Blower's volley team

Blower's volley team

Share

Volleyball сургалт клуб

30/06/2024

Хавтгай тавхай ба хөлийн нумны талаар

Үсрэх үед хүний биед юу болдог вэ? Хүчтэй харайх, гүйх үед биднийг юу доргилтоос хамгаалж, уян хатан болгодог юм бол?

Их энгийн, энэ бол хөлийн нум. Гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын хувьд тун чухал биеийн энэ хэсгийн тухай ойлголт, мэдээлэл олон нийтэд хангалттай байдаггүйн улмаас өдийг хүртэл хүмүүс хөлийн нумын үүргийг дутуу үнэлсээр иржээ. Үр дүнд нь, бага насны хүүхдүүдийн дунд хөл нумгүйдэх буюу хавтгай тавхайн эмгэг олноор илэрч, улмаар тулгуур эрхтний гажиг, бөөр нурууны өвчлөл жил ирэх бүр залуужиж буй.

1. ХӨЛИЙН НУМ ГЭЖ ЮУ ВЭ? ТҮҮНИЙ АЧ ХОЛБОГДОЛ

Хүний биеийг доргилтоос хамгаалж байдаг үндсэн хоёр механизм байдаг.

Нэгдүгээрт, багана нуруу. Нуруу нь хүний биеийн хүзүүнээс ахар сүүл хүртэл нумарсан хэлбэртэй байх ба явах, гүйх, үсрэх, харайх үед биеийг доргилтоос хамгаалдаг.

Хоёрдугаарт, хөлийн нум. Хөлийн нум нь дээрх хөдөлгөөнүүдээс ирж буй даралт, доргилтын хүчийг сарниулан, нуруунд ирэх ачааллыг багасгах, хуваарилах үүрэгтэй. Энгийнээр тайлбарлабал хөлийн нумыг хүний биеийн хамгаалалтын пүрш ч гэж болох юм. Ийм ч учраас хавтгай тавхайтай буюу бие доргилтод тэсвэргүй, хамгаалалтын системгүй байх нь бөөр, давсаг, нуруу, тулгуур эд амархан гэмтэж, ядарч, өвчлөх үндсэн шалтгаан болдог байна. Уг асуудлаас үүдэлтэй элдэв өвчлөлийг тус тусад нь эмчлэхэд урт хугацаандаа үр дүн багатай байх эсхүл эргэн сэдрэх магадлал өндөр тул юун түрүүнд үндсэн шалтгаан болох хөлийн нумны хөгжилд анхаарах нь зүй.

2. ХӨЛИЙН НУМ ХЭЗЭЭ, ХЭРХЭН ҮҮСДЭГ ВЭ?

Хүний хөл сарвуу хэсэг нь тавхайн бэлбэрхийн долоо, өлмийний тав, шивүүрийн 14, нийлээд 26 яснаас бүтдэг. Эдгээр яс нь хоорондоо холбогдон тогтохдоо хөлийн ул хэсэгт нуман хэлбэрийг үүсгэдэг бөгөөд тавхайн урт шөрмөс, богино шөрмөс, өсгийн шөрмөс, хатуу хальс гэсэн хэд хэдэн шөрмөсний тусламжтай бий болдог байна.

Хүүхэд хөлд орох хүртлээ хавтгай, бамбагар тавхайтай байдаг ба ихэнх тохиолдолд мариа буюу төрөлхийн тарга ихтэй байдгаас хөлийн нум нь ялгарч харагддаггүй бөгөөд энэ нь ч хэвийн үзэгдэл юм. Харин хөлд орох үйл явц буюу анхлан юм түшин зогсож эхлэх үеэс булчингийн хөгжил идэвхтэй явагдаж, түүний нөлөөгөөр тавхайн нум хөгжиж эхэлдэг аж. Олон улсад, хүүхдийг 2.5 нас хүртэл хавтгай тавхайтай байхыг эрүүл гэж үздэг. Ойролцоогоор 2-4 нас хүртэл буюу хоёр жилийн хугацаанд бүрэн хөгждөг тул эцэг эхчүүд энэ хугацаанд хүүхдээ сайтар ажиглаж, өсөлт хөгжилтийг зөв хангах нь тун чухал юм.

3. ХӨЛИЙН НУМ БАЙГАА ЭСЭХИЙГ ХЭРХЭН ШАЛГАХ ВЭ?

Хэрвээ та болон таны ойр дотнын хэн нэгэн, ялангуяа бага насны хүүхэд гүйж харайхдаа чанга, хүнд гишгэдэг, хөл нь амархан цуцдаг, амархан бүдэрч хөл алддаг болон ямар нэг хөлийн буруу хөгжил (Х хөлтэй, майжиг болох, өсгий хэт гадагшаа, эсвэл дотогшоо хэлбийх гэх мэт) ажиглагдаж буй бол яг одоо хөлийнх нь тавхайг шалгаж, тэгш гадаргуу дээр хэрхэн гишгэхийг нь ажиглаад үзээрэй. Гэрийн нөхцөлд шалгахыг хүсвэл, интернэтэд нийтлэг зөвлөдөг арга болох хөлийн улыг будганд дүрж цаасан дээр гишгүүлэн хэлбэрийг нь харж шалгаж болох юм. Гэхдээ уг арга нь түр зуурын, эргэлзээ тайлах тохиолдолд л үр дүнтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Баталгаатай бөгөөд эргэлзээгүй үлдэхийн тулд мэргэжлийн эмчид хандаж, тохирсон үзлэг шинжилгээ хийлгэхийг зөвлөх байна. Хөлийн нумыг эмнэлгийн орчинд шинжлүүлснээр зөвхөн нум биш, биеийн нийт ачаалал хөлийн уланд жигд хуваарилагдаж буй болон тавхайн хөгжил зөв явагдаж байгаа эсэхийг шалгуулж, цаашид тохирсон гутлаа өмсөхөд илүү ойр дөхөм болдог.

4. ХӨЛ ЯАГААД НУМГҮЙДДЭГ ВЭ?

Зарим хүмүүс хөл нумгүйдэхийг удмын эсхүл төрөлхийн хэмээн тайлбарлах нь бий. Үнэн хэрэгтээ энэ бол хөлийн нумын хөгжлийг тохирох насанд нь дэмжиж чадаагүй, булчин хөгжих нөхцөлийг бүрдүүлээгүйтэй түлхүү холбоотой байдаг. Орчин үед хавтгайн тавхайн эмгэг улам их болж байгааг хотжилттой холбон тайлбарлаж болно.

ЭРСДЭЛ

1. Хэт их нум. Хөлийн нумгүй байх, хавтгай тавхайтай байхын эсрэгцэл болох хэт их нумтай байх эмгэг ч гэж бий. Гэвч энэ нь хавтгай тавхайтай харьцуулахад маш бага тохиолддог бөгөөд ихэнх нь удмын онцлогоос шалтгаалсан байдаг. Урт хугацаандаа эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө.

2. Ахиллын шөрмөс агших. Ихэнх тохиолдолд хэт өндөр өсгийтэй гутал олон жил өмссөнөөс үүсдэг эмгэг. Олон жил өндөр өсгийт өмсөж дадсан хүн намхан ултай гутал өмсөхөөс татгалздаг. Энэ нь сурсан дадал гэхээс илүүтэй эмнэл зүйн хувьд удаан хугацаанд өсгийн шөрмөсийг дээш хэт сойж дасгасны улмаас шөрмөс агшсантай холбоотой байдаг. Урт хугацаандаа өвдгөнд хэт ачаалал өгч, өвдөгний ясыг сийрэгжүүлэх, өвдгөөр сийгдэг болох гэх мэт сөрөг үр дагавартай. Иймд байнга өндөр өсгийт сонгодог бүсгүйчүүд шаардлагагүй үед намхан ултай гутал өмсөхийн сацуу өсгийг сайн жийж, агшсан шөрмөсөө сунгаж, суллан амрааж байх хэрэгтэй.

АВАХ АРГА ХЭМЖЭЭ:

1. ЗОРИУЛАЛТЫН УЛАВЧ: Хөлийн улны зургийг тусгай төхөөрөмжөөр авч, зөвхөн тэр хүнд тохирсон нумтай улавчийг захиалгын дагуу үйлдвэрлэдэг. Нумны өндөрлөг, талбай, байрлалыг нарийн тодорхойлж хийдэг учир бэлэн нумтай улавч гэхээс илүүтэй мэргэжлийн байгууллагад хандан захиалж хийлгэх нь илүү үр дүнтэй.

САНАА ЗОВОХ ХЭРЭГГҮЙ ДЭЭ. БИД ТАНД:

▪️Алхалт, гишгэлт, өвдөг, ташаа, багана нуруу, мөр хүзүүг хиймэл оюун ухаан, мэдрэгч төхөөрөмжөөр оношилж зөвхөн таны бие болон хөлөнд тохирсон улавч хийж өгнө 🙂.

30/06/2024

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Ulaanbaatar

Opening Hours

Saturday 10:00 - 12:00
Sunday 10:00 - 12:00