Волейболын сургалт Медальд Хүрэх Зам

Волейболын сургалт Медальд Хүрэх Зам

Share

Медальд хүрэх зам волейболын мэргэжлийн сургалтын төв.

Photos from Волейболын сургалт Медальд Хүрэх Зам's post 10/08/2026

Сүхбаатар дүүргийн волейболын холбооний нэрэмжит U16 насны ангилалын эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн тэмцээн 8 сарын 08-09 өдөр ,Хавай, Баянгол дүүргийн спорт цогцолборт 2 зааланд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд "ЗАЛУУ МОНГОЛ КЛУБ"-ын эрэгтэй 2 баг, эмэгтэй-2 баг амжилттай оролцлоо. Эрэгтэй нийт 24 багийн 300 гаруй, эмэгтэй -20 багийн 240 тамирчид оролцож ӨУАШТ -ний өмнөх сорил тэмцээнд манай клубын баг тамирчид тун амжилттай оролцож хүрэл медалын эзэд боллоо. Дасгалжуулагч багш нар: ОУХМ ерөнхий дасгалжуулагч Ч.Отгонбаяр туслах дасгалжуулагчид Б. Баясгалан, Э.Гансүх, Ё.Батбаяр,У.Пүрэвдорж багт баяр хүргье👏👏👏

Залуу Могулс эр 1р баг- Хүрэл Медаль🥉
Залуу Могулс эм 1р баг- Хүрэл медаль🥉
Шилдэг холбогч эрэгтэй - Б.Дашдаваа 🌟
Шилдэг холбогч эмэгтэй -О.Гэгээн-Од✨

30/07/2026

Монгол улсынхаа шигшээ багийг дэмжихэд бэлэн үү? 🇲🇳🎉

Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээний үеэр 🌐 𝐍𝐞𝐫𝐮𝐬.𝐭𝐯 дээр тоглолтын үр дүнг таамаглан өрсөлдөж, Дархан Могулс багийн мерч бүтээгдэхүүний багц хожих боломжтой. 🤩🎁

🎁 Мерч багцад:

Дархан Могулс багийн өмсгөл,
Усны сав,
Mouse pad,
Гарын кист,
Пүүзний үүргэвч,
Бэлтгэлийн жижиг усны сав багтсан.

Монголын шигшээ багаа хамтдаа дэмжицгээе! 💪

Таамгаа оруулах 👉 https://nerus.tv/

21/07/2026

💚ЗУНЫ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТНЫ СҮҮЛИЙН 3-Р ЭЭЛЖНИЙ БҮРТГЭЛ НЭЭГДЛЭЭ.💚
Сургалт -2026.08.03нд эхэлнээ.
📌Салбар 1
БГД-Гэгээрэл сургууль
*Бага нас 8-12
*13-17нас :Дунд,гүнзгий шат

📌Салбар 2
БЗД-48р сургууль
*13-17нас : Анхан,дунд шат

📌Салбар 3
ХУД-Яармаг фермерүүд захын хойно ,фермер спорт заал
13-17 нас: дунд шат

📌 Салбар 4
ХУД, Зайсан-Титан заал
* 13-17 нас: Дунд, гүнзгий шат эрэгтэй ,эмэгтэй тусдаа анги

📌Салбар 5
ЧД, Мж-спорт заал
* 13-17 нас : Гүнзгий шат

☎️Лавлах утас : 72721441, 94501441, 90151441
Бүртгүүлэх арга:
Volleyballsurgalt аппликейшн
🩷Амжилт хүсье.

11/07/2026

🇲🇳 Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг нийт тамирчид, дасгалжуулагчид, эцэг эхчүүд болон спортын гэр бүлийнхэндээ өргөн дэвшүүлье!

08/07/2026
Photos from Волейболын сургалт Медальд Хүрэх Зам's post 06/07/2026

Зуны эрчимжүүлсэн сургалтын 1,2р ээлжний бэлтгэлд хамрагдсан хүүхдүүдийн дундах ’’САЛБАР ХООРОНДОХ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ’’-2026 🥇🥈🥉
7 сарын 04-05 хооронд 2 өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.👏🙌 Салбар бүрийн дунд, гүнзгий түвшиний хүүхдүүд оролцож , хурд хүч, багийн ажиллагаа, спортын ёс суртахуун биенээ хүндэлсэн сайхан тэмцээн боллоо. 🌟🏐Зөвхөн медалийн төлөө бус та бүхэн өөрийгөө сорьсон,хожсон нь ч, хожигдсон нь ч бүгдээрээ өнөөдрөөс илүү туршлага, илүү итгэлтэй болж байгаа гэдгийг санаарай.

Та бүхний хичээл зүтгэл, инээмсэглэл, эв нэгдэл бидний хамгийн том бахархал байлаа. Цаашид ч волейболдоо дуртай байж, бэлтгэл сургуулилтаа тогтмол хийж, мөрөөдлийнхөө төлөө тууштай хөдөлмөрлөөрэй.

Медальт байрууд:
🩵Гүнзгий шат эрэгтэй
Бзд-48р сургууль- Алтан медаль өргөмжлөл
ХУД,Зайсан-Титан салбар- Мөнгөн медаль өргөмжлөл
Чд,Мж-спорт -Хүрэл медаль ,өргөмжлөл

🩷Гүнзгий шат эмэгтэй
Бгд- Сан сургууль- Алтан медаль өргөмжлөл
Бзд-48р сургууль- Мөнгөн медаль өргөмжлөл
ХУД, Зайсан-Титан салбар- Хүрэл медаль өргөмжлөл

💙Дунд шатны эрэгтэй
Бгд-Сан сургууль-Алтан медаль өргөмжлөл
ХУД, Яармаг салбар- Мөнгөн медаль өргөмжлөл
Бзд,48р сургууль- Хүрэл медаль

🧡Дунд шатны эмэгтэй
ХУД,Яармаг салбар-Алтан медаль өргөмжлөл
Бгд, Сан сургууль- Мөнгөн медаль өргөмжлөл
ХУД, Зайсан-Титан салбар- Хүрэл медаль өргөмжлөл

✨🏆MVP- гүнзгий шатнаас эрэгтэй эмэгтэй -2хүүхэд
Бзд-48р сургууль
Ядмаа Азжаргал- Шилдэг тоглогч
Бгд, Сан сургууль
Баяраа Амаржаргал-Шилдэг тоглогч тус тус боллоо.

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Оффис: Чингэлтэй дүүрэг 10р хороо Мж спорт центер 3 давхар 31тоот
Ulaanbaatar