13/09/2026
☯️ ТАЙ ЧИ — 8 ХЭЛБЭРИЙН ДАДЛАГА
Тай Чи бол биеийн хөдөлгөөн, амьсгал, анхаарлыг нэгтгэсэн “хөдөлгөөн дундах бясалгал” юм. Хөдөлгөөнөө яаралгүй, зөөлөн, тасралтгүй хийж, биеэ аль болох сул байлган видеог даган хамтдаа дадлага хийгээрэй.
1. Opening Form, Hold the Ball
Биеэ төвлөрүүлэн Тай Чигийн эхлэх байрлалд орж, хоёр гарын хооронд бөмбөг барьж буй мэт зөөлөн хөдөлгөөнөөр жингээ нэг хөлөөс нөгөөд шилжүүлнэ.
2. Part the Wild Horse’s Mane
Урагш алхахдаа өсгийгөө эхэлж газарт хүргэн, жингээ зөөлөн шилжүүлэхийн зэрэгцээ гаруудаа морины дэл илж буй мэт эсрэг чиглэлд урсган хөдөлгөнө.
3. Single Whip
Биеийн төвөөс эргэлт үүсгэн, нэг гараа дэгээ хэлбэрт оруулж, нөгөө гараа алгаа гадагш харуулан зөөлөн сунгана. Хөдөлгөөнийг хүчээр бус, анхаарлаар удирдана.
4. Wave Hands Like Clouds
Жингээ баруун, зүүн хөлдөө ээлжлэн шилжүүлж, биеийн эргэлтийг дагуулан гараа үүл хөвөх мэт зөөлөн, тасралтгүй урсгана. Нүд гарын хөдөлгөөнийг дагана.
5. Repulse Monkey
Диагональ чиглэлд зөөлөн ухран алхахдаа нэг гараа урагш түлхэж, нөгөө гараа ташааны хажуугаас дээш урсган хөдөлгөнө. Хөл энергийг үүсгэж, гар түүнийг илэрхийлнэ.
6. Brush Knee
Диагональ урагш алхахдаа нэг гараа урагш түлгэж, нөгөө гараа өвдөгний урдуур хүргэлгүй зөөлөн шүүрдэх хөдөлгөөн хийнэ. Хөдөлгөөний хэмнэлээ таслахгүй, нэгэн жигд урсгана.
7. Fair Lady Works at the Shuttles
Диагональ чиглэлд алхаж, нэг гараа духны дээгүүр хамгаалах мэт өргөж, нөгөө гараа урагш түлгэнэ. Эхнээс төгсгөл хүртэл хөдөлгөөнөө завсаргүй нэг урсгал болгохыг зорино.
8. Grasping Peacock’s Tail
Сүүлийн хэлбэрт Ward-off → Pull-back → Press → Push буюу хаах, татах, дарах, түлхэх хөдөлгөөнүүдийг уялдуулан хийж, бүх 8 хэлбэрийг нэгэн тасралтгүй урсгал болгон төгсгөнө.
Дадлага хийхдээ: хөдөлгөөнөө удаан, тайван хийж, үе мөчөө түгжихгүй, амьсгалаа чөлөөтэй байлган, анхаарлаа биеийн хөдөлгөөн болон жин шилжилтдээ төвлөрүүлээрэй.
Видеогоо даган 8 хэлбэрийг хамтдаа зөөлөн, тасралтгүй урсгалаар дадлага хийцгээе. 🙏🏼
Master Trainer: Suman Barkhas