AMA chess academy

AMA chess academy

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from AMA chess academy, Sports Event, УБ, БГД, 17-р хороо, Жалханцхутагт, Дамдинбазарын гудамж 50, Ворлд Монголиа тауэр, 11 давхар 1116 тоот, Ulaanbaatar.

17/02/2026

XVII-р жарны “СҮРЭЭР ДАРАГЧ” хэмээх ГАЛ МОРИН жилийн сар шинийн мэнд дэвшүүлье!

🐎Морин жилийн өлзий буян дэлгэрч, оюун ухаан тэлж, тэвчээр хатуужил бэхжин, хичээл зүтгэл бүр тань амжилт бүтээлээр дүүрэн байж, суралцах үйлс урагштай, хөгжлийн зам өөдөө сайхан жил болох болтугай.

🇲🇳Сар шинэдээ сайхан шинэлээрэй.



#ОюуныСпорт

13/02/2026

Өвлийн эрчимжүүлсэн сургалт маань 1 сарын хугацаанд амжилттай хичээллэж дууслаа.

Бидэнтэй холбогдох утас: +976 88091526

Манай хаяг: БГД 17-р хороо, Жалханцхутагт, Ворлд Монголиа тауэр, 11 давхар 1116, 1117 тоот

Photos from AMA chess academy's post 08/02/2026

♟️ ТЭМЦЭЭНИЙ МААНЬ АВАРГУУД ТОДОРЛОО.

АМА шатрын академиас зохион байгуулсан шатар сонирхогчдын “НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН-2” 2026 оны 02 дугаар сарын 07-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тэмцээний турш оролцогчид оюун ухаан, тэвчээр, стратегийн өндөр түвшинд өрсөлдөж, сонирхолтой бөгөөд өрсөлдөөнтэй тоглолтуудыг үзүүлсэн юм.

🏆 Шагналт байрууд:
🥇 1-р байр – Д. Нямбаяр
🥈 2-р байр – Г. Чинзориг
🥉 3-р байр – Д. Ариунболд

Тэмцээнд амжилттай оролцож, шагналт байрт шалгарсан аваргууддаа халуун баяр хүргэж, оролцсон нийт тамирчид болон дэмжин оролцсон эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нарт талархал илэрхийлье.

Цаашдын сурлага, спортын замналд нь өндөр амжилт хүсье. ♟️🏆


Photos from AMA chess academy's post 08/02/2026

Сонирхогчдын “НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН-2”-ийн тоглолтын хэсгүүдээс …



05/02/2026

2 сарын 7-нд 12:00 цагаас 19:00 хүртэл тоглогдох сонирхогчдын “НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН-2” та бүхнийг оролцохыг урьж байна.

🔶 Зочноор 2025 оны сонирхогчдын улсын аварга, дэд мастер Б.Гантулга тамирчинтай ярилцах, зөвлөгөө авах
🔶 Тухтай орчинд, найрсаг хүмүүстэй халуун цай, кофе уунгаа шатар тоглох бол хамгийн тансаг жаргал билээ.

Бүртгүүлэх: https://forms.gle/zyhhCaeDHGzqmwjn7 та дараах холбоосоор орж бүртгэлээ хийлгээрэй.



Photos from AMA chess academy's post 04/02/2026

Шатар тоглоцгооё “НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН” маань 1 сарын 31-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
1-р байр Б.Ариунболд 4.0 оноо
2-р байр Д.Өсөхбаяр 4.0 оноо
3-р байр С. Батсонгууль 3.5 оноо

29/01/2026

Өмнөх ирсэн тоглогчдын санал хүсэлтээр
1 сарын 31-нд 14:00 цагаас 19:00 хүртэл тоглогдох сонирхогчдын “НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН”-дээ та бүхнийг урьж байна.

Хураамж: 25,000₮
🔶 Сонирхогчдын улсын аваргын медальт тамирчинтай ярилцах, зөвлөгөө авах
🔶 Халуун цай, кофе
🔶Тэмцээний шагнал

Бүртгүүлэх: +976 88091526 дугаарт эсвэл чатаар холбогдож бүртгэлээ хийлгээрэй. (Хүний тоо хязгаартай тул зөвхөн бүртгэл хийсэн тоглогчид оролцохыг анхаарна уу)


26/01/2026

эзэмших сургалттай
элсэлт авч эхэллээ...
Сургалтын төлбөрийг бүтэн төлсөн тохиолдолд төлбөрийн 10% хөнгөлөлт+стандарт шатар бэлэг болгож байна. 🎁🎁🎁
🔷Манай академи нь олон талт ур чадваруудыг хүүхдэд шатрын спортоор эзэмшүүлж ирээдүйн лидерүүдийг бэлтгэх бөгөөд Монголын шатрын ертөнцөд шинэ урсгал нээж цалинтай тамирчдыг бэлтгэх, тухайн тамирчны албан ёсны баг гаргаж ирээдүйн их мастеруудыг бэлтгэх академи юм.
🔷Академийн давуу талуудаас
1. Албан ёсны 12 түвшин бүхий хөтөлбөр
2. Бусдаас ялгарах арга зүй
Хүүхдийн сурах арга барилд тохируулан хичээлийг сонирхолтой байдлаар явуулдаг.
3. Cash back хөтөлбөр
Аливаа нэг хүн амжилт гаргахад Авьяас чадвар 1%
99% -ийг эзэлдэг гэдэг.
Тийм учраас бид хичээл зүтгэлтэй, авьяас чадвартай суралцагчдаа урамшуулах зорилгоор цоо шинэ нэгэн гайхалтай хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
4. Мэргэжлийн тамирчны цалин+Урамшуулал
Тамирчны алсын замнал ирээдүйг дэмжих спонсор байгууллага, гадаад тэмцээн уралдаанд оролцох урамшууллын хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.
🔷Сургалтын багш нар, менежментийн баг
Багш боловсон хүчин
Бүх багш нар тус спортоор 10 болон түүнээс дээш жил хичээллэж, ажилласан багш нар бөгөөд түүнээс
Фиде мастер-1
Дэд мастер-2
1 зэрэгтэй-2 багш нар байна.
Менежментийн баг нь тамирчдын карьер түүнтэй холбоотой гадаад харилцаа холбоотой ажлуудад голлож ажиллана.
🔷Онцлох ур чадварууд
Спортынхоо хувьд хүмүүжил, тэсвэр хатуужилд сургана.
Логик уялдаатай сэтгэдэг учир шинжлэх ухаантай сэтгэх үндэс суурийг тавьдаг.
Сэтгэл хөдлөлөө удирдах хийгээд хянах ур чадварууд гэх мэт маш олон зүйлсэд суралцдаг.
🔷Хугацаа:
Манай хаврын сургалт нь 2026/02/02 өдрөөс 2026/05/29-ний өдөр хүртэл 4 сарын хугацаанд явагдах бөгөөд дараах хуваариар элсэлт авч байна.
7 хоногийн 5 оролттой анги /ажлын өдрүүдэд өглөөний анги 09:00-12:00, өдрийн анги 14:00-17:00 гэсэн сонголттой/
7 хоногийн 2 оролттой анги /амралтын өдрүүдэд өглөөний анги 10:00-13:00, өдрийн анги 14:00-17:00 гэсэн сонголттой/
🔷Сургалтын төлбөр
🔶5 оролттой анги - 1.200.000₮
🔶2 оролттой анги - 900.000₮
🔷Бүртгүүлэхийг хүсвэл:
- Та сургалтын албаны +976 8809-1526 дугаарт холбогдон бүртгүүлэх
- Мөн пэйж хуудасны чат болон комментод дугаараа явуулан бүртгүүлэх
Манай хаяг: БГД 17-р хороо, Жалханцхутагт, Ворлд Монголиа тауэр, 11 давхар 1116, 1117 тоот

24/01/2026

"Инээмсэглэл дунд ухаан тэлнэ"
Сайн багшийн гар дээр
Ирээдүйн мастерууд бий болно.

🔶Бүртгүүлэхийг хүсвэл:
- Манай +976 8809-1526 дугаарт холбогдон бүртгүүлэх
- Мөн пэйж хуудасны чат болон комментод дугаараа явуулан бүртгүүлэх


Photos from AMA chess academy's post 17/01/2026

“ШАТАР ТОГЛОЦГООЁ” нээлттэй өдөрлөгөөр хүрэлцэн ирж тоглосон хүмүүстээ баярлалаа.

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


УБ, БГД, 17-р хороо, Жалханцхутагт, Дамдинбазарын гудамж 50, Ворлд Монголиа тауэр, 11 давхар 1116 тоот
Ulaanbaatar