Зээ бад хүчтэн

Зээ бад хүчтэн

Share

Өмнөговь аймгийн Модон барилдааны холбоо

27/08/2026

Монголын Мас-Рестлингийн спортын холбооны баг тамирчид,Өмнөговь аймгийн ЗЭЭ БАД ХҮЧТЭН холбооны тамирчин Будын Амгаланбаатар Монгол улсаа төлөөлөн Киргизстан улсыг зорьж байна.

08/31-09/08 өдрүүдэд Киргизстан улсад зохион байгуулагдах Дэлхийн нүүдэлчдийн наадамд 5 тамирчин, 3 шүүгч, 2 албаны хүний бүрэлдэхүүнтэй оролцох юм👏🇲🇳

Нийт баг бүрэлдэхүүндээ амжилт хүсье👏✊

18/07/2026

$90.000 -н ШАГНАЛЫН САНТАЙ СПОРТЫН ГУРАН ТӨРӨЛТ ‘’ARA POWER CUP’’ ОЛОН УЛСЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНД +125КГ ЖИНД БУДЫН АМГАЛАНБААТАР ХҮРЭЛ МЕДАЛЫН БОЛЗОЛ ХАНГАЛАА.ТАМИРЧИДДАА БОЛОН АМГАЛАНБААТАР ТАНЬД БАЯР ХҮРГЬЕ.МАС-РЕСТЛИНГ МАНДТУГАЙ🇲🇳🔥🦅

15/07/2026

$90.000 -н ШАГНАЛЫН САНТАЙ СПОРТЫН ГУРАН ТӨРӨЛТ ‘’ARA POWER CUP’’ ОЛОН УЛСЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНД +125КГ ЖИНД БУДЫН АМГАЛАНБААТАР МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОХООР ЖИНДЭЭ ОРОЛЦЛОО.ТЭМЦЭЭНД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ.🔥🔥🔥🇲🇳

13/07/2026

$90.000 -н ШАГНАЛЫН САНТАЙ СПОРТЫН ГУРАН ТӨРӨЛТ ‘’ARA POWER CUP’’ ОЛОН УЛСЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН ЭХЭЛХЭД 3 ХОНОГ ҮЛДЛЭЭ🇲🇳🔥

21/06/2026

ARA POWER CUP 2026 🔥

Мас-Рестлингийн спортын төрөлд +125кг -н жинд Монгол улсынхаа нэрийн өмнөөс Өмнөговь аймгийн ‘’Зээ бад хүчтэн’’ холбооны тамирчин Монгол улсын хошой дэд аварга БУД -н АМГАЛАНБААТАР өрсөлдөнө✊

$90,000-ын төлөөх 3 спортын төрлөөр 3 өдрийн турш ур чадвар, тэсвэр хатуужлын дээд сорилыг хамтдаа мэдэрцгээе! 🔥

Дэлхийн хүчтэнүүдийн шандас шалгасан өрсөлдөөн эр зориг, хүч чадал, үндэсний өв соёл нэгэн дэвжээнд нэгдэж, тамирчид $90,000-ын шагналын сангийн төлөө халз тулна🇲🇳🌎

📅 2026 оны 7-р сарын 15–19
📍 Ара комплекс, Архангай аймаг, Монгол Улс

#БҮГДЭЭРЭЭ ХАМТДАА ARA Complex - ARA Fest ЗОРЬЖ АВАРГУУДЫГ ТОДРУУЛЦГААЯ 🔥🇲🇳🌎@

31/05/2026

PART:1🦅Эхний булангаар Хэнтий аймгийн Зүрхэт холбооны тамирчин Модон барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт олон улсын хэмжээний мастер Цэцгээгийн Өнөрбат🇲🇳🇲🇳
Дараагийн буланд хэн байх гэж бодож байна.
Коммэнт хэсэгт бичээд байгаарай.

30/05/2026

‘’ARA POWER CUP’’ 2026🇲🇳🔥🌍

30.000$ -ийн ШАГНАЛЫН САНТАЙ АРХАНГАЙ АЙМГИЙН ‘’АРА КОМПЛЕКС’’ -т ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ‘’ARA POWER CUP’’ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОХ БАГ ТАМИРЧДЫН СОНГОН ТЭМЦЭЭН 2026/05/29-30 -ны ӨДРҮҮДЭД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА!

🔥🔥🔥Өмнөговь аймгийн Зээ бад хүчтэн холбооны тамирчин Улсын аваргын хошой мөнгөн медальт Б.Амгаланбаатар +125 кг жинд эх орон, Өмнөговь аймгаа төлөөлөн оролцох эрхээ авлаа баяр хүргэе.👏👏👏🥇

Photos from Зээ бад хүчтэн's post 26/05/2026

Монголын Мас-Рестлингийн Спортын Холбооны баг тамирчид 2026 оны 05 дугаар сарын 21–24-ний өдрүүдэд Киргизстан улсын Каракол хотноо зохион байгуулагдсан тус улсын Гавьяат дасгалжуулагч Марат Раматовын нэрэмжит олон улсын нээлттэй тэмцээнд амжилттай оролцлоо. 🇲🇳🌎

Тус тэмцээнд Өмнөговь аймгийн Зээ бад хүчтэн холбооноос 2 тамирчин амжилттай оролцсон билээ.

Хөвгүүдийн ангилалд:
-55 кг жинд Э. Элбэгбаяр /Өмнөговь аймаг, Цогтцэций сум, “Зээбад Хүчтэн” холбоо/ — 🥈 мөнгөн медаль

-65 кг жинд Амарбаясгалан /Өмнөговь аймаг, Цогтцэций сум, “Зээбад Хүчтэн” холбоо/ — Олон улсын чанартай тэмцээнд анх удаа оролцож, шагналт 5-р байр эзэллээ.

Олон улсын нээлттэй тэмцээн нь нэг жинд 26-с 30 тамирчин оролцсон чансаатай тэмцээн боллоо.

Тамирчдаа уг тэмцээнд оролцоход дэмжлэг, туслалцаа үзүүлсэн Цогтцэций сумын ЗДТГ, ИТХ-ын хамт олонд талархал илэрхийлье.

Нийт баг тамирчиддаа халуун баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье!

🇲🇳🌎

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Ulaanbaatar

Opening Hours

Monday 07:30 - 22:00
Tuesday 07:30 - 22:00
Wednesday 07:30 - 22:00
Thursday 07:30 - 22:15
Friday 07:30 - 22:00
Saturday 09:00 - 22:00
Sunday 09:00 - 21:00