22/08/2018
Монгол Улсын Харцага Н.Золбоогийн "Цолны мялаалга наадам". Баянбулаг сум 2018.07.26
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Баянхонгор аймгийн Их Богд бөхийн дэвжээ, Sports Team, Ulaanbaatar.
22/08/2018
Монгол Улсын Харцага Н.Золбоогийн "Цолны мялаалга наадам". Баянбулаг сум 2018.07.26
22/08/2018
Монгол Улсын Харцага Н.Золбоогийн "Цолны хишиг" түгээх үйл ажиллагаа. Баянхонгор аймаг 2018.07.24
22/08/2018
"ИХ БОГД" дэвжээ 2018 оны Улсын баяр наадмаар одтой сайхан наадлаа.
"Их Богд" дэвжээний бөхчүүдийн анхааралд!
Бэлтгэлийн заалны засвар дууссан тул дэвжээний бэлтгэл 2018 оны 05 дугаар сарын 16-ны Лхагва гарагийн 09.30-12.00 цагийн хооронд УБЦТС компанийн зааланд /хуучин хийж байсан/ хийх болсныг мэдэгдэе! Цаашид долоо хоногийн Лхагва, Баасан гарагийн 09.30-12.00 цагийн хооронд тогтмол явагдана.
13/09/2017
"Их Богд" дэвжээний бөхчүүдийн анхааралд!
Дэвжээний энэ хичээлийн жилийн бэлтгэл 2017 оны 9 дүгээр сарын 19-ний мягмар гаригийн 10.00 цагаас УБЦТС-ний спорт танхимд эхэлнэ. Цаашид хуучин хуваарийн дагуу буюу 7 хоногийн мягмар, пүрэв гаригт 10.00-12.00 цагийн хооронд тогтмол явагдана. Жич: Бөхчүүдэд анхааруулахад бэлтгэлдээ эхнээс нь хамрагдаж, тууштай, зорилготой, эрчимтэй хичээллэж, хүссэн амжилтандаа хүрэхийн төлөө хичээн зүтгэхийг хүсье!
26/06/2017
Баянхонгор аймгийн Их Богд дэвжээний Наадмын сорилго барилдаан 2017 оны 7 дугаар сарын 1 нд Бямба гаригийн 14 цагаас Боорчийн Өргөө жуулчны баазад болно.
Хүндэт бөх сонирхогчид, нутгийнхан, бөхөө дэмждэг ахан дүүс та бүхнийг урьж байна.
/ Боорчийн Өргөө амралт Улаанбаатар хотоос зүүн тийш зүүн аймгуудруу явдаг замаар 60 орчим км яваад төв замын хойно 200 метрт байгаа/
16/06/2017
Бөхчүүдийн анхааралд!
Баянхонгор аймгийн "Их Богд" дэвжээний бөхчүүд 6 дугаар сарын 5-наас 15 ний хооронд аймгийнхаа Өргөөтийн хангайд бэлтгэлд гараад ирсэн. Одоо 6 дугаар сарын 18 нд Боорчийн өргөө амралтанд /ноднин гарсан/ бэлтгэлд гарна. Бөхчүүд 17 нд болох Бүх цэргийн наадам дээр цугларна уу! https://www.facebook.com/%D0%91%D0%BE%D0%BE%D1%80%D1%87%D0%B8%D0%B9%D0%BD-%D3%A8%D1%80%D0%B3%D3%A9%D3%A9-%D0%96%D1%83%D1%83%D0%BB%D1%87%D0%BD%D1%8B-%D0%B1%D0%B0%D0%B0%D0%B7-1663878213892959/ Боорчийн Өргөө Жуулчны бааз
03/06/2017
Бөхчүүдийн анхааралд:
"ИХ БОГД" дэвжээний бөхчүүд 2017 оны 06 дугаар сарын 05-наас Баянхонгор аймагт бэлтгэлд гарах болсон тул явах хүмүүс бүртгүүлнэ үү.
Холбогдох утас : 99907646
ЖИЧ: Баянхонгор луу 06 дугаар 04 -нд явна
22/05/2017
22/05/2017
Баянхонгор аймгийн Богд сумын харьяат БНМАУ-ын улам нэмэх, харилт үгүй хүчит, хурц шаламгай, шалгарсан хүчит арслан П.Аюушийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан 2017 оны 05 дугаар сарын 20-нд Монгол бөхийн өргөөнөө амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү барилдааныг хийх санаачлагыг хүлээн авч, дэмжиж ажилласан Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ, Баянхонгор аймгийн үндэсний бөхийн холбоо, Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газар, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, П.Аюуш арслангийн үр хүүхдүүд, Их Богд дэвжээний хамт олондоо мөн МҮБХ-нд талархлаа илэрхийлье!
Бидний урилгыг хүлээн авч хүндэтгэлийн барилдаандаа хүрэлцэн ирж оролцсон нутгийн үе үеийн бөхчүүддээ эрүүл энх, аз жаргал, спортын өндөр амжилт хүсэн ерөөе!
Бид улсад түрүүлсэн арслантай, үзүүрлэсэн гарьдтай, харцага, начингуудтай, залгамж халаа болох олон сайхан хүчитнүүдтэй билээ. Хонгор нутгийнхан нэгэн сэтгэл, зүтгэлээр хамтран ажиллаж, энэхүү барилдааныг амжилттай зохион байгуулсанд сэтгэл өндөр байна. Их Богдын энгүй хүчтэн Арслангийн маань алдар цолны сүлд хийморь бадарч, залгамж халаа болсон бидэндээ буян хишгээ хайрлах болтугай! ХУРАЙ, ХУРАЙ, ХУРАЙ...
15/05/2017
Баянхонгор аймгийн Богд сумын харьяат Монгол Улсын Арслан П. Аюушийн хөрөг нэвтрүүлэг https://youtu.be/_r3OBu0JhAg