Цагаан барс жүдо бөхийн клуб

Цагаан барс жүдо бөхийн клуб Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Цагаан барс жүдо бөхийн клуб, Sports Team, Ulaanbaatar.

Завхан аймгийн Улиастай хотод "Завхан цом - 2026" өсвөр үеийн жүдо бөхийн олон хотын аварга шалгаруулах тэмцээн зохион б...
21/09/2026

Завхан аймгийн Улиастай хотод "Завхан цом - 2026" өсвөр үеийн жүдо бөхийн олон хотын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж өндөрлөлөө. "ЦАГААН БАРС" клубын тамирчид амжилттай сайхан барилдаж
🥇А. Мишээл 32кг
🥈Б. Түвшинбаяр 50кг
🥉Г. Мөнх-Оргил 42кг
🥉О. Бадрангуйтүшиг 50кг
🥉Ө. Цэгц 55кг
А.Мөнхсайхан шагналт V байр тус тус эзэллээ.
"ТУУШТАЙ БӨГӨӨД ЗОРИГТОЙ БАЙ" БАРСУУДАА!

"ШИМИЗҮ ЦОМ-2026" U25 залуучууд , өсвөр үеийн АШТ-нд "ЦАГААН БАРС" клубын тамирчид амжилттай сайхан барилдаж тэмцээнээ ө...
12/09/2026

"ШИМИЗҮ ЦОМ-2026" U25 залуучууд , өсвөр үеийн АШТ-нд "ЦАГААН БАРС" клубын тамирчид амжилттай сайхан барилдаж тэмцээнээ өндөрлүүллээ.
~ 60кг жинд Д.Нямдорж 🥉(U25)
~ 60кг жинд О.Уугантамир 🥇(өсвөр)
~ 73кг жинд С.Хүслэн 🥉(өсвөр)
~ 66кг жинд О.Мөнхжин VII байр
~ 63кг жинд Б.Нандин-Эрдэнэ VII байр тус тус эзлэв.
Алдаанаасаа суралаж амжилт өөд хамтдаа зүтгэе.
"ТУУШТАЙ БӨГӨӨД ЗОРИГТОЙ БАЙ" БАРСУУДАА!

Хүчирхэг Барсууддаа шинэ хичээлийн  жилийн баярын мэнд хүргэе!
31/08/2026

Хүчирхэг Барсууддаа шинэ хичээлийн жилийн баярын мэнд хүргэе!

Өмнөд Америкийн Эквадор улсад зохион байгуулагдаж буй өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнд Монгол...
19/08/2026

Өмнөд Америкийн Эквадор улсад зохион байгуулагдаж буй өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцож буй шилдэг охид хөвгүүддээ амжилт хүсье!
Мөн эрэгтэйчүүдийн 81кг барилдах шавь Баяржавхлангийн Тэмүүлэндээ өөртөө итгэлтэй, зоригтой байж аав ээж, багш нар, ард түмнийхээ магнайг тэнийлгэн барилдаж медаль хүртэхийг хүсэн ерөөе🥇🥈🥉
"ХАМТЫН ХҮЧ АМЖИЛТ"

Хүүхдээ спортоор хичээллүүлж эхлэхдээ хэт их амжилтыг яаран хүлээх хэрэггүй.Спортын эхний хэдэн сар, эхний хэдэн жил зар...
04/08/2026

Хүүхдээ спортоор хичээллүүлж эхлэхдээ хэт их амжилтыг яаран хүлээх хэрэггүй.

Спортын эхний хэдэн сар, эхний хэдэн жил зарим хүүхдэд амжилт гаргах хугацаа биш. Эхлээд сууриа тавьж төлөвших, хөдөлгөөний эвслээ олж авах, заалны дүрэм журмаа дагах үе шат байдаг юм.

Зарим аав ээжүүд яагаад хурдан сайжрахгүй байна? яагаад ялагдчихваа? яагаад миний хүүхэд муу байна? гэж яардаг.

Хүүхэд бүрийн хөгжил өөр өөр хурдаар явагддаг. Эхний зорилго нь бэлтгэлдээ дуртай болох, сахилга батаа олох, багтаа уусах, ялагдал, ялалтыг зөвөөр хүлээж авах, өөрийгөө таньж эхлэх, эрүүл бие бялдартай болох юм!

Энэ бүхний дараа л ур чадвар, амжилт аажмаар бий болдог. Мөн дасгалжуулагчид ид шид бүтээгч биш. Тэд хүүхдэд зөв орчин, зөв арга барил, системтэй бэлтгэлийг өгдөг. Харин үр дүн нь цаг хугацаа, хөдөлмөр, хүүхдийн хичээл зүтгэл, эцэг эхийн дэмжлэг нийлж байж гардаг.

Эхний том алхам бол өөрийгөө ялан дийлж, тууштайгаар спортоо орхилгүй бэлтгэлдээ ирдэг байх!

03/08/2026

"ЦАГААН БАРС" жүдо бөхийн клуб 2026-2027 оны шинэ хичээлийн жилийн бэлтгэл сургалтандаа элсэлт авч эхэллээ.
Хаяг: Яармаг, Вива сити хотхон М14
Утас: 8824-1120, 8826-5898

29/07/2026

"ЦАГААН БАРС" жүдо бөхийн клуб 2026-2027 оны шинэ хичээлийн жилийн бэлтгэл сургалтандаа элсэлт авч эхэллээ.
Хаяг: Яармаг, Вива сити хотхон М14
Утас: 8826-5898, 8990-5898

Казакстан Улсын Алмата хотноо 06 сарын 09- 12 ны хооронд зохион байгуулагдаж буй, Дэлхийн чансааны оноо олгох, Азийн нээ...
10/06/2026

Казакстан Улсын Алмата хотноо 06 сарын 09- 12 ны хооронд зохион байгуулагдаж буй, Дэлхийн чансааны оноо олгох, Азийн нээлттэй цомын аварга шалгаруулах тэмцээний өсвөр насны ангилалд нийслэлийн ерөнхий боловсролын Мон-Алтиус ахлах сургуулийн сурагч Мон-Алтиус Цагаанбаатар Академийн тамирчин.
"ЦАГААН БАРС" клубын анхны шавь нарын нэг Төв аймгийн Баян сумын харьяат Баяржавхлан овогтой Тэмүүлэн хөвгүүдийн
81 кг жинд🥉медаль хүртлээ.
Цаашдаа улам их хичээж Тив, Дэлхий, Олимпийн медальтан болохыг шавьдаа хүсэн ерөөе.
ЦАГААНБААТАР ЖҮДО АКАДЕМИД ТАЛАРХЛАА ИЛЭРХИЙЛЬЕ.

ХАМТЫН ХҮЧ АМЖИЛТ!

"ЦАГААН БАРС" клубын анхны шавь нарын минь нэг Б.Тэмүүлэн Узбекстан улсын Ташкент хотод зохион байгуулагдаж буй өсвөр, з...
30/05/2026

"ЦАГААН БАРС" клубын анхны шавь нарын минь нэг Б.Тэмүүлэн Узбекстан улсын Ташкент хотод зохион байгуулагдаж буй өсвөр, залуучуудын
Дэлхийн чансааны оноо олгох
Азийн нээлттэй тэмцээнд, өсвөр насны 81кг-ийн жинд хүрэл медаль хүртлээ. Цаашдаа улам их хичээж Тив, Дэлхий, Олимпийн медальтан болохыг шавьдаа хүсэн ерөөе.
ЦАГААНБААТАР ЖҮДО АКАДЕМИД ТАЛАРХЛАА ИЛЭРХИЙЛЬЕ.

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 15:00 - 19:30
Tuesday 09:30 - 19:30
Wednesday 15:00 - 19:30
Thursday 09:30 - 19:30
Friday 15:00 - 19:30
Saturday 10:00 - 18:00

Telephone

+97688241120

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Цагаан барс жүдо бөхийн клуб posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Цагаан барс жүдо бөхийн клуб:

Shortcuts

Share

Category