21/03/2025
100% дасгалжуулагчийн буруу шийдвэр.
1. Пенни-г Коусанс-тай тааруулсан нь буруу. Коусанс байх үед Томас илүү ашигтай байсан. Коусансгүй үед Пенни илүү ашигтай тоглох боломжтой байлаа.
2. Коусанс шидэх үед завсарлага авдаг бол үнэхээр учраа олохгүй, хяналтаа алдсаныг нь харуулсан байх.
3. Эрдэнэцогт MVP улирал гэдэгт маргах шалтгаан алга даа.
B*H Knights багийн 2024-2025 оны улирал энд хүрээд өндөрлөлөө.
Урт улиралд бэртэл гэмтлээ ч үл харгалзан баг, хамт олныхоо төлөө эцсийн мөч хүртэл хөлсөө дуслуулсан нийт тамирчдадаа баярлалаа. Та бүгдийн хичээнгүй зүтгэл талаар өнгөрөхгүй гэдэгт бид бүгд итгэлтэй байна.
Богино хугацаанд багийн уур амьсгал, зохион байгуулалтыг тогтворжуулж, олон шалгууртай нүүр тулан ажилласан нийт дасгалжуулагчийн багийнханд мөн талархал илэрхийлье.
Улирлын туршид уналт, босолт, хэцүү болон баяртай бүх мөчүүдэд үнэнчээр багаа дэмжиж ирсэн хөгжөөн дэмжигч та бүхэндээ мөн гүнээ талархаж байгаагаа илэрхийлье. Ирэх улирал бид илүү хүчтэйгээр ирэх болно.
Powered by B*H Resource LLC
Partner: Экос- Ecos
02/02/2025
02/02/2025
08/02/2023
15/01/2023
07/01/2023
03/01/2023
30/12/2022