Cricket Coach Davaa

Cricket Coach Davaa

Share

Business

15/02/2026

Ж. ДаваасүрэнUlaanbaatar Cup / Улаанбаатар кап🔥🔥🔥

14/02/2026
14/02/2026

Ковидын үеэр ингээл хичээл ордог байжээ. 2021.04.05

Photos from Ulaanbaatar Cup / Улаанбаатар кап's post 29/11/2025

Shine Zuun Bileg Cambridge International School Ulaanbaatar Cup / Улаанбаатар кап Ялагдаж байж ялалж сурдаг. Дөнгөж эхлэл удахгүй цахиур хагалах болно. https://www.instagram.com/aurora_shzb?igsh=Z21mNXo1eHp6ZmFn

Photos from Cricket Coach Davaa's post 12/08/2024

Миний л бодол шүү. Та бүхэн бусадтайгаа хуваалцаарай.
Тамирчин хүний ялалт ялагдлыг мэдрээд явж байна даа. Олон Улсын тэмцээнд яваад хожил авахыг маш их хүсдэг даанч санаснаар болдоггүй. Крикетийн спорт бол маш гайхалтай спорт энэ спортоор бид мэргэжлийн түвшинд тоглолт хийгээд эхэлчихсэн явж байна. Тамирчин хүн ямар хэцүү замыг туулж амжилтад хүрдэг юм бэ. Манай улсад бол багийн спорт гэхээр л Сагсан бөмбөг, Волейбол, Хөлбөмбөгийн спортыг мэддэг байх. Энэ хэдэн спорт маань бас ч багагүй хугацааг туулаад өдий түвшинд хүрсэн. Харин бид тэр тусмаа Крикетийн спорт бол дөнгөж хөгжөөд 10жил болж байна гадагшаа тэмцээн уралдаанд яваад хоёр жил болох гэж байна. Энэ богино хугацаанд үргэлж амжилтын төлөө л явж байгаа. Хожил аваад Эх орныхоо нэрийг гаргахыг хүсдэг.(Бүр ямар их хүсдэг гээч...) Манай улсад тамирчин байх маш хэцүү бэлтгэлээ хийх, ажилаа хийх, гэр бүлдээ цаг зав гаргах гээл маш их асуудал байдаг. Болдог бол зөвхөн бэлтгэлээ хийгээд тэмцээндээ явуул бид ямарч асуудал байхгүй хүссэн хожлоо аваад ирэх боломжтой. Энэ удаагийн тэмцээн бол Олон улсын Крикетийн Холбооны 2026 онд болох Дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолт хийх ийм том хариуцлагатай тэмцээнд бид явах гэж байна. Өдөр бүр хичээж бэлтгэлээ хийж байна. Тодорхой хэмжээгээр бэртэл гэмтэл аваал байна гэхдээ бидний зорилгийн хажууд юу ч биш л дээ.
Боломжтой хувь хүн албан байгууллага байвал бид хэдийг дэмжээд өгөөрэй. 🙏🙏🙏
Өглөө нь бэлтгэлээ хийгээд өдрийн цагаар нь бид хэд олдож байгаа ямарч хамаагүй ажил хийгээл өдрийн хэрэгцээгээ хангаал байж байна. Монголын Крикетийн Холбоо бол бүх л зардалыг гаргаж байгаа л даа. Бид хэд чинь сар бүр тогтмол цалин авдаггүй болохоор хэцүү шүү дээ ус авч уухаас өгсүүлээд өдөр тутамд мөнгөний хэрэг зөндөө л гардаг. Гадаа бэлтгэл хийдэг учир нартай бороотой байсан ч бэлтгэлээ хийжил байдаг. Зөвхөн бэлтгэлээ хийгээл тэмцээн уралдаандаа явдаг тийм үе хэзээ ирэхийн болдоо. Цааш нь бичүүл их зүйл байна өө...
Нутаг ус яриул ххэ би чинь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын унаган хүүхэд шүү нутгийн ах эгч нар маань дэмжүүл сайхан л байна. 😊
Жич:2028 оны Америк-д болох Лос-Анжелесын Олимпид Крикетийн спорт маань орсон байгаа шүү. Юмыг яаж мэдлээ Олимпид хүртэл оролцох боломж байна. 😊

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Ulaanbaatar