Хан-Алтай шатрын клуб Han-Altai Chess Club

Хан-Алтай шатрын клуб Han-Altai Chess Club

Share

Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээний 5 алт, 5 мөнгө, 2 хүрэл медальт баг

03/05/2026

♟️ИХ МАСТЕР Д.Шаравдорж багшийн шатрын клуб амралтын өдрийн болон ажлын өдрийн ангиуддаа элсэлтээ авч эхэллээ.
Манайх цагийн уян хатан нөхцөлтэйгөөр, тохилог орчинд, найрсаг багш нар сургалтыг зохион байгуулж байна.
_____________
Манай клуб 17 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулахдаа Өсвөрийн УАШТ-ны шилдэг багаар удаа дараа шалгарч, шавь нараас Их мастер, Олон улсын мастер цолтнууд төрөн гарсаар байна.

Шавь нар маань гадаад дотоодын олон тэмцээнээс медаль хүртэж хотын аварга, улсын аварга, Ази тивийн аварга гээд л амжилтыг нь тоочвол олон.

📍Хаяг: Хүннү 2222, 217-р байр
Дэлгэрэнгүй мэдээллийг ☎️ 9903-6752 утсаар болон чатаар аваарай.
#шатар #дугуйлан

27/04/2026

Гүрж Улсын Батуми хотноо 2026 оны 06-р сарын 16-наас 29-ний өдрүүдэд зохион байгуулагдах Өсвөрийн шатарчдын ДАШТ-нд оролцох Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харьяат, Хан-Алтай клуб, Нэвтрэгчид ХХК-ний тамирчин Баатарчулууны ТӨГӨЛДӨР

ӨСВӨРИЙН ТЭМЦЭЭНИЙ АМЖИЛТ

1. Ази тивийн Сурагчдын АШТ-ний СТАНДАРТ төрлийн багийн МӨНГӨН МЕДАЛЬ
2. Ази тивийн Сурагчдын АШТ-ний БЛИЦ төрлийн багийн МӨНГӨН МЕДАЛЬ
3. Өсвөрийн шатарчдын РАПИД төрлийн МОНГОЛ УЛСЫН АВАРГА-2026
4. Өсвөрийн шатарчдын РАПИД төрлийн Монгол Улсын ДЭД АВАРГА-2024
5. Өсвөрийн шатарчдын БЛИЦ төрлийн Монгол Улсын ДЭД АВАРГА-2026
6. Өсвөрийн шатарчдын СТАНДАРТ төрлийн Монгол Улсын АШТ-ний ШАГНАЛТ байр-2024, 2026
7. "МИНИ ШАТАР" Өсвөрийн шатарчдын УАШТ -ний ХОШОЙ ДЭД АВАРГА -2024, 2025
8. "СҮҮ" ХК-ний нэрэмжит тэмцээний ДЭД АВАРГА-2025
9. "СҮҮ" ХК-ний нэрэмжит тэмцээний ШАГНАЛТ БАЙР-2026
10. С.Тавхайн нэрэмжит тэмцээний АВАРГА-2025
11. С.Тавхайн нэрэмжит тэмцээний ХҮРЭЛ МЕДАЛЬ-2024
12. "ЦОДГОР ХҮҮ" УАШТ-ний ТУСГАЙ БАЙР-2026
13. "ЭВЛЭЛ-21" 21 аймгийн өсвөрийн шатарчдын АШТ-ний 3 УДААГИЙН АВАРГА-2024,2025, 2026
14. Д.Лүндээжанцангийн нэрэмжит 21 аймгийн өсвөрийн шатарчдын багийн АШТ-ний АВАРГА-2024
15. Д.Лүндээжанцангийн нэрэмжит 21 аймгийн өсвөрийн шатарчдын багийн АШТ-ний ХОШОЙ ДЭД АВАРГА-2023,2025
16. "ГОВЬ ЦОМ" тэмцээний ДЭД АВАРГА-2024
17. Төвийн бүсийн АШТ-ний АВАРГА-2025
18. Өвөрхангай аймгийн өсвөрийн шатарчдын АШТ-ний 4 УДААГИЙН АВАРГА-2023,2024,2025,2026
19. "ЦОДГОР ХҮҮ" Өвөрхангай аймгийн АШТ-ний АВАРГА-2025
20. "ЦОДГОР ХҮҮ" Өвөрхангай аймгийн АШТ-ний ХОШОЙ ДЭД АВАРГА-2023,2024

НАСАНД ХҮРЭГЧДИЙН ТЭМЦЭЭНИЙ АМЖИЛТ

1.Өмнөговь аймагт зохион байгуулагдсан Ч.Хүүгийн нэрэмжит нээлттэй тэмцээний ХҮРЭЛ МЕДАЛЬ-2024
2. Эрдэнэт хотод зохион байгуулагдсан Д.Магвансүрэнгийн нэрэмжит нээлттэй тэмцээний С ангиллын СТАНДАРТ төрөлд ДЭД АВАРГА-2025
4. Эрдэнэт хотод зохион байгуулагдсан Д.Магвансүрэнгийн нэрэмжит нээлттэй тэмцээний С ангиллын БЛИЦ төрөлд ДЭД АВАРГА-2025
4. Төв аймагт зохион байгуулагдсан "ДОЛООН ОД" нээлттэй тэмцээний С ангилалд ДЭД АВАРГА-2025
5. Өвөрхангай аймгийн насанд хүрэгчдийн АШТ-ний ШАГНАЛТ БАЙР-2025
6. Өвөрхангай аймгийн насанд хүрэгчдийн АШТ-ний ДЭД АВАРГА-2026

Photos from Хан-Алтай шатрын клуб Han-Altai Chess Club's post 22/04/2026

Насанд хүрэгчдийн цахим "Тогтвортой анги 3" сургалтаа зарлаж байна

🎳Сургалтанд сууснаар гарааны хэсэгт дэх мэдрэмж нэмэгдэх бөгөөд сонгодог гараанууд дээр тоглогддог хувилбаруудаас өөр тоглолт орж ирвэл илүү хүчтэй хариу үйлдэл үзүүлж чаддаг болно. Гамбит, хамгаалалтын байрлал зэрэг дээр тоглолтын төлөвлгөө гаргах боднуудаа байрлуулах зэрэг дээр ахиц гарна.

🎯Төгсгөлийн хичээл дээр 1 хүү илүү байрлалаас хожлын төлөө тоглох болон хамгаалахад сэтгэлзүйн талаас болон онолын талаасаа мэдлэг олж авна. "Төгсгөлд ноён бод болно" гэдэг тэгвэл ноёны хамгийн сайн байрлал хаана байдаг вэ? Хэдэн хүүний аралтайгаас шалтгаалаад тэрэг болон хөнгөн боднуудын тоглолтын хэв маяг өөрчлөгддөг зэрэг ихээхэн чухал техникүүдийг орох юм.

📈Тоглолтын хичээл дээр байрлалын үнэлгээ, тооцоо хийхдээ юунд дээр анхаарах болон чухал үеүүдэд хэрхэн шийдвэр гаргах зэрэгт сууж байгаа хүмүүс рүү чиглэсэн байдлаар зөвлөгөө өгөөд явна.

4 сарын 27-оос 7 сарын 27 хооронд дараах хөтөлбөрүүдийн дагуу нийт 36 цаг багц хичээлийг 7 хоногт 3 удаа орох бөгөөд дараах цагуудад орно.

Даваа гараг 20:30-21:30 Гарааны хичээл
Лхагва гараг 20:30-21:30 Төгсгөлийн хичээл
Баасан гараг 20:30-21:30 Тоглолтын хичээл

🖼️Гараа болон төгсгөлийн хичээлийн хөтөлбөрийг зурагнаас харах боломжтой. Тоглолтын хичээлээр гарааны алдаанд дээр ажиллах, алдаанаас хамгаалах болон тоглосон өрөг дээр анализ хийх байдлаар явуулна.

3 сарын төлбөр: 600'000 төгрөг
Бүртгэлийн холбоос: https://forms.gle/Dg1YqmFwkGG7PZNq9

Байршил 1: Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, Хүннү 2222, 217 байр
Байршил 2: Улаанбаатар, Баянгол дүүрэг,
Модны 2, Түндэмүны хажууд Ром 401 тоот

Холбоо барих: 95581122

Photos from Хан-Алтай шатрын клуб Han-Altai Chess Club's post 27/03/2026

Өсвөрийн шатарчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнд Хан-Алтайчууд амжилттай оролцож стандарт төрөлд багийн дүнгээр хүрэл медаль хүртлээ.

Хан-Алтай клуб нь 2011 оноос эхлэн Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд өдгөө багийн дүнгээр нийт 5 алт, 5 мөнгө, 2 хүрэл медалийн эзэн болсон байна.

Стандарт төрөлд:
- 17-18 насны охидын ангилалд WFM Э. Хүслэн алтан медаль
- 15-16 насны нээлттэй ангилалд СДМ Г. Зэв алтан медаль
- 11-12 насны охидын ангилалд М.Мандухай хүрэл медаль
- 9-10 насны нээлттэй ангилалд Өвөрхангай аймгаас оролцсон тус клубын тамирчин Б.Төгөлдөр шагналт 5-р байр тус тус эзэллээ.

Түргэвчилсэн төрөлд:
- 9-10 насны нээлттэй ангилалд Өвөрхангай аймгаас оролцсон тус клубын тамирчин Б.Төгөлдөр алтан медаль
- 11-12 насны охидын ангилалд М.Мандухай шагналт 4-р байр
- 13-14 насны нээлттэй ангилалд М. Очирбат шагналт 5-р байр тус тус эзэлсэн.

Түргэн төрөлд:
- 9-10 насны нээлттэй ангилалд Өвөрхангай аймгаас оролцсон тус клубын тамирчин Б.Төгөлдөр мөнгөн медаль
- 17-18 насны охидын ангилалд WFM Э. Хүслэн хүрэл медаль
- 15-16 насны нээлттэй ангилалд СДМ Г. Зэв хүрэл медаль
- 11-12 насны нээлттэй ангилалд Б.Бат-Амгалан шагналт 4-р байр
- 11-12 насны охидын ангилалд М.Мандухай шагналт 5-р байр тус тус эзэллээ.

Тэмцээнд оролцсон нийт хүүхдүүддээ баяр хүргээд, алдаа онооноосоо суралцаж цаашдаа илүү хүчтэй шатарчид болохыг хүсэн ерөөе!!!

17/02/2026
16/02/2026

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл "comment" хэсэгт 1 гэж бичнэ үү.

Agibileg Agi

10/02/2026

Өвөрхангай аймгийн Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн 02.07-08-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээний 9-10 насны нээлттэй ангилалд Хан-Алтай клубын тамирчин Б. Төгөлдөр 9/9 оноогоор тэргүүн байр эзэллээ.

Төгөлдөртөө Өсвөрийн улсын аварга шатарчин болохыг хүсэн ерөөе!!!

Photos from Хан-Алтай шатрын клуб Han-Altai Chess Club's post 10/02/2026

Монгол Улсын аварга СМ Н.Төрбат агсны нэрэмжит ‘Цодгор хүү-2026’ Улсын уралдааны нэгдүгээр шатны тэмцээн 02.04-09-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээний 10-11 насны охидын ангилалд:
- А. Ивээлт 6 оноогоор 6-р байр,
6-7 насны охидын ангилалд:
- М. Төгс-Оюун 6 оноогоор 7-р байранд тус тус шалгарч ‘Цодгор хүү-2026’ Улсын уралдаанд оролцох эрхээ авсанд халуун баяр хүргэе!!!

Тэмцээний 10-11 насны нээлттэй ангилалд 6.5 оноогоор 10-р байр эзэлсэн О. Тэнүүнноровтоо баяр хүргэе.

Мөн тэмцээнд оролцсон бүх хүүхдүүддээ энэ тэмцээний алдаа онооноосоо суралцаж, дараа дараагийн тэмцээндээ өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе!!!

Photos from Хан-Алтай шатрын клуб Han-Altai Chess Club's post 09/02/2026

2026 оны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний анхан шатны тэмцээн 02.06-08-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд Хан-Алтай шатрын клубээс 5 тамирчин оролцсноос нээлттэй ангилалд:
- Спортын дэд мастер Г. Зэв 8 оноогоор тэргүүн байр
- М. Очирбат 6.5 оноогоор 18-р байр,
Эмэгтэй ангилалд:
- М. Мандухай 6 оноогоор 9-р байранд тус тус шалгарч Хагас шигшээ тэмцээнд оролцох эрхээ авлаа.
Тэмцээндээ амжилттай оролцсон хүүхдүүддээ баяр хүргээд дараагийн тэмцээндээ өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе!!!

03/02/2026

2026 оны Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн 01.28-02.01-ний өдрүүдэд зохион байгулагдав.
Тус тэмцээнд Хан-Алтай шатрын клубээс
17-18 насны эмэгтэй ангилалд WFM Э.Хүслэн алтан медаль
15-16 насны эмэгтэй ангилалд WCM Ш.Оюунгэрэл мөнгөн медаль
11-12 насны эмэгтэй ангилалд М.Мандухай шагналт 4-р байранд тус тус шалгарч, нийт 12 хүүхэд Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.
Тэмцээнд оролцсон нийт хүүхдүүддээ баяр хүргээд, дараа дараагийн тэмцээнд нь өндөр амжилт хүсье!!!

Шатрын хичээл 2: Хүүний төгсгөлтэй 10 минутанд танилцья 25/12/2025

♟️Хүүний төгсгөлийг 10 минутад

-Зай авах дүрэм
-Түлхүүр буудлын дүрэм
-Тохойлдож орох
-Гурвалжин
-Дэлбэрдэг буудал
-2 заналын зарчим буюу ташуулдаж орох
-Хүүгээр ээлж авах

♟️Эдгээр техникүүдийг ашиглаж хүүний төгсгөлд давуугаа авах болох хамгаалах комбинацууд үүсдэг байна. Хамгийн чухал гэсэн 17 байрлалтай танилцая.

Шатрын хичээл 2: Хүүний төгсгөлтэй 10 минутанд танилцья Хамгийн чухал хүүний төгсгөлийн 17 байрлалыг товч бөгөөд тодорхой тайлбарлаж орууллаа.Хүүхдүүдэд зориулсан тактикийн болон стратегийн ангидаа элсэлт авч байн...

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Хан-Уул дүүрэг, 18-р хороо, Хүннү 2222, 217-р байр
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 17:00