12/05/2026
✨НЭЭЛТТЭЙ ХУРАЛ✨
Сэлбэ ротаракт клубын нээлттэй хуралд таныг урьж
байна.
💡Бидэнтэй нэгдсэнээр маш олон найзуудтай
болж, сайн дурын ажилд оролцон нийгэмдээ
төдийгүй олон улсад ч үнэтэй хувь нэмэр оруулах
боломжтой.
💡Нээлттэй хурал дээр Ротаракт клубын зорилго
юу вэ? Бидэнтэй нэгдсэнээр ямар боломжууд танд
НЭЭГДЭХ вэ? Нийгэмд үйлчлэх сайн дурын ажил
хийснээр ямар давуу талтай вэ? Сэлбэ Ротаракт
клубын онцлогийн талаар танилцуулах болно
📍Хаана: Rotary information center (Union building,
А блок, 13 давхар, 1305 тоот)-т болно.
Холбогдох утас: 95077667
24/04/2026
Selbe Family Reunion – Та бүхнийг урьж байна🫶🏻
Сэлбэ Ротаракт клубийн эрхэм үе үеийн болон одоогийн гишүүд та бүхнийг Selbe Family Reunion уулзалтад урьж байна.
Энэхүү уулзалтын хүрээнд бид:
* Гишүүд хоорондоо илүү дотно танилцаж, холбоогоо бэхжүүлэх
* Клубийн энэ жилийн бүтэц, үйл ажиллагааны тайланг хуваалцах
* Хэрэгжиж буй болон хэрэгжүүлэх төслүүдийг танилцуулах
* Сэлбэ Ротаракт клубын 15 жилийн ойн баярын төлөвлөгөөний талаар хэлэлцэх
* Клубийн одоогийн нөхцөл байдал, цаашдын төлөвлөгөөний талаар санал солилцох
📍 Хэзээ: 4-р сарын 29-ний 19:00 цагт
📍 Хаана: Юнион Бьюлдинг, 13 давхар, 1305 тоот, Ротари мэдээллийн төв
Энэ бол зөвхөн нэг уулзалт биш — бидний хамтын дурсамж, үнэ цэнийг сэргээж, “Selbe Family” гэх нандин холбоогоо улам бататгах онцгой боломж юм.
Та бүхнийг халуун дулаан уур амьсгал дунд нэгдэж, энэхүү утга учиртай уулзалтад оролцохыг урьж байна 🤍
Хамтдаа нэгдэж, дахин холбогдож, Selbe Family-гаа улам бэхжүүлье.
23/04/2026
2026.04.11 | “Give Blood Feel Alive – Blood Donation and Meditation” өдөрлөг
Сэлбэ Ротаракт клубийн зүгээс тус үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах сайн үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулсандаа баяртай байна 🤍
Сайн үйлс бүхэн дэлгэрч, энэрэнгүй сэтгэл биднийг үргэлж нэгтгэж байх болтугай.
22/04/2026
2026.04.18| Хүрээ Ротаракт клубийн 20 жилийн ойн баярт оролцож гоё дурсамж бүтээлээ 🎉
Сэлбэ Ротаракт клубээсээ баяр хүргэж, баярыг хамтдаа хуваалцсандаа маш их баяртай байна 💙
Цаашдаа ч хамтдаа илүү олон сайн үйлс хийж, илүү олон сайхан дурсамж бүтээцгээе 🤍
Та бүхэнд хамгийн гоё бүхнийг хүсье!
11/04/2026
2026.04.11 | “Joint Club Meeting 3” ✨
Энэ удаагийн JCM нь Интеракт клубүүдтэй хамтарсан шинэлэг, содон, хөгжилтэй уур амьсгал дунд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө 🎉
Зохион байгуулсан МУИС Ротаракт клуб ( NUM Rotaract ) болон СЭЗИС Ротаракт клубийн ( rotaract_ufe ) хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье 🤝💙
Шинэ хүмүүстэй танилцаж, туршлага солилцон, дурсамж дүүрэн мартагдашгүй нэгэн өдрийг хамтдаа бүтээлээ ✨
30/03/2026
“OЮУНЫ ИНДЭР” ✨
Ротаракт клубуудын дундах аварга шалгаруулах мэтгэлцээний тэмцээн 2026.03.29-нд амжилттай зохион байгуулагдлаа! 🎉
Энэ удаагийн тэмцээн нь оюуны өрсөлдөөн, шүүмжлэлт сэтгэлгээ, илтгэх ур чадварыг сорьсон өндөр түвшний өрсөлдөөн болж өнгөрлөө🔥
🏆 Шилдэг багууд:
🥇 I байр: Улаанбаатар Ротаракт клуб – Б.Давааням, Н.Цэлмэгнаран
🥈 II байр: МУИС Ротаракт клуб – Э.Анун, Д.Баярмаа
🥉 III байр: Сэлбэ Ротаракт клуб – З.Тэмүүлэн, А.Алтжин
🎤 Шилдэг илтгэгч: Д.Баярмаа 👏✨
Мэтгэлцээний ур чадвар, логик сэтгэлгээ, багаар ажиллах чадвараараа онцгойрон өрсөлдсөн нийт оролцогчиддоо халуун баяр хүргэе! 👏
Мөн тэмцээнийг амжилттай зохион байгуулсан клубийн хамт олон, шударга шүүлт хийсэн шүүгчиддээ гүн талархал илэрхийлье🫶🏻
#ОюуныИндэр #Мэтгэлцээн
24/03/2026
Сэлбэ Ротаракт клубээс зохион байгуулж буй нээлттэй хуралд таныг урьж байна!
📅 Огноо: 2026 оны 3-р сарын 26
⏰ Цаг: 19:00–21:00
📍 Байршил: Union Building, 13-р давхар ( #1305), UNESCO гудамж 62, Улаанбаатар
🎤 Илтгэлийн сэдэв:
“Мэтгэлцээний үнэ цэнэ ба нийгэм дэх үүрэг”
Та энэхүү уулзалтаар:
✨ Мэтгэлцээний үндсэн ойлголт
✨ Хувь хүний хөгжилд үзүүлэх нөлөө
✨ Нийгэм дэх ач холбогдол
✨ Эрүүл мэтгэлцээний зарчим
✨ Шийдвэр гаргалт ба ардчилалд үзүүлэх нөлөө
✨ Бодит хэрэглээ, соёл, нийтлэг алдаа
✨ Шаардлагатай ур чадварууд
зэрэг сонирхолтой сэдвүүдийн хүрээнд мэдлэг, ойлголтоо тэлэх боломжтой!
📞 Холбогдох: 95077667
👉 Өөрийгөө хөгжүүлэх, үзэл бодлоо илэрхийлэх чадвараа сайжруулахыг хүсэж байвал энэ боломжийг бүү алдаарай🤭
21/03/2026
✨ 2026.03.21-нд Сэлбэ Ротаракт клубээс “Career Compass” төслийг Багануур хотын Оюуны Эрин сургууль дээр 9–12 ангийн сурагчдад амжилттай хэрэгжүүллээ.
✨ Сурагчдад их сургуулийн мэргэжлийн чиглэл, элсэлт, тэтгэлэг, 2+2 хөтөлбөр, оюутны амьдрал болон мэргэжлээ зөв сонгох талаар мэдээлэл, зөвлөгөө хүргэж, туршлага хуваалцах уулзалтыг зохион байгууллаа.
Ирээдүйгээ тодорхойлоход нь бодит дэмжлэг болсон гоё өдөр байлаа 🤍
08/03/2026
Сэлбэ Ротаракт Клубийн зүгээс нийт эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлж, аз жаргал, амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе💖🌷✨
17/02/2026
Эрхэм хүндэт та бүхэндээ XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн сар шинийн баярын мэндийг хүргэе✨