01/02/2025
Тэнцвэртэй хооллолтын онлайн 3 сарын сургалтад оролцогчид маань брокколи соёолуулж хэрэглэж байгаа юм л даа.
Нэгэн маш мундаг оролцогчийнхоо постыг хараад брокколи соёлжид агуулагддаг нэг чухал ач тустай бодисын талаар бичмээр санагдлаа.
Ургамал ногоог ногоон өнгөтэй болгодог бодисыг хлорофилл гэдэг ба хүний эрүүл мэндэд их ач тустай. Заримаас нь дурдвал:
- Ходоод гэдэсний салст бүрхүүлийг төлжүүлж анагаадаг
- Элэгийг хоргүйжүүлэх цэвэрлэхэд тусалдаг
- Хавдар үүсгэгч бодис биед шингэхийг хязгаарладаг
- Бактерийн өсөлт, үрэвслийн улмаас биеийн янз бүрийн хэсгүүдээс ялгарах таагүй үнэрийг багасгадаг.
Навчит ногоо, бууцай, цоохор майлзад хлорофилл ихээр агуулагддаг тул аль олдоцтойг нь өдөр тутамдаа хэрэглэхийг бодоорой. Хлорофилл хамгийн их хэмжээгээр агуулдаг хүнсэнд БРОККОЛИ СОЁОЛЖ ордог шүү.
☎️9500-4757
22/07/2024