14/06/2024
🔵🔴 Barca Academy-ийн Монгол улсад зохион байгуулсан анхны ХӨЛБӨМБӨГИЙН ЗУНЫ СУРГАЛТ амжилттай болж өндөрлөлөө.
⚽️Барса-ийн өвөрмөц арга барилд суралцаж, тав хоногийн турш хүсэл тэмүүлэл, эрч хүч, хамтын ажиллагаа, идэвхи санаачлагаар дүүрэн байсан залуу тамирчиддаа баярлалаа. 💙❤️
14/06/2024
1st Barca Academy Summer Camp in Ulaanbaatar, 2024 ⚽️💙❤️
13/06/2024
Barca Academy-д бид хөлбөмбөгийг ингэж ойлгодог.
⚽️ Бөмбөг эзэмших
👟 Санаачлагатай тоглох
🤝 Үнэт зүйлсийг эрхэмлэх
💭 Шийдвэр гаргах
🪢 Хамтын тоглолт
🔵🔴 Өвөрмөц тоглолтын хэв маяг
13/06/2024
Barca Academy-г дэлхийн шилдэг болгож байгаа зүйл бол бидний философи. Хүүхдүүдтэй харьцаж байгаа арга барил маань биднийг онцгой болгодог. Бид сайн хөлбөмбөгчдийг бэлтгэхээс гадна сайн хүн байх тал дээр нь анхаардаг. Өөрөөр хэлбэл, сайн хүн байх, сайн хөлбөмбөгчин байх философийг суулгадаг гэсэн үг.
Дан ганц хөлбөмбөг заана гэхээсээ илүүтэйгээр үүний үнэ цэн, хэрхэн сайн хүн байх, хувь хүн талаасаа хэрхэн сайжрах талаас суралцахад нь бид тусалдаг
Сурвалжлага: Барсагийн академи Монголд дараагийн Мессиг бэлдэж байна | News.MN
Хоёр жил хөөцөлдсөн ажил нь энэ жил хэрэгжиж, Барсагийн академийн гурван дасгалжуулагч хүрэлцэн ирж, хүүхэд багачуудад өөрсдийн хөлбөмбөгөө танилцуулж байна.
12/06/2024
Barca Academy-ийн Монголд зохион байгуулж байгаа зуны хөл бөмбөгийн зуны сургалтыг удирдан явуулж байгаа дасгалжуулагчидтай танилцана уу. 🤩
🔵🔴 Дасгалжуулагчид маань мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн ба FC Barcelona-ийн академид ажиллаж, залуу хөлбөмбөгийн тамирчдыг сургадаг юм.
11/06/2024
🔵🔴Алдарт FC Barcelona клубын албан ёсны сургууль Barca Academy-ийн зуны сургалт Монголд анх удаа явагдаж байна.
Дараагийн Месси Монголоос “төрөх” ч юм бил үү
Хөлбөмбөг бол дэлхийн номер нэг спорт. Тиймээс
10/06/2024
🔥Barca Academy-ийн Монгол улсад анх удаа зохион байгуулж байгаа ЗУНЫ ХӨЛБӨМБӨГИЙН СУРГАЛТ өнөөдөр эхлэлээ.
Энэхүү сургалтыг Монгол улсад зохион байгуулах боломжийг бүрдүүлж өгсөн Испани улс дахь Монгол улсын өргөмжит консуль Victor Albiol Pamies болон Дэрэн клубын ерөнхийлөгч Г.Мөнхчулуун нартаа талархал илэрхийлье. 🙏
⚽️🔥Barca Academy-ийн анхны суралцагчиддаа амжилт хүсье, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн тамирчид болохыг ерөөе!
09/06/2024
⚽ Barca Academy-ийн дасгалжуулагчдын сургалт явагдаж байна.
🔵🔴Barca Academy-ийн салбар бүр нь Barca-ийн өвөрмөц загвартай арга зүйд тулгуурладаг бөгөөд идэвхтэй, хамтын, бүтээлч тоглолтын хэв маягтай, хүндэтгэл, даруу байдал, хичээл зүтгэл, багийн ажиллагаа, хүсэл тэмүүлэл зэрэг үнэт зүйлст тулгуурлан ажилладаг билээ.
09/06/2024
🔵🔴 Barca Academy-ийн ХӨЛБӨМБӨГИЙН ЗУНЫ СУРГАЛТ-ын залуу тамирчид болон эцэг эхчүүдийн анхааралд
Бид зуны сургалтынхаа анхны суралцагчдыг хүлээн авахад бэлэн боллоо. Та бүх 6-р сарын 10-ны өдрийн өглөө 8:30-д Дэрэн клубын хөлбөмбөгийн талбайд хүрэлцэн ирэхийг урьж байна.
🔹Дэрэн клубын хөлбөмбөгийн талбайн хаяг : УБ хот, ХУД, 15-р хороо, Цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн урд талд
🔹Google map : https://maps.app.goo.gl/YKg3BtgYwzcDCCog8
💙❤️Та бүхэн имэйлээр илгээсэн зааварчилгааны дагуу хувийн бэлтгэлээ хангаж ирэхээ мартуузай!
Гайхалтай зуны дурсамжийг хамтдаа бүтээх, хөлбөмбөгийн сургалт дээрээ удахгүй уулзацгаая 🚀🔥