05/03/2026
Coffee уусны дараа бага зэрэг түгшүүртэй эсвэл өөртөө итгэлгүй байх мэдрэмж танд төрж байсан уу?
Ялангуяа спортоор эрчимтэй хичээллэсний дараах өдөр кофе уухад эвгүй мэдрэмж төрж байсан уу?
Яагаад гэдгийг сонирхоход: спортын дараа биеийн мэдрэлийн систем их идэвхтэй байдаг. Үүн дээр кофеин нэмэгдэхэд тархи “сэрэмжийн модусд” орж, зүрх хурдан цохилох, дотоод тайван бус байдал, заримдаа өөртөө итгэлгүй мэт мэдрэмж төрж болдог.
Сонирхолтой нь энэ бол олон хүнд тохиолддог энгийн физиологийн урвал юм. Кофеины нөлөө буурахад бие дахин тайвширч хэвийн болдог.
Тиймээс спортоор хичээллэсний дараа:
- ус сайн уух
- кофег бага уух
- биеэ тайвшруулах
- Магни хэрэглэх
04/03/2026
Шим Тэжээл-г бичих болсон миний гол зорилго бол Эрүүл Мэндийн Хяналтыг ТАНЫ гарт авч ирэхийг хүссэндээ, шим тэжээл болон эрүүл мэндийн нарийн уялдааг энгийнээр тайлбарлахыг хичээлээ.
Шим Тэжээлийн хүчийг хамтдаа нээцгээе бас ашиглацгаая!
Би Шинжлэх Ухаанд Итгэдэг.
https://internom.mn/бараа/9789919037727-шим-тэжээл
24/02/2026
Та аялалдаа юу авч явдаг вэ?
Таныг аялах үед таны дархлаа, эрч хүч, нойр, хоол боловсруулалт ч бас аялаж байдаг. Тиймээс:
- Витамин D
Дархлааны системийг дэмжинэ
Ядаргааг бууруулахад оролцоно
- Витамин C
Халдварын эрсдэлийг бууруулах
Исэлдэлтийн стрессээс хамгаална
- Цайр
Ядаргаа, төвлөрөл буурахаас хамгаална
Шим Тэжээл номоос:
https://internom.mn/бараа/9789919037727-шим-тэжээл
14/02/2026
Хөдөлгөөний дутагдлаа нас ихсэхтэй андуурч болохгүй.
“Эрүүл амьдрал бол марафон” — өнөөдөр хийсэн 30 минутын бэлтгэл таны 70 настай ирээдүйг хамгаалж байж мэднэ.
https://internom.mn/бараа/9789919248222-эрүүл-амьдралын-түлхүүр
07/02/2026
Би жилээр тооцоход 38 нас хүрэх гэж байгаа ч эрүүл мэндээр тооцоход би 35тай байгаа одоогоор.
Нас ихсэх тусам хөгшрөх биш залуужиж болдог
Өдөр бүр улам сэргэлэн, оюун ухаантай, чанга арьстай, залуу сэтгэлтэй байж болно.
- Zone 1 дасгал – бага ачаалалтай кардио нь митохондрыг залуу хэвээр хадгална. Эсийн митохондрия бол эсийн энергийн солилцооны төв.
- Коэнзим Q10, витамин D, магни, омега-3
- Тэнцвэртэй шим тэжээлтэй хоол – эсүүдийг нөхөн сэргээж, үрэвслийг дарна
25/01/2026
Ажлаар тогтмол олон олон орон руу аялаж байгаа үед:
- Нислэг болгонд маск зүүж
- Витамин С, D, Цайр
- Сахар болон гурилтай бүтээгдэхүүнээс татгалзаж
- Ажлын шугамаар оройн хоолонд хамгийн ихдээ 1-2 стакан wine 🍷
- Орой унтахын өмнө Магни болон Ginkgo хэрэглэж байгаа
Энэ нь үрэвсэл үүсэх эрсдлийг бага байлгаж, дархлаа тогтвортой байлгахыг дэмжинэ. Ялангуяа Ginkgo нойрны REM үе буюу толгой амраах, ой тогтоолт сайжруулахад сайн туслаж байгаа.
Танд амжилт хүсье!
22/01/2026
Витамин А дутагдлын дохио:
- Нүд улайж, хараа муудна
- Арьс, хумс хуурайшина
- Дархлаа сулрана
- Хүүхэд өсөлтөөс хоцорно
- Цус багадалт нэмэгдэнэ
Витамин А нь:
• Шөнийн харааг дэмжиж, нүдний хуурайшлыг багасгана
• Арьс ба салст бүрхэвчийг хамгаалж, дархлааг идэвхжүүлнэ
• Хүүхдийн өсөлт, эсийн нөхөн төлжилтөд оролцоно
Тиймэс үхрийн элэг, лууван, чихэрлэг төмс, бууцай зэрэг хүнсийг хоолондоо тогтмол хэрэглээрэй.
! Жирэмсэн үед 10,000 IU-аас хэтрүүлэхгүй, харин 2000-5000 IU-ийн тун нь тохиромжтой
https://internom.mn/бараа/9789919037727-шим-тэжээл
18/01/2026
Product Review: Moringa - Real Superfood?
Хүмүүс янз янзын нэмэлт бүтээгдэхүүний зураг илгээж энэ ямар вэ гэж асуудаг тул ийм пост хийж эхлэв. Энэ пост ямарч брэндийг рекламдах эсвэл шүүмжлэх зорилготой биш орц болон түүний үйлчилгээг тайлбарлах зорилготой миний хувийн бодол юм.
Моринга
- Уураг — 25%
- Витамин C, A, E — Дархлаа дэмжих антиоксидантууд
- Кальци ба төмөр — Яс ба цусны эрүүл мэндэд
- Фитонутриентүүд — Үрэвсэл бууруулах идэвхтэй бодисууд
- Хлорофилл — Биеийн цэвэрлэгээ, исэлдэлтийн эсрэг
Зарим судалгаагаар Moringa нь цусны сахарын хэмжээ тогтворжуулдаг гэсэн үзүүлэлт гарсан.
Гэхдээ: бүх тэжээл “биед шингэж байна уу?” гэдэг асуултад хариулах судалгаа цөөн хэвээр байна.
Дүгнэлт - “Яахавдээ ок” : Турах, цусны сахараа тогворжуулах хүмүүс бэлтгэл болон зөв хооллолт эрчимтэй байх үед хэрэглэж үзэж болно. Хэрэв хооллолтоо болон хөдөлгөөний хэмжээгээ удирдаж чадахгүй бол энэ бүтээгдэхүүн ямар ч нэмэргүй.
Ийм пост тогтмол уншихыг сонирхож байгаа бол лайк 👍 мөн комментод сонирхож буй бүтээгдэхүүнээ оруулаарай. Амжилт!
15/01/2026
Байнга ядрах, сэтгэл гутрах, анхаарал төвлөрөхгүй байх, нойр муудах, булчин агших, зүрх дэлсэх – бие тань магни нэхэж байгаа дохио байж мэднэ!
Магни бол 300 гаруй биохимийн урвалд оролцдог амин чухал эрдэс. Булчин тайвшруулах, мэдрэлийн системийг тогтворжуулах, сэтгэл санааг тогтвортой байлгах үүрэгтэй.
Шим тэжээл: Билгүүн Баярмагнайн: 9789919037727
Энэхүү ном нь танд эрүүл хооллолтын ертөнц болон макро болон микро элементүүдийн чухал үүргийн талаар энгийнээр илүү гүнзгий ойлголт өгөх зорилг...
07/01/2026
Эрүүлээр турах гэдэг нь калороо багасгах гэхдээ шим тэжээлээ улам нэмэхийг хэлнэ
Хэт бага идэж, ядрах хүртлээ дасгал хийх нь таныг туранхай болгож мэднэ… гэхдээ таныг сул биетэй, энергигүй, ядаргаанд оруулна.
Хоолыг хасах биш, шим тэжээлээр дүүргэх хэрэгтэй. Турахад таны бие илүү их шим тэжээл хэрэгтэй болдог.
Whey Protein — 20-30 гр
Булчин задрахаас хамгаалж, цатгалан мэдрэмж өгнө.
Магни — 300-400 мг
Булчин агших, ядрах, стресст өртөхөөс хамгаална 
Витамин D3 — 2000-4000 IU
Өөх хайлуулах үйл явцыг дэмжиж, сэтгэл санааг тэнцвэржүүлнэ
Омега-3 (EPA+DHA) — 1000-2000 мг
Үрэвслийг бууруулах, өөхний солилцоог дэмжих
- Цайр — 10-15 мг
Дархлаа, дааврын хэвийн ажиллагаанд оролцоно
- L-карнитин — 1000-2000 мг
Өөхийг илүү үр дүнтэй шатаахад тусална.
“Өөхөө хасах үедээ шим тэжээлээ бас хасаад байвал таны бие илүү их хохирно.”
https://internom.mn/бараа/9789919248222-эрүүл-амьдралын-түлхүүр
06/01/2026
New Year New Me гэдэг хүмүүсийн анрааралд:
2 КГ ӨӨХ ХАЙЛУУЛАХ vs. 2 ЛИТР УС БИЕЭСЭЭ ШАХАЖ ГАРГАХ
2 кг өөхийг биеээс хайлуулж гаргахын тулд 14000-18000 кклалор шатааж ялгаруулах шаардлагатай.
Жишээ нь:
1. Өдөрт 2000 ккалор идээд 3000 ккалор шатаавал баланс -1000 ккалор гарна. Энэ хэмнэлээр 14-18 өдөр явбал 2 кг өөх арилна.
2. Өдөрт 1500 ккалор идээд 3000 ккалор шатаавал баланс -1500 ккалор. Энэ хэмнэлээр 9-12 өдөр явбал 2 кг өөх арилна.
Харин 2 литр усыг бол 1 өдрийн дотор биеэсээ шахаж гаргаж болно. Жин буусан ч та тураагүй 🤷🏻♂️
https://internom.mn/бараа/9789919248222-эрүүл-амьдралын-түлхүүр
Танд амжилт!
04/01/2026
Витамин D дутагдвал өөх шаталт удааширдаг магадлал өндөр
Витамин D-ийн дутагдалтай хүмүүсийн өөх шаталт буурч, өөх хуримтлагдах хандлага илүү байдаг нь тогтоогдсон.
Витамин D нь зөвхөн ясанд бус, бодисын солилцоонд шууд нөлөө үзүүлдэг:
- Өөхний эдийн инсулинд мэдрэг чанарыг нэмэгдүүлнэ
- Өөхийн эсийн задрал (lipolysis)-ыг дэмжинэ
- Хоолны дуршил зохицуулдаг лептиний ялгарлыг тэнцвэржүүлдэг
Ялангуяа өвлийн улиралд бид нарны туяа бага авч биедээ Витамин D ялгаруулдаг тул нэмэлтээр хэрэглэхэд буруутахгүй.
https://internom.mn/бараа/9789919037727-шим-тэжээл