International Taekwon-Do Federation of Mongolia

International Taekwon-Do Federation of Mongolia

Share

Олон Улсын Таеквон-Догийн Монголын Холбоо

ОЛОН УЛСЫН ТАЕКВОН-ДОГИЙН МОНГОЛЫН ХОЛБОО

Олон Улсын Таеквон-догийн Монголын Холбоо нь анх 1990 онд байгуулагдсан ба Энхтайван Найрамдалын ордонд хуралдсанаар тус холбооны Ерөнхийлөгчөөр Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн Төв зөвлөлийн дарга С.Сайнцог, дэд Ерөнхийлөгчөөр н.Дашзэвэг, Ерөнхий нарийн бичгийн даргаар н.Батпүрэв нар сонгогдсон ба БНАСАУлсаас уригдан ирсэн Мастерууд болох

01/09/2026

Монголынхоо нийт хүүхэд, залуус та бүхэндээ
хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе!

Олон улсын Таеквон-Догийн Монголын холбоо 🥋

Photos from Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар's post 31/08/2026
27/08/2026

I got over 17,000 reactions on my posts last week! Thanks everyone for your support! 🎉

Photos from International Taekwon-Do Federation of Mongolia's post 16/08/2026

Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгч Энхтөрийн Галбадрал Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчөөр 57% саналаар сонгогдлоо.

Таний ажил үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөе.

АМЖИЛТ-ХАМТЫН ХҮЧ 🇲🇳🇲🇳🇲🇳

Photos from International Taekwon-Do Federation of Mongolia's post 13/08/2026

ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ 🇲🇳🥋

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ИВЭЭЛ ДОР зохион байгуулагдсан ITF Таеквон-До-гийн Ази тивийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн сүүлийн зочдоо үдэж, албан ёсоор өндөрлөлөө.

Олон орны шилдэг тамирчид, дасгалжуулагчид, шүүгчид, эмч мэргэжилтнүүд, хэвлэл мэдээллийн баг, албаны төлөөлөгчид, хөгжөөн дэмжигчид гээд мянга мянган хүн ITF Таеквон-До хэмээх гайхамшигт спортоор амьсгалсан, нөхөрлөл, хүндлэл, спортын шударга өрсөлдөөнөөр дүүрэн өдрүүд байлаа.

Энэхүү түүхэн тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах эрхийг авсан өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл сэтгэл зүрх, хүч хөдөлмөр, цаг зав, мэдлэг туршлагаа зориулан ажилласан зохион байгуулах хорооны эрхэм журмын нөхөд, багш дасгалжуулагчид, тамирчид, мастерууд, шүүгчид, албаны ажилтнууд, сайн дурын ажилтнууд, дэмжигчид болон нийт зүтгэлтнүүддээ Монголын ITF Таеквон-До холбооны нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Мөн энэхүү тэмцээнийг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын Засгийн газар, төрийн байгууллагууд, эрхэм ивээн тэтгэгчид, дэмжигч байгууллагууд, хамтран ажилласан хувийн хэвшлийн байгууллагууд болон хэвлэл мэдээллийн байгууллагууддаа гүнээ талархаж байна.

Та бүхний итгэл, дэмжлэг, хамтын хүч хөдөлмөрийн үр дүнд Монгол Улс Ази тивийн ITF Таеквон-До-гийн гэр бүлд мартагдашгүй сайхан дурсамж, өндөр түвшний тэмцээн, халуун дотно нөхөрлөлийг үлдээж чадлаа.

ЭНЭ БОЛ БИДНИЙ ХАМТЫН АМЖИЛТ. 🇲🇳

Монгол Улсад хүрэлцэн ирж, тэмцээндээ оролцсон нийт улс орнуудын баг тамирчид, дасгалжуулагчид, мастерууд, шүүгчид, албаны төлөөлөгчид болон нийт зочид төлөөлөгчдөдөө баярлалаа.

Дараагийн учрал хүртэл баяртай.
ITF Таеквон-До-гийн гэр бүл үргэлж хамтдаа! 🥋❤️

ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГУУД:

• Монгол Улсын Засгийн Газар
• Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Яам
• Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам
• Биеийн тамир, спортын улсын хороо
• Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар
• Нийслэл Групп
• БИГ МОГУЛ
• Хан маркет худалдааны төв
• MS International HOTEL
• UBCab
• MNB Спорт суваг
• MNB Монголын Мэдээ
• АРХ ПЛАСТИК ХХК
• Jura agro farm
• Каз карта ХХК
• Mongolian National University Монголын Үндэсний Их Сургууль
• SKYmedia
• Ханбогд Кашмер ххк
• Хэнтий аймгийн нутгийн зөвлөл






11/08/2026
Photos from International Taekwon-Do Federation of Mongolia's post 09/08/2026

АЗИ ТИВИЙН АШТ-ИЙ ФОТО АГШИН

📅 2026.08.03–08.09
📍 Буянт-Ухаа Спортын Ордон

Улаанбаатар хот, Монгол Улс

09/08/2026

АЗИ ТИВИЙН АШТ-Д МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИД ДАСГАЛЖУУЛАГЧДЫН СЭТГЭГДЭЛ

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Ulaanbaatar
976