04/08/2026
AIC STEPPE ARENA мөс цэвэрлэгээний машин 🚨
❄️ Олон улсын стандартын мөсний чанар хэрхэн бий болдог вэ?
Хүн бүр мөсөн талбайг хардаг. Харин түүний ард ажилладаг дэвшилтэт технологийг төдийлөн мэддэггүй.
AIC Steppe Arena нь олон улсын стандартад нийцсэн мөсний чанарыг хадгалахын тулд 'WM Mammoth' мэргэжлийн мөс цэвэрлэгч машиныг ашигладаг.
⚡ 100% цахилгаан ажиллагаа
⏺️Байгальд ээлтэй, утаагүй, дуу чимээ багатай.
🏒 Олон улсын түвшний мөсний чанар
⏺️Хоккей, уран гулгалт болон бүх төрлийн мөсөн спортод тохирсон жигд, толигор мөсийг бүрдүүлдэг.
🚜 Өндөр хүчин чадал
⏺️Том хэмжээний мөсөн талбайг богино хугацаанд чанарын өндөр түвшинд арчилдаг.
🔧 60 секунд хүрэхгүй хугацаанд хутгаа сольдог систем
⏺️Засвар үйлчилгээний хугацааг багасгаж, тасралтгүй ажиллагааг хангана.
💧 Ухаалаг ус түгээх технологи
⏺️Усны хэрэглээг оновчтой болгож, мөсний гадаргууг илүү жигд, толигор болгодог.
⏺️Цасны сав: 3 м³ (нягтарсан үед 3.6 м³)
⏺️Усны сав: 1,000–2,750 литр хүртэл сонголттой.
🤖 Autopilot 3D
⏺️Мөсний зузааныг хэмждэг
⏺️Автоматаар маршрут барьж ажиллах боломжтой
⏺️Усны хэрэглээг оновчтой болгож, мөсний чанарыг тогтвортой хадгалдаг
🌍 Дэлхий даяарх мэргэжлийн мөсөн аренад ашиглагддаг технологи
WM technics-ийн мөс арчилгааны машинууд Европ, Хойд Америк, Ази зэрэг бүс нутгийн олон улсын стандартын мөсөн орднуудад ашиглагддаг бөгөөд үйлдвэрлэгч нь 52 гаруй улсад борлуулалт, үйлчилгээний сүлжээтэй. Мөс арчилгааны машинууд дэлхийн олон улсын стандартын мөсөн аренад ашиглагдаж, найдвартай ажиллагаа, өндөр бүтээмжээрээ үнэлэгддэг.
✨Олон улсын стандартын мөс. Дэвшилтэт технологи.