Хэмнэлт Иога

Хэмнэлт Иога

Share

Танхим болон Онлайн иогийн элсэлт авч байна.

25/10/2025
04/08/2025

Хөлс зад урсагсан халуун иога минь
Та жингээ барьж бно, хасч болно, уян хатан ч болно эрч хүчийг эндээс ирж мэдрээрэй цагууд дүүрээд л байгаа жүү. 🧖‍♀️🧖🙏

14/02/2025

Таргалахгүй, ядрахгүй, хөрөхгүй СУНГАЛТ хийхийн ач тус.
1) Бодисын солилцоо сайжирч өөх шатна.
2) Цусны эргэлт идэвхжиснээр эцэж сульдахгүй, биеийн эсэргүүцэл сайжирна.
3) Мэдрэлийн эс, системтэй холбогдох тул хүчтэй сэтгэлзүйг бэлэглэнэ.
4) Биеийн ерөнхий галбир засагдана.
5) Хөрөх өвчнөөс салдаг байх нь ээ.
Мөн урт амьсгал авч дадахад цусны эргэлт сайжиран, бие мах бодь халж байдаг.
Эх сурвалж" эмчээс асууя "

Photos from Yoga center's post 09/02/2025

Олон цагаар жолоо барьдаг доод бэлхүүс хэсгээр чилдэг за мөн нуруу асуудалтай хүмүүс цээж нурууны идэвхитэй хөдөлгөөнгүйгээс өвдөлт зовиур үүсч эхэлдэг. Өдөр бүр үенүүдийг халааж өгөөд хөнгөн дасгал хийгээд байвал нуруу ч гэлтгүй бусад үенүүд маань эрүүл чийрэг байдлаа удаан хадгалах болноо. Сураад хийгээд байгаарай. 😉

18/11/2024

🕉 Иогийн нарны мөргөл ийм л гайхамшигийг үзүүлнэ шүү. Нурууны иога бол үнэхээр нурууны мурийлт суултыг бага дээр нь засдаг ба ямар ч мэс ажилбар хэрэггүй. Бид тэгэхээр нэгэнт суугаад эхэлсэн нурууг хөдөлгөөнтэй холбож өгөх нь эрүүл мэндэдээ оруулж байгаа хамгийн том хувь нэмэр юмаа. Өөрийгөө бүү огоор өөрөө өөртөө соргог бай эрүүл байна гэдэг чинь өөрөө Томоос том баялаг юм шүү гэж багш маань нэгэн цагт хэлж байжээ. 🤗 - Нарны мөргөлийг 3түвшинд АБС хувилбараар сурч эзэмшээд төгсөх сургалт маань эхлэх гэж байна. Сургалтын материал гарын авлага дагалдах ба сурч мэдсэнээ цаашлаад бие дааж гэртээ хийгээд явах боломжтой.
Сургалтын хугацаа 1сар 7хоногт 3удаа 2цагаар хичээллэнэ.
07:00-09:00 10:00-12:00 19:00-21:00
Даваа Лхагва Баасан
Мягмар Пүрэв Бямба
Амралтын өдрийн анги Бямба Ням гарагуудад
Төлбөр: 300.000төг Лавлах утас: 9984-3984

Photos from Yoga center's post 22/10/2024

🚭Архи тамхины хэрэглээ, хоолны төрөл хомс, хэрэглээний алдаа, ХӨДӨЛГӨӨНИЙ ХОМСДОЛ энэ бүхнийг Аж төрөх ёсны гажуудал гэж нэрлэж байна. Аж төрөх ёсны гажуудал нь Зүрхний шигдээс, тархины цус харвалтын суурь өвчин зүрх, тархины судасны хатуурал зэрэгт 65% ын нөлөө үзүүлдэг гэсэн судалгаа байдаг юм байна. Эрүүл зөв амьдралын хэвшилтэй байх нь хэн бүхний хариуцлага болж буйг дээрх судалгаа харуулж байна.

12/10/2024

👆Хэрвээ таны нуруу суулт өгч эхэлсэн бол уух усан дээрээ анхаарлаа хандуулах цаг иржээ.
Таны нуруу, гарын хуруу, өвдөг эсвэл шагай ямар нэгэн үе мөч байнга өвдөж эхэлбэл таны авч болох хамгийн сайн арга хэмжээ бол ууж байгаа усны хэмжээндээ анхаарах.
Дээрх асуудлууд өөрийнхөө биеийн өгч байгаа анхааруулга сануулга гэж үзэх ёстой. Ер нь бол бүх архаг хууч өвчнүүд архагшсан усгүйдлийн шинж тэмдгүүд байдаг гэдгийг эрдэмтдийн судалгаа баталсаар байнаа. 💧💦🌊

Photos from Yoga center's post 29/09/2024

🧠 Эрүүл аз жаргалтай амьдралын хамгийн чухал зүйл бол тархи гэж боддог.
Тиймдээч бидний биеийг тэтгэж байдаг цусны 20%-г зүрх тархируу шахдаг болов уу.
👆Тэгвэл тархинд хангалттай хэмжээний цус очихгүй байх үзэгдлийг ишема гэж нэрлэдэг байна. Энэ нь тархийг тэжээх хангалттай шим тэжээл очихгүй байгаагаас тархины зарим эс үхэж, ой ухаан хомсдол, цаашлаад харвалтын шинж тэмдгүүд илэрч эхэлдэг байна. Үүнийг дагаад сэтгэн бодох чадвар ч мөн ижилхэн муудна.
😇 Иймд тархины цусан хангамжыг сайжруулах тухай хэрэгтэй мэдээллийг хүргэе!
🕺💃 1. Аэробикийн дасгал хийх
Бидний бие хөдөлгөөнөөр тэжээгдэж байж л цусны эргэлт жигд тардаг байна. Энэ нь бодисын солилцоог сайжруулж, хангалттай хэмжээний хүчилтөрөгчийг биед өгдөг. Ингэснээр тархи ч мөн шаардлагатай эрч хүч, шим тэжээлээ авна.

🫀 2. Зүрхний үйл ажиллагааг сайжруулах
Дасгал хөдөлгөөн хийхийг нэг ёсондоо зүрх судасны эмчилгээ гэж ойлгож болно. Зөв өөрт тохирсон дасгал хийх нь цусны эргэлтийг сайжруулж, зүрх болон тархины үйл ажиллагааг дэмжинэ. Иогийн дасгал нь биеийн бүх булчинг суллаж, амьсгалын замыг нээн, тархийг хүчилтөрөгчөөр тэтгэхэд онцгой нөлөөтэй. Эрүүл мэндийн үндсэн асуудалтай хүмүүст зарим дасгал хөдөлгөөн аюултай байж болдог тул эмчтэйгээ зөвлөлдөж сонгох нь зөв байдаг.

🍜 3. Хооллолт.
Идэж буй хоол хүнс тань цусны эргэлтэнд асар их нөлөө үзүүлж байдаг. Ханасан өөхний хэт их хэрэглээ нь артерийн судсыг бөглөх аюултай байдаг бол их хэмжээний давс нь цусны даралтыг нэмэгдүүлэхэд хүргэдэг байна. Цагаан гурил элсэн чихэр гэх мэт боловсруулсан хоол хүнс нь бие махбодид зайлшгүй шаардлагатай хоол хүнсийг биеээс гаргаж багасгадаг аюултай. Цусны эргэлтийг сайжруулж, тархины үйл ажиллагааг дэмжихийн тулд цагаан гаа, улаан чинжүүг хэрэглээрэй. Долоогоно болон розмарин нь биеийг антиоксидантаар хангаж , дархлааг сэргээнэ гэж үздэг. 🤗

30/04/2024

🌤 Нарыг мэндчилэх гэсэн энэхүү 12 дасгал нь таныг уян хатан байлгах, булчингийн хөгжил, цусны эргэлтийг сайжруулдаг.
Энэхүү дасгал нь цаг зав муутай хүмүүст илүү тохиромжтой бөгөөд бүх төрлийн хөдөлгөөнүүдийг агуулсан цогц дасгал юм.
Нарыг мэндчилэх дасгал нь бүх чухал булчин, үе мөчүүийг эрчимтэй дасгалжуулдаг.
Энэхүү цогц дасгал нь биеийн агни буюу дотоод гал, нар хоёрын хоорондын холбоо барилдлагыг эрчимжүүлж өгдөг байна.
🔥Агни буюу дотоод гал гэж юу вэ? - Хэрэв таны дотоод гал муу байвал таны өдөр тутмын үйл ажиллагаа тийм ч сайн явагддаггү й ба эрч хүч муутайхан өдөр болж өнгөрөх жишээний. Цаашлаад биеийн эсэргүүцэл суларч ядаргаанд хүргэдэг байна.
Энэхүү нарны мөргөлд орсон цогц дасгалууд нь таны дотоод галыг сэргээж өгдөг байна. Мэдээж 1л удаа хийснээр танд юу ч мэдэгдэхгүй ба доод тал нь 3сар өдөр бүр тогтмол хийснээр та үр шимийг нь хүртэх юм шүү. 🤗🥰🕉

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Хан-Уул дүүрэг
Ulaanbaatar
976