Modern Pentathlon Association of Mongolia

Modern Pentathlon Association of Mongolia

Share

Official page to Modern Pentathlon Association of Mongolia

Photos from Дотоод хэргийн их сургууль I University of Internal Affairs's post 06/04/2026

“ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН СОНСОГЧ, СУРАЛЦАГЧДЫН
ДУНД “ГҮЙЛТТЭЙ ЛАЗЕР БУУДЛАГА”-ЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

Цагдаагийн сургуулийн Дотоодын цэргийн албаны тэнхим, Монгол Улсын спортын таван төрөлтийн (Modern pentathlon) холбоотой хамтран, Их сургуулийн сонсогч, суралцагчдын дунд “Гүйлттэй лазер буудлага”-ын аварга шалгаруулах тэмцээнийг 2026 оны 04-р сарын 03-ны өдөр Их сургуулийн буудлагын тирэнд амжилттай зохион байгуулав.

Photos from Modern Pentathlon Association of Mongolia's post 17/11/2025

А. Билэгт Азийн аваргын хагас шигшээд шалгарав

Энэ сарын 9-17-ны өдрүүдэд Япон улсын Анжо хотноо орчин үеийн таван төрөлт спортын Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Амарсанаагийн Билэгт оролцон хагас шигшээд шалгаран нийлбэр 1343 оноогоор 33-р байранд орлоо.

Манай тамирчин насанд хүрэгчдийн ангилал руу дэвшин оролцож Ази тивийн 23 улсын 65 тамирчинтай өрсөлдөн хагас шигшээд шалгарсан амжилт үзүүлэв. Мөн, энэхүү амжилтаараа Нагоя 2026 Азийн Наадамд оролцох эрхээ авлаа.

ААШТ-ий Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд медалиудыг:

Алт - Ли Лючан (БНХАУ)
Мөнгө - Сео Чанван (БНСУ)
Хүрэл - Сато Тайшу (Япон)

тус тус хүртжээ.

11/07/2025

🇲🇳Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе.

Та бүхэн сайхан наадаарай!

Photos from Modern Pentathlon Association of Mongolia's post 07/07/2025

🇲🇳 Монголын орчин үеийн таван төрөлтийн холбооны баг тамирчид хамтарсан бэлтгэлд хамрагдав

🇰🇷 6 сарын 23-наас 7 сарын 3-ны өдрүүдэд БНСУ-ын Жинчеон хотын Үндэсний бэлтгэлийн төвд зохион байгуулагдсан таван төрөлт спортын хамтарсан бэлтгэлд дасгалжуулагч Д. Батсүрэн, тамирчин А. Билэгт, Т. Мөнх-Ундрага нар амжилттай оролцоод ирлээ.

🤝Энэхүү хамтарсан бэлтгэлд Киргизстан, Индонези, Тайланд, Филиппин болон манай улсын баг тамирчид Солонгосын үндэсний шигшээ багтай хамтран онол, практикийн хосолсон хөтөлбөрт хамрагдлаа.

[ENG]
The Modern Pentathlon Association of Mongolia is pleased to announce the successful participation of its delegation in the international joint pentathlon training camp held at the National Training Center in Jincheon, Republic of Korea, from June 23 to July 3.

Under the guidance of Coach D. Batsuren, athletes A. Bilegt and T. Munkh-Undraga took part in this valuable training opportunity alongside athletes and coaches from Kyrgyzstan, Indonesia, Thailand, the Philippines, and the host nation, Korea.

The program featured a combination of theoretical sessions and practical exercises, designed to enhance skills, share expertise, and foster international collaboration among participating nations.

This joint training marks another important step in the Federation’s commitment to athlete development and international cooperation within the modern pentathlon community.

Photos from Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс's post 17/06/2025

⭐️ Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 100 жилийн ойн нэрэмжит нийслэлийн Онцгой байдлын газрын аварга шалгаруулах “Лазер гүйлт”-ийн тэмцээн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Хайрхан хөгжлийн төвийн талбайд зохион байгуулагдлаа.

18/03/2025

🇲🇳 Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, нийт эрчүүддээ “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг дэвшүүлье!

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ 🇲🇳 🇲🇳 🇲🇳

08/03/2025

ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!✨
🌸
HAPPY INTERNATIONAL WOMEN'S DAY! ✨

01/03/2025

✨ ТА БҮХЭН САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ!

✨ HAPPY LUNAR NEW YEAR!

Photos from Modern Pentathlon Association of Mongolia's post 27/02/2025

Монгол Улсын их хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалангийн ивээл дор Завхан аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын дунд лазер гүйлтийн тэмцээн зохион байгуулагдлаа.

Тус тэмцээн ганцаарчилсан болон холимог багийн төрлөөр зохион байгуулагдан 10 байгууллагын 130 гаруй алба хаагчид оролцлоо. Энэ удаагийн тэмцээний шилдэг оролцогчоор Зэвсэгт Хүчний 325 дугаар ангийн дэд ахлагч А. Мягмарсүрэн тодрон "Мэргэн буудагч" цомын эзнээр шалгарав.

Mедалын эздээр:
Эрэгтэй ганцаарчилсан төрөл:
🥇Алт: Зэвсэгт Хүчний 325 дугаар анги - дэд ахлагч А. Мягмарсүрэн
🥈Мөнгө: Зэвсэгт Хүчний 325 дугаар анги - дэд ахлагч Д. Батбумба
🥉Хүрэл: Зэвсэгт Хүчний 325 дугаар анги - ахлах дэслэгч Б. Баянсан

Эмэгтэй ганцаарчилсан төрөл:
🥇Алт: Зэвсэгт Хүчний 325 дугаар анги - дэд ахлагч Б. Ариунзаяа
🥈Мөнгө: Завхан аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газар - дэд ахлагч М. Болор-Эрдэнэ
🥉Хүрэл: Зэвсэгт Хүчний 325 дугаар анги - ахлагч Б. Түгдмаа

Холимог баг:
🥇Алт: Зэвсэгт Хүчний 325 дугаар анги - ахлах дэслэгч Б. Баянсан, салаан захирагч М. Номинзаяа
🥈Мөнгө: Хилийн цэргийн 0277 дугаар анги - ахлах оператор н. Амарбаясгалан, жолооч Г. Балдан-Очир
🥉Хүрэл: Зэвсэгт Хүчний 325 дугаар анги - хошууч Д. Шижирбаяр, дэд ахлагч Г. Туяа

18/02/2025

🇲🇳 Монгол Улсын их хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалангийн ивээл дор Завхан аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын дунд "Лазер гүйлт"-ийн тэмцээн зохион байгуулагдах гэж байна.

✨Завхан аймгийн зон олон, спорт сонирхогч та бүхнийг хүрэлцэн ирж Лазер гүйлтийн спорттой танилцахыг урьж байна.

📍Тэмцээн: 2 сарын 19
Спорт Цогцолбор, Улиастай хот, Завхан аймаг

Photos from Modern Pentathlon Association of Mongolia's post 14/02/2025

Монгол Улсын их хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалангийн ивээл дор Увс аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын дунд лазер гүйлтийн тэмцээн зохион байгуулагдлаа.

Тус тэмцээн ганцаарчилсан болон холимог багийн төрлөөр зохион байгуулагдан 9 байгууллагын 80 гаруй алба хаагчид оролцон шилдэг эрэгтэй тамирчнаар Хилийн цэргийн 0245-р ангийн ахмад Б. Идэрмөнх, шилдэг эмэгтэй тамирчнаар мөн Хилийн цэргийн 0245-р ангийн дэд хурандаа Н. Түмэндэмбэрэл нар тус тус тодров.

Mедалын эздээр:
Эрэгтэй ганцаарчилсан төрөл:
🥇Алт: Хилийн цэргийн 0245-р анги - ахмад Ц. Хилчин
🥈Мөнгө: Увс аймгийн Цагдаагийн газар - цагдаагийн дэд ахлагч Б. Төгөлдөр
🥉Хүрэл: Зэвсэгт хүчний 328-р тусгай салбар - дэд ахлагч Б. Баярмагнай

Эмэгтэй ганцаарчилсан төрөл:
🥇Алт: Хилийн цэргийн 0245-р анги - ахлагч Н. Энэрэл
🥈Мөнгө: Хилийн цэргийн 0245-р анги - дэд хурандаа Н. Түмэндэмбэрэл
🥉Хүрэл: Увс аймгийн Цагдаагийн газар - цагдаагийн дэслэгч Б. Энхзаяа

Холимог баг:
🥇Алт: Зэвсэгт хүчний 328-р тусгай салбар - дэд ахлагч Б. Баярмагнай, дэд ахлагч Б. Буян-Орших
🥈Мөнгө: Увс аймгийн Прокурорын газар - Б. Мөнхбаяр, прокурорын туслах Д. Ариунзаяа
🥉Хүрэл: Увс аймгийн Цагдаагийн газар - цагдаагийн дэд ахлагч Б. Төгөлдөр, цагдаагийн дэд ахлагч Б. Нинжсүрэн

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address


Khan-Uul District, Olympic House
Ulaanbaatar
14210