За маргааш өглөө 11:30с танхимын хичээлээрээ сайхан онгойж сулартал нь хөлсийг нь гаргаад сунгаад тавьчихяа. Ус алчуур матрасаа аваад ирээрэй.🌷❤️🔥
Хулангоо иогийн төв - Өндгөн эс дэмжих, үрийн суваг, сав эмчилгээний иог
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Хулангоо иогийн төв - Өндгөн эс дэмжих, үрийн суваг, сав эмчилгээний иог, Yoga studio, �, Ulaanbaatar.
Үрийн сувгийн битүүрэл,Өндгөн эсийн нөөц бага, Эндометриоз, Pcos, IVF, сарын тэмдэг алдагддаг өвдөж ирдэг Жирэмслэхгүй байгаа шалтгаанаа олж чадахгүй байвал холбогдоорой. Бид хамгийн боломжит эрүүл арга туршлагаа заахад бэлэн.
07/08/2026
🌸 ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛА. АРЧИЛ. СОНС.
Амралтын өдрийг зөвхөн ажлаасаа амрах өдөр биш, өөрийн биеэ сонсож, өөртөө цаг гаргах өдөр болгоорой. 🤍
🌿 АМРАЛТЫН ӨДРИЙН ТАНХИМЫН ИОГИЙН ХИЧЭЭЛ
🎁 Биеийн бүтцийн оношилгоотой
📅 8-р сарын 8 — Бямба
⏰ 11:30–13:30
📅 8-р сарын 9 — Ням
⏰ 12:30–13:30
📍 Байршил: Мишээл Экспо, Little Venice
Хичээлээр:
✨ Биеийн бүтцийн оношилгоо хийлгэж, өөрийн биеийн онцлогт тохирсон зөвлөгөө авна
✨ Багшийн удирдлагатай иогийн дасгал хийнэ
✨ Амьсгал, сунгалт, бясалгал хийнэ
✨ Биеэ зөв хөдөлгөж, уян хатан байдлаа дэмжинэ
✨ Өдөр тутмын ачааллаас түр холдож, өөртөө цаг гаргана
🌷 Ялангуяа жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүдэд зориулсан хөтөлбөр.
Өөрийн биеийг таньж мэдэх нь өөрийгөө хайрлахын нэг хэсэг. 💗
Суудлын тоо хязгаартай.
💌 Бүртгүүлэх бол Messenger-ээр “ТАНХИМ” гэж бичээрэй.
📞 89 800220
Өөрийгөө хайрла. Арчил. Сонс. 🌸
07/08/2026
🌸 ЭМЭГТЭЙ ТАНД ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЭЛ
🧬 AMH БАГА = ӨНДГӨН ЭСИЙН ЧАНАР МУУ ГЭСЭН ҮГ ҮҮ?
AMH бага гэсэн шинжилгээний хариу хараад “Миний өндгөн эсийн чанар муу юм байна” гэж санаа зовох эмэгтэй олон байдаг.
Гэхдээ AMH ба өндгөн эсийн чанар хоёр ижил зүйл биш.
AMH (Anti-Müllerian Hormone) нь өндгөвчин дэх хөгжиж буй жижиг фолликулуудаас ялгардаг даавар бөгөөд өндгөвчний нөөцийг үнэлэхэд ашигладаг чухал үзүүлэлтүүдийн нэг.
👉 Харин өндгөн эсийн чанарыг AMH шууд хэмждэггүй.
Өндгөн эсийн чанарт хамгийн хүчтэй холбоотой хүчин зүйлсийн нэг нь нас. Нас ахихын хэрээр өндгөн эсийн хромосомын алдааны эрсдэл нэмэгддэг бөгөөд үүнийг AMH-ийн тоо шууд харуулдаггүй.
Тиймээс:
❌ AMH бага = өндгөн эс чанаргүй
❌ AMH бага = жирэмслэх боломжгүй
гэж шууд ойлгож болохгүй.
Эмч нар өндгөвчний байдлыг үнэлэхдээ AMH-ийг дангаар нь бус:
🔹 Нас
🔹 AFC буюу хэт авианаар харагдах антрал фолликулын тоо
🔹 FSH зэрэг дааврын үзүүлэлт
🔹 Сарын тэмдгийн мөчлөг
🔹 Өмнөх жирэмслэлт болон эмчилгээний түүх
зэрэг олон мэдээлэлтэй хамтатган үнэлдэг.
⚠️ Бас нэг түгээмэл ташаа ойлголт бий.
“AMH-ээ өсгөчихвөл өндгөн эсийн нөөц нэмэгдэнэ.”
AMH бол өндгөн эс өөрөө биш — өндгөвчний үйл ажиллагааны талаар мэдээлэл өгдөг биомаркер. AMH-ийн шинжилгээний тоо өөрчлөгдсөн нь шинэ өндгөн эс бий болсон гэсэн үг биш.
🌿 Тиймээс ганц шинжилгээний тооноос айж өөртөө дүгнэлт хийхээс илүү бусад үзүүлэлттэйгээ хамтатган мэргэжлийн эмчээр үнэлүүлэх нь чухал.
📌 Хадгалаад аваарай.
AMH-ийн хариундаа санаа зовж байгаа эмэгтэйд энэ мэдээллийг хуваалцаарай.
🌸 “Эмэгтэй танд хэрэгтэй мэдээлэл” цувралаар эмэгтэй хүний биеийн талаар төдийлөн яригддаггүй мэдээллийг энгийнээр тайлбарлан хүргэх болно.
Энэхүү мэдээлэл нь боловсролын зориулалттай бөгөөд эмчийн оношилгоо, эмчилгээг орлохгүй.
06/08/2026
🧬 Өндгөн эсийн чанарыг зөвхөн нас тодорхойлдог гэж боддог уу?
Үнэндээ өндгөн эс үр тогтохоос өмнө асар их хэмжээний энерги шаарддаг.
Энэ энергийг эсийн дотор байдаг митохондри гэх жижиг бүтэц үйлдвэрлэдэг. Тиймээс митохондрийг заримдаа эсийн “цахилгаан станц” гэж нэрлэдэг.
Судалгаагаар өндгөн эс нь хүний биед хамгийн олон митохондри агуулдаг эсүүдийн нэг бөгөөд тэдгээрийн хэвийн үйл ажиллагаа нь өндгөн эсийн энергийн солилцоо болон үр тогтох үйл явцтай холбоотой байдаг.
Харин дараах хүчин зүйлс митохондрийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй.
• 😴 Чанаргүй, тогтмол нойр дутуу байх
• 🚬 Тамхи болон дам тамхидалт
• 😰 Архаг стресс
• 🍔 Хэт боловсруулсан хүнс давамгайлсан хооллолт
• 🪑 Удаан хугацаагаар хөдөлгөөнгүй суух
Харин дараах зуршлууд митохондрийн хэвийн үйл ажиллагааг дэмжихэд тусалдаг.
✅ Чанартай нойр
✅ Тогтмол дасгал хөдөлгөөн
✅ Антиоксидант ихтэй хүнс
✅ Стрессээ зөв удирдах
🌱 Өндгөн эс зөвхөн тоогоороо биш, энергийн чанараараа ч ялгаатай.
Ирээдүйн эрүүл жирэмслэлт өнөөдрийн жижиг зөв зуршлаас эхэлдэг.
💾 Энэ мэдээллийг хадгалаарай. Магадгүй танд эсвэл ойр дотны хүнд тань хэзээ нэгэн өдөр хэрэг болж мэднэ.
💬 Та “митохондри” гэсэн ойлголтыг өмнө нь сонсож байсан уу? Сэтгэгдэл дээр бичээрэй.
#ЭмэгтэйчүүдийнЭрүүлМэнд #ӨндгөнЭс #Митохондри #НөхөнҮржихүй #ХулангооИог #ШинжлэхУхаан #ЭрүүлАмьдрал
06/08/2026
🌿 Амралтын өдрөө өөртөө зориулъя.
Биеэ сонсож, зөв хөдөлгөөнөөр эрч хүчээ сэргээхийг хүсэж байвал амралтын өдрийн танхимын ангид урьж байна. 💚
🗓 Хичээлийн хуваарь
📍8-р сарын 8 (Бямба)
🕦 11:30 – 13:30
📍8-р сарын 9 (Ням)
🕧 12:30 – 13:30
📍 Байршил:
Мишээл Экспогийн Little Venice дотор
⸻
🌸 Ангид хамрагдсанаар
✅ Биеийн бүтцийн оношилгоо
✅ Өөрт тохирсон дасгалын зөвлөмж
✅ Багшийн удирдлагатай иогийн хичээл
✅ Амьсгал, бясалгал, сунгалтын дасгал
✅ Тайван, дэмжлэгтэй орчин
⸻
💚 Хэнд тохиромжтой вэ?
• Жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүд
• Эрүүл мэндээ сайжруулахыг хүсдэг эмэгтэйчүүд
• Нуруу, мөр, хүзүүний чилээгээ багасгахыг хүсэгчид
• Стрессээ тайлж, өөртөө цаг гаргахыг хүсэгчид
⸻
📍 Суудал хязгаартай.
💬 “ТАНХИМ” гэж comment үлдээх эсвэл Messenger-ээр холбогдон бүртгүүлээрэй.
💚 Өөртөө цаг гаргах хамгийн зөв хөрөнгө оруулалт бол эрүүл мэнддээ анхаарах юм.
05/08/2026
05/08/2026
Ерөөлтөй буянтай аз жаргалтай мэдээ ирлээ
HU хамтлагт дуртай хүн зөндөө л байгаа байх. Гэхдээ 2хон хүнд багш нь хувиасаа 8сарын 8ны тоглолтын билет бэлэглэе ханьтайгаа эсвэл аав ээждээ бэлэглэ эсвэл эгч дүү ахтайгаа найзтайгаа үзээрэй.
Зүгээрл хэн нэгнийгээ нэг орой үнэхээр халуун дотно гоё сүрдэм мэдрэмжээр шагнаж жаргаая.
Авах хүн байвал коммент үлдээгээрэй бас хамтлагын хэнд илүү дуртай вэ аль дуунд дуртай вэ? Багш нь бол анх үүсэн байгуулагдсан цагаас нь үнэнч фен нь байгаа хүн байнаа.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Website
Address
�
Ulaanbaatar