийн 10 жилийн ойн хүрээнд UG Events-тэй хамтран толилуулж буй Grandeur Contemporary Ballet Show нь сонгодог балетын төгс техник, contemporary dance-ийн эрх чөлөөт хөдөлгөөн, сэтгэл хөдлөлийн гүн илэрхийллийг хослуулсан цоо шинэ тайзны бүтээл юм.

✨ Nomadic Ballet Production болон UG Events-ийн хамтын ажиллагааны хүрээнд шинэлэг тайзны засал, орчин үеийн гэрлийн өвөрмөц шийдэл, уран сайхны визуал эффектүүдийг ашиглан тоглолтын уур амьсгалыг шинэ түвшинд хүргэж байна.

🎫Тасалбар авах: https://ticket.mn/event/3198
🤝Зохион байгуулагч: UG events & Nomadic Ballet Production
📍Хаана: БГД, 26-р хороо, Дунд гол гудамж, UG Palace
📅Тоглолтын хуваарь: 2026.09.11-12 19:00 цагаас

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулаг...
27/08/2026

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдсан “Газрын өдөр” арга хэмжээнд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид “ECHOES OF THE EARTH” буюу “ЭХ ДЭЛХИЙН ЦУУРАЙ” балетын ГАЛА тоглолтыг толилууллаа.

Хүн төрөлхтний байгаль дэлхийтэйгээ зохирон оршихын үнэ цэнэ, эх дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэл, газрын доройтол, цөлжилттэй тэмцэхийн чухлыг урлагийн хэлээр илэрхийлсэн энэхүү тоглолтод “Уран Хас”, “Бүлээн бороо”, “Хүлээх сэтгэл”, мөн “Дэггүй Лиз”, “Хунгийн үхэл”, “Сильфида”, “Корсар”, “Хунт нуур”, “Пахита” балетын хэсгүүдийг толилуулсан бөгөөд
эдгээр бүтээлд Х.Галтулга /СТА/, Б.Халиунаа /СТА/, Л.Энхжин /СТА/, Б.Дөлгөөн /СТА/, Э.Уянга /СТА/, Г.Дөлгөөнням, Г.Нямцэрэн /СТА/, Ц.Энх-Амар /СТА/, Б.Марал /СТА/, Х.Эрдэнэбат, С.Нямжаргал, Б.Манахатан, О.Олонбаяр /СТА/, Б.Лхагвадулам /СТА/, Б.Ананд нарын балетын гоцлооч, жүжигчид болон УДБЭТ-ын балетын жүжигчид оролцож, толилууллаа.
Хөтлөх найруулагч Т.Ганбаяр /СТА/

Эх дэлхийгээ хайрлах сэтгэл, байгалиа хамгаалах хариуцлага, ирээдүйгээ бүтээх итгэл найдвар бидний сэтгэлд нэгэн цуурай болон үлдэх болтугай.


#ЭХДЭЛХИЙНЦУУРАЙ


#ЭХБАЙГАЛИАСЭРГЭЭЕ
#ӨВСОЁЛООХАДГАЛЪЯ

Address

Сүхбаатарын талбайн гудамж, Ulaanbaatar 14200
Ulaanbaatar

Opening Hours

Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00
Saturday 10:00 - 18:00
Sunday 10:00 - 18:00

Telephone

+97670110397

Alerts

Be the first to know and let us send you an email when Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share