Их Монголын Хүчтэн Дэвжээ

Их Монголын Хүчтэн Дэвжээ

Share

Өвөрхангай аймгийн Их Монголын Хүчтэн бөхийн дэвжээний албан ёсны хуудас

27/11/2025

ЭМГЭНЭЛ

​ ДОРЖПАЛАМЫН ГАНХУЯГ
​​ (1976-2025)


​Монгол Улсын Гавьяат тамирчин, Монгол Улсын арслан, дэд хурандаа Доржпаламын Ганхуяг нь 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өвчний улмаас таалал төгссөнд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.

​Д.Ганхуяг нь 1976 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрж, 1984-1994 онд нийслэлийн ерөнхий боловсролын 52 дугаар сургууль, 1994-1998 онд Монгол Улсын Боловсролын Их сургуульд Багш, дасгалжуулагч мэргэжил эзэмшиж, “Аварга” дээд сургуульд Боловсрол судлалын магистрын зэрэг хамгаалжээ.

​Тэрбээр үндэсний бөхийн Өсөх идэр, Улам нэмэх, Уран мэхт, Хурц шаламгай, Өрнөн дэлгэрэх, Үлэмж бадрах чимэгтэй, төрийн наадмын түрүү, Монгол Улсын хүчит арслан байв.

​Мөн чөлөөт, жүдо, самбо, сүмо, сонгомол, кураш зэрэг бөхийн бүх төрөл болон рагбигийн Олон улсын хэмжээний мастер, сагсан бөмбөгийн дээд лигийн шилдэг тамирчин, Спортын мастер, монголын спортын түүхэнд тодорсон өвөрмөц амжилтын эзэн байлаа.

​Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж 2021 онд Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор шагнасан юм.

Монгол Улсын Гавьяат тамирчин Доржпаламын Ганхуяг таны эх орныхоо хөгжил, дэвшилд оруулсан хөдөлмөр зүтгэл, шударга зан, зарчимч чанар, зөөлөн сэтгэл, эгэл даруу төрх бидний сэтгэлд мөнхөд орших болно.



У.ХҮРЭЛСҮХ, Н.УЧРАЛ, Г.ЗАНДАНШАТАР,
Б.НАЙДАЛАА, Д.БАТЛУТ, Ч.УНДРАМ, О.АЛТАНГЭРЭЛ, Г.ХОСБАЯР,
Т.НАРАНГАРАВ, О.ПҮРЭВДОРЖ

25/05/2024

ЖИЛ ДАРААЛАН ГУТГААР БАЙРТ ШАЛГАРАВ

Монголын Үндэсний Бөхийн Холбооны “Алтан цом”-ын төлөөх барилдаанд Өвөрхангай аймгийн баг жил дараалан гутгаар байрт шалгарч 40.000.000 төгрөгийн шагнал гардлаа. Өнөө жил Их Монголын Хүчтэн Дэвжээний багт:

Төгрөг сумын харьяат, улсын гарди Цэдэнсодномын Бямба-Отгон
Уянга сумын харьяат, улсын харцага Хүрэл-Очирын Гантулга
Зүүнбаян-Улаан сумын харьяат, улсын харцага Баянзулын Цэдэнсодном
Нарийнтээл сумын харьяат, улсын начин Батжаргалын Лхагвадорж
Хархорин сумын харьяат, аймгийн хурц арслан Оюунгэрэлийн Наранбаатар
Баян-Өндөр сумын харьяат, аймгийн арслан Төрбатын Довчинсэмбээ
Зүүнбаян-Улаан сумын харьяат, цэргийн арслан Баасанцогтын Өлзийсайхан нар хүч үзэж, Гучин-Ус сумын харьяат, улсын начин Дашдондовын Батбаяр дасгалжуулан оролцлоо.

Жил дараалан шалгарсан амжилтаа ирж буй үндэсний их баяр наадамд бататган, ирэх улирлын "Алтан цом"-ын барилдаанд шинэ цолтнуудтай, шинэ амжилттай барилдахын ерөөл тавья.

Их Монголын Хүчтэн Дэвжээ

Photos from Их Монголын Хүчтэн Дэвжээ's post 04/04/2024

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Даяар дуурсагдах далай даян дайчин дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтохын нэрэмжит Үндэсний бөхийн Хүүхдийн улсын аварга шалгаруулах барилдааныг Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Өвөрхангай Биеийн тамир,спортын газар, Арвайхээр хотын Авзагын Хүчтэн Бөхийн Холбоо 2024 оны 05 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо зохион байгуулахаар болжээ.

04/04/2024

🏀🥇Их Монголын Хүчтэн Дэвжээ

Есөнзүйл сумын харьяат, аймгийн заан Дашнямын Мөнхболд
Баянгол сумын харьяат, аймгийн харцага Батбаатарын Гүнсумьяа
Хайрхандулаан сумын харьяат, аймгийн начин Гомбосүрэнгийн Жамбал-Иш
Хархорин сумын харьяат, аймгийн начин Пүрэвсүрэнгийн Авирмэд
Зүүнбаян-Улаан сумын харьяат, аймгийн начин Мөнхбатын Хүрэлбаатар
Сант сумын харьяат, аймгийн начин Ганболдын Лхагвацэнд
Зүүнбаян-Улаан сумын харьяат, аймгийн начин Цогтбаатарын Мөнгөншагай
Баянгол сумын харьяат, аймгийн начин Баттөрийн Ширмэн
Хужирт сумын харьяат, аймгийн начин Дуламсүрэнгийн Чимэд-Очир

Photos from Их Монголын Хүчтэн Дэвжээ's post 16/01/2024

Улсын харцага Б. Цэдэнсодном түрүүллээ

Их Монголын Хүчтэн Дэвжээнээс санаачлан зохион байгуулсан тус дэвжээний бөхчүүдийн 2024 оны эхний барилдаан өргөн дэлгэр болж улсын харцага Б.Цэдэнсодном, улсын начин Ц.Чимэддорж нарын тэргүүтэй хүчит 64 бөх зодоглов.

Уг барилдаанд Зүүнбаян-Улаан сумын харьяат, "Алдар" спорт хороо, "АПУ" ХК-ийн бөх, улсын харцага Баянзулын Цэдэнсодном түрүүлж, Баян-Өндөр сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Нутгийн Буян" группийн бөх, аймгийн арслан Төрбатын Довчинсэмбээ үзүүрлэв. Дөрөвт Хужирт сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Анандын зам" ХХК-ийн бөх, улсын начин Цэндзэсэмийн Чимэддорж, Зүүнбаян-Улаан сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Нутгийн Буян" группийн бөх, цэргийн арслан Баасанцогтын Өлзийсайхан нар шалгарлаа.

Уг барилдаанд Өвөрхангай аймгаас төрөн гарсан алдарт дасгалжуулагчид, бөхчүүд, нутгийн иргэд олноор хүрэлцэн ирсэн юм.

Барилдааны оноолтыг https://www.devjee.mn/t/nRpO4rRmr1uullXiiygV/round/1/matches холбоосоор орж үзнэ үү.

Их Монголын Хүчтэн Дэвжээ

15/01/2024

Өвөрхангай аймгийн Их Монголын Хүчтэн Дэвжээний бөхчүүдийн 2024 оны эхний барилдаан нэгдүгээр сарын 16-ны Мягмар гарагийн 13:00 цагаас "Мөнхийн Үсэг" группийн Munkh Sport Center-т болно. Барилдаанд Өвөрхангай аймгийн харьяат болон уугуул бөхчүүд барилдах боломжтой.

Барилдааны дараа Их Монголын Хүчтэн Дэвжээний шинэ бүтэц, зохион байгуулалтын хуралтай тул Өвөрхангай нутгийн нийт бөхчүүд, бөхийн дэмжигчид, зүтгэлтнүүдийг урьж байна.

Их Монголын Хүчтэн Дэвжээ

Photos from Их Монголын Хүчтэн Дэвжээ's post 05/07/2023

ГАЛЫН СОРИЛГО БАРИЛДААН БОЛЛОО

/2023.07.01/

Өвөрхангай аймгийн Их Монголын Хүчтэн Дэвжээний бөхийн дэвжээний бөхчүүдийн галын сорилго барилдаан боллоо. Галын сорилго барилдаанд хүчит 64 бөх зодоглож, нутгийн уугуул төрийн түшээд, бизнес эрхлэгчид, бөхийн үнэнч дэмжигчид Түргэний гол, Бугын сангийн аж ахуй, Тоорил ханы хүрээнд хуран цуглав.

Сорилго барилдааны үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ЗГ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Өвөрхангай аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга С.Далхаасүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, дэслэгч генерал Ц.Тогоо, БХЯ-ны дэд сайд асан Т.Дуламдорж, Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдорж, Өвөрхангай аймгийн засаг даргын орлогч И.Доржсүрэн, “Мөнхийн Үсэг” группын ерөнхий захирал, улсын начин Д.Ганбат, бригадын генерал Т.Лодойдамба, хурандаа н.Батсайхан, Д.Мөнгөнжин, Ч.Гандирваа, Н.Пүрэвдорж, Богд сумын уугуул, “Богд” зочид буудлын захирал Г.Хосбаяр нарын хүндэт зочид хүрэлцэн ирсэн юм.

Мөн сорилго барилдааны үеэр Их Монголын Хүчтэн Дэвжээний тэргүүнээр Бүрд сумын уугуул, “Мөнхийн Үсэг” группын ерөнхий захирал, улсын начин Д.Ганбатыг сонгож, шинэ тэргүүнд дэвжээний тамга, гэрчилгээ, тугийг гардуулсан бол Богд сумын уугуул, “Богд” зочид буудлын захирал Г.Хосбаяр Өвөрхангай нутгаас улсын цол хүртсэн бөхөд нэг өрөө байр бэлэглэхээ амлав.

Дээр нэр дурдсан нутгийн уугуул төр нийгмийн зүтгэлтнүүд, бөхөд сэтгэлтэй бизнесмэнүүд болон Уянга сумын “Тайлган шарав” ҮБХ-ны тэргүүн, сумын заан Л.Баярсайхан, Баян-Өндөр сумын нутгийн зөвлөл, тус сумын “Бумбат” ҮБХ-ны тэргүүн И.Наранцогт, Төгрөг сумын ИТХ-ын дарга Ж.Намсрайжав, нутгийн зөвлөлийн дарга С.Батдорж, тус сумын “Хонгорын талын хүчтэн” ҮБХ-ны тэргүүлэгч гишүүн П.Сүхболд, Бат-Өлзий сумын уугуул “Ondo Space” ХХК-ийн захирал Б.Алтаншагай, Баян-Өндөр сумын уугуул, улсын арслан Б.Ганбаатарын хүү, мэргэжлийн сүмоч Г.Мөнхсайхан, Уянга сумын уугуул “Радиатор сервис” ХХК-ийн захирал Д.Баттүшиг нарын эрхмүүд нутгийн бөхчүүдийнхээ бэлтгэлд сэтгэлийн дэмжлэг, хандив өргөсөн юм.
Их Монголын Хүчтэн Дэвжээний галын сорилго барилдаанд улсын харцага Х.Гантулга, Б.Цэдэнсодном, Ц.Бямба-Отгон, улсын начин Л.Батзориг нарын тэргүүтэй хүчит 64 бөх зодоглосноос Төгрөг сумын харьяат, улсын харцага Ц.Бямба-Отгон түрүүлж, Хархорин сумын харьяат, аймгийн хурц арслан О.Наранбаатар үзүүрлэж, Баян-Өндөр сумын харьяат, аймгийн арслан Л.Батсайхан, Зүүнбаян-Улаан сумын харьяат, аймгийн харцага Б.Өлзийсайхан нар шалгарлаа.

ИХ МОНГОЛЫН ХҮЧТЭН ДЭВЖЭЭ

29/06/2023

Их Монголын Хүчтэн Дэвжээний галын наадмын сорилго барилдаан долоодугаар сарын нэгний 11:00 цагаас Түргэний гол, Бугын сангийн аж ахуй, Тоорил ханы хүрээ амралтын газар болно.

Нутгийн уугуул эрхмүүд, бөхчүүд, бөхийн хорхойтнууд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Их Монголын Хүчтэн Дэвжээ

04/05/2023

Тавдугаар сарын зургааны Бямба гарагийн 12:00 цагаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах, далай даян дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтохын нэрэмжит Улсын аварга цолны хүндэтгэл Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно.

Барилдах бөхчүүдийг тавдугаар сарын 04-05-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.

Үзэгчид www.ticket.mn-ээс тасалбараа захиалан авах боломжтой.

Улсын аварга цолны хүндэтгэл уламжлалт барилдааны түрүү бөх таван сая, үзүүр бөх гурван сая, дөрөвт шалгарсан бөхчүүд тус бүр 1,5 сая, наймд шалгарсан бөхчүүд тус бүр нэг сая төгрөг гардана.

Бөхчүүд, бөх сонирхогчдыг хүрэлцэн ирэхийг урьж байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН НУТГИЙН ЗӨВЛӨЛ

03/05/2023

Тавдугаар сарын зургааны Бямба гарагийн 12:00 цагаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах, далай даян дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтохын нэрэмжит Улсын аварга цолны хүндэтгэл Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно.

Барилдах бөхчүүдийг тавдугаар сарын 04-05-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.

Үзэгчид www.ticket.mn-ээс тасалбараа захиалан авах боломжтой.

Улсын аварга цолны хүндэтгэл уламжлалт барилдааны түрүү бөх таван сая, үзүүр бөх гурван сая, дөрөвт шалгарсан бөхчүүд тус бүр 1,5 сая, наймд шалгарсан бөхчүүд тус бүр нэг сая төгрөг гардана.
Бөхчүүд, бөх сонирхогчдыг хүрэлцэн ирэхийг урьж байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН НУТГИЙН ЗӨВЛӨЛ

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Ulaanbaatar