03/07/2024
Аваргууд Таеквондо клуб
World Taekwondo training club
03/07/2024
03/07/2024
Дэлхийн их дээд сургуулиудын таеквондогийн фестивальд оролцохоор Монголын оюутны таеквондогийн шигшээ баг БНСУ-ын Дегү хотыг зорилоо.
Тэмцээнд Дотоод хэргийн их сургууль, Мон-Алтиус дээд сургууль, Үндэсний биеийн тамирын дээд сургууль, МУБИС, ХААИС-н тамирчид дасгалжуулагч С.Эрдэнэбат, шүүгч Т.Уянга нарын удирдлага дор оролцоно. Тамирчиддаа амжилт хүсье!!!
26/03/2020
“ТАЕКВОНДОЧИД БЭЛТГЭЛЭЭ ТАСАЛДУУЛДАГГҮЙ”
бэлтгэлийн бичлэгийн фэйсбүүк уралдаан
COVID-19 цар тахлын тархалтын улмаас бэлтгэл сургуулилтдаа хамрагдаж чадахгүй байгаа хэдий ч гэрийн нөхцөлд бэлтгэлээ тасалдуулалгүй хийж буй Таеквондочдынхоо дунд "Бэлтгэлийн бичлэгийн фэйсбүүк уралдаан"-ыг зарлаж байна.
#УРАЛДААНД ОРОЛЦОХЫН ТУЛД
► https://www.facebook.com/mongol.tkd/ хуудсанд дарсан байх. Бүх найзуудаа хийж урьсан байх.
► Энэхүү постыг дараад тохиргоотойгоор хийсэн байх
► [email protected] хаяглуу гэрийн нөхцөлд ганцаарчилсан бэлтгэлээ хэрхэн хийж буй #бичлэгээ илгээх
/бичлэгээ илгээхдээ клубын нэр, овог нэр, цол зэрэг мэдээллийг тодорхой бичиж илгээх/
#ХУГАЦАА
► 2020.04.05 хүртэл ирсэн бичлэгүүдийг Монгол Таеквондо пэйж хуудсанд 2020.04.06-ны өдөр байршуулна. 2020.04.12-ны өдөр шилдэг оролцогч шалгарна.
#ХАМРАХ ХҮРЭЭ: Монголын таеквондогийн бүх насны тамирчид
#ДҮГНЭХ: 1 оноо, 2 оноо, 3 оноо
#СУПЕР ЯЛАГЧ: ТАЕКВОНДОГИЙН ИЖ БҮРДЭЛ
Нийт тамирчиддаа амжилт хүсье.
/Дэлгэрэнгүй мэдээллийг 8010-0471 дугаараас /
02/02/2020
Ирэх тавдугаар сард Монгол улсад таеквондогийн өсвөр үе, залуучуудын хоёр олон улсын тэмцээн зохион байгуулагдана
Энэ 2020 онд БНСУ болон Монгол улс дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд БНСУ-ын элчин сайдын нэрэмжит Таеквондогийн уламжлалт тэмцээн нь олон улсын тэмцээн болж өргөжиж буйг дуулгахад таатай байна. Мөн түүнчлэн 2 дахь удаагийн Mongolia Open олон улсын тэмцээн зохион байгуулагдахаар болсон байна. Тэмцээний бүртгэл өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаа ба тэмцээнд оролцох Монгол тамирчдадаа амжилтын дээдийг хүсэн ерөөе.
26/01/2020
Эцэг эхчүүд, тамирчидын анхааралд
❗Улсын онцгой комиссын хуралдаанаар шинэ төрлийн коронавирусын дэгдэлт дэлхийн улс орнуудад хурдацтай тархаж байгаатай холбогдуулан коронавирусын халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр авах арга хэмжээний хүрээнд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр сургууль, цэцэрлэгийг 2020 оны 3 сарын 2-ны өдрийг хүртэл хаах шийдвэр гаргасныг мөрдлөг болгон манай клуб дээрх өдрийг хүртэл үйл ажиллагаагаа түр зогсоохоор боллоо.
Ердийнхөөс жоохон илүү дайчил!
Сувд-Эрдэнэ багшдаа төрсөн өдрийн мэнд хүргье!
22/12/2019
Бүсний шалгалтаа амжилттай өгж, зэрэг нэмлээ.
Let's go champs let's go💪..
16/11/2019
Амжилт 100%💪
УАШТ 2019
Багш, дасгалжуулагч М.Сувд-Эрдэнэ 49кг жинд алтан медаль.
09/11/2019
Тэмцээний 3дахь өдөр хурдан өшиглөлтийн тэмцээнээр үргэлжилж Аваргууд клубын 5 тамирчин маань хурд хүчээ үзлээ.
7 насны ангилалд Б.Номинжин алтан медаль
Д.Намуун мөнгөн медаль
С.Бат-Эрдэнэ хүрэл медаль
Т.Төгөлдөр хүрэл медаль
М.Од хүрэл медаль тус тус хүртлээ. Үргэлж бидний ард байж туслаж дэмжиж байдаг эцэг эхчүүддээ маш их баярлалаа.👨👩👏👏🙆
Өнөөдрийн дуслуулсан хөлсний дусал бүр
Маргаашын алдрын титэмийн шигтгээ болно.
Амжилт хүүхдүүдээ 👏👏👏👦👧
08/11/2019
АВАРГУУД💪💪💪
12-14 насны ангилалын +65кг жинд Б.Бахдал аваргын алтан медалийг хүртлээ. Баяр хүргэе 👏👏👏
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
Apt #24 Rapid, Khan-Uul District
Ulaanbaatar