Биеийн тамир, спортын улсын хороо

Directions

Биеийн тамир, спортын улсын хороо This is the official page administrated by State committee for Physical culture and Sports regulatory agency of Government of Mongolia

Засгийн газрын тохируулагч агентлаг,
Биеийн тамир, спортын улсын хороо /State committee for Physical culture and Sports regulatory agency of Government of Mongolia

БАЙТ ХАРВААНЫ ОХИДЫН БАГ АВАРГАЛАВОХУ-ын Чита хотод Олон улсын хүүхдийн спортын XII наадам есдүгээр сарын 20-26-ны өдрүү...
28/09/2026

БАЙТ ХАРВААНЫ ОХИДЫН БАГ АВАРГАЛАВ

ОХУ-ын Чита хотод Олон улсын хүүхдийн спортын XII наадам есдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд болж, Монгол улсаас спортын найман төрөлд 76 тамирчин өрсөлдлөө. Тус наадмын байт харвааны төрөлд манай улсаас дасгалжуулагч Д.Оюунхандын удирдлага дор охид, хөвгүүдийн нийн зургаан тамирчин оролцсон бөгөөд багийн төрөлд охидын баг алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлэв.

Энэ багт П.Энххүслэн, Н.Энхзул, М.Уранбилэг нар багтсан бол ганцаарчилсан харваанд Н.Энхзул хүрэл медаль хүртлээ. П.Энххүслэн Олон улсын хүүхдийн наадамд хоёр жил дараалан алтан медаль хүртсэн ба тэрбээр өнгөрсөн жил урд хөршид болсон тус наадмаас алтан медаль хүртэж байв. Мөн А.Чойжилсүрэн энэ тэмцээний үеэр дэд мастерын болзол хангасан байна.

МОНГОЛЫН ӨСВӨРИЙН ВОЛЕЙБОЛЫН БАГ МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭОХУ-ын Чита хотод Олон улсын хүүхдийн спортын XII наадам өнөөдөр ө...
25/09/2026

МОНГОЛЫН ӨСВӨРИЙН ВОЛЕЙБОЛЫН БАГ МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

ОХУ-ын Чита хотод Олон улсын хүүхдийн спортын XII наадам өнөөдөр өндөрлөж байна. Энэ өдөр тус наадмын волейболын охидын ангилалд А.Баярсайхан дасгалжуулагчтай Монгол Улсын баг тамирчид мөнгөн медаль хүртлээ. Багийн бүрэлдэхүүнд Б.Болорномин, Ш.Эрхсаран, З.Ариунжаргал, А.Сарангоо, П.Элбэгжаргал, Б.Энхжин, Ц.Хонгорзул, Б.Амирлан, Б.Баярмаа, Б.Мишээлт-Од нар тоглов.

ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ТАМИРЧИД ХОЙД ХӨРШӨӨС НЭГ АЛТ, ГУРВАН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВОХУ-ын Чита хотод Олон улсын хүүхдийн спортын...
25/09/2026

ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ТАМИРЧИД ХОЙД ХӨРШӨӨС НЭГ АЛТ, ГУРВАН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ

ОХУ-ын Чита хотод Олон улсын хүүхдийн спортын XII наадам өнөөдөр өндөрлөнө. Тус наадмын волейболын тэмцээнээс Монгол Улсын баг нэг алт, гурван хүрэл медаль хүртлээ. Тэмцээний 4х400 метрийн зайн холимог буухиа төрөлд А.Хишигжаргал, М.Мөнхзолбоо, Г.Анударь, О.Хувьтөгөлдөр нар 3:56.15 минутын амжилтаар хүрэл медаль, 1500 метрийн зайд А.Хишигжаргал 5:04.80 минутын амжилтаар алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүллээ. Тэрбээр мөн 800 метрийн зайг 2:31.00 минутанд туулснаар хүрэл медаль, 100 метрийн зайг Г.Анударь 13.10 секундэд туулж, хүрэл медаль хүртлээ.

МОНГОЛЫН ӨСВӨРИЙН ВОЛЕЙБОЛЫН БАГ АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭОХУ-ын Чита хотод Олон улсын хүүхдийн спортын XII наадам өндөрлөх ш...
24/09/2026

МОНГОЛЫН ӨСВӨРИЙН ВОЛЕЙБОЛЫН БАГ АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

ОХУ-ын Чита хотод Олон улсын хүүхдийн спортын XII наадам өндөрлөх шатандаа орлоо. Өнөөдөр тус наадмын волейболын хөвгүүдийн ангилалд Ж.Магнайбаяр дасгалжуулагчтай Монгол Улсын баг тамирчид алтан медаль хүртэв. Тэд аварга болох замдаа ОХУ-ын Буриад улсын баг (3:0), Өвөр Байгалийн баг (3:0), БНХАУ-ын баг (3:0)-ийг буулган авсан юм.

Багийн бүрэлдэхүүнд Н.Түвшинбаяр, Э.Гүнчин, Б.Эрболд, Э.Мөнх-Эрдэнэ, Г.Буяндэлгэр, О.Өсөх-Ирээдүй, Э.Санжайсрай, М.Батболд, О.Энхсүлд, А.Мөнхбаяр нар тоглов. Маргааш Монголын волейболын охидын баг мөнгөн медалийн төлөө тоглоно.

МОНГОЛЫН ӨСВӨРИЙН ШАТАРЧИД МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭОХУ-ын Чита хотод Олон улсын хүүхдийн спортын XII наадам тав дахь өдрөө ...
24/09/2026

МОНГОЛЫН ӨСВӨРИЙН ШАТАРЧИД МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

ОХУ-ын Чита хотод Олон улсын хүүхдийн спортын XII наадам тав дахь өдрөө болж байна.

Өнөөдөр шатрын багийн тэмцээнд Монгол улсаас нэг, ОХУ-ын Чита хотоос хоёр, ОХУ-ын Буриад улсаас нэг баг өрсөлдөхөд Монгол улсаас Таван хан” клубын дасгалжуулагч, Олон улсын дасгалжуулагч, спортын мастер Ө.Бат-Очирын удирдлага дор оролцсон Б.Сэргэлэн, Б.Цолмон, Д.Цэлмүүн нар мөнгөн медаль хүртлээ. Тэд 5 хожил, 1 хожигдолтойгоор дэд байрт орсон байна.

Мөн Б.Цолмон хоёрдугаар ширээнд алт, нэгдүгээр ширээнд Б.Сэргэлэн, гуравдугаар ширээнд Д.Цэлмүүн нар мөнгөн медаль хүртжээ. Багийн гишүүн Б.Сэргэлэн нь Азийн АШТ-ий хүрэл медальтай, дэд мастер цолтой бол Б.Цолмон нь Олон улсын дэд мастер, Ази тивийн аварга, УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтай, Д.Цэлмүүн дэлхийн аварга, Азийн аварга, Зүүн Азийн аварга, Олон улсын эмэгтэйчүүдийг дэд мастер цолтой тамирчин юм.

Тэднийг дасгалжуулсан Ө.Бат-Очир шатрын спортод 20 жил дасгалжуулагчаар ажилласан ба түүний шавь нараас ДАШТ-ээс нэг алт, Азийн АШТ-ээс 90 орчим медаль хүртжээ.

МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД  ЗУРГААН АЛТ, ДӨРВӨН МӨНГӨ, ГУРВАН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЖЭЭОХУ-ын Чита хотод Олон у...
24/09/2026

МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД ЗУРГААН АЛТ, ДӨРВӨН МӨНГӨ, ГУРВАН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ

ОХУ-ын Чита хотод Олон улсын хүүхдийн спортын XII наадам дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр тус наадмын чөлөөт бөхийн төрөлд дасгалжуулагч Ц.Ганзориг, Ж.Баасанбат нарын удирдлага дор оролцсон өсвөрийн тамирчид зургаан алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн нь өдгөө энэ наадамд оролцож буй Монголын баг тамирчдын хамгийн өндөр амжилт болов.

Тэмцээний охидын 39 кг-ын жинд Э.Мөнгөнсолонго, 54 кг-д Б.Удвал, 58 кг-д Ц.Гэрэл, 62 кг-д Ц.Нандинмолор нар алтан медаль хүртсэн бол 50 кг-д Р.Энэрэл мөнгө, 42 кг-д А.Очирмаа хүрэл, 46 кг-д Г.Мөнгөнчимэг нар хүрэл медаль хүртэв.

Харин хөвгүүдийн 55 кг-ын жинд Ц.Ганхүсэл, 65 кг-д М.Шагайхүү нар алт, М.Батшагай, 45 кг-д У.Батсайхан, 90 кг-д Б.Цэрэнбат нар мөнгө, 80 кг-д Э.Доржнамжин, нар хүрэл медалийн тавцанд гарлаа. Тус тэмцээнийг дэнсэлсэн Олон улсын шүүгч Л.Жаргалсайхан шилдэг шүүгч болсон юм.

МОНГОЛЫН ӨСВӨРИЙН ЖҮДОЧИД ХОЁР АЛТ, ХОЁР МӨНГӨ, НАЙМАН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭОХУ-ын Чита хотод Олон улсын хүүхдийн спортын...
23/09/2026

МОНГОЛЫН ӨСВӨРИЙН ЖҮДОЧИД ХОЁР АЛТ, ХОЁР МӨНГӨ, НАЙМАН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

ОХУ-ын Чита хотод Олон улсын хүүхдийн спортын XII наадам есдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд болж байна. Өнөөдөр тус наадмын жүдо бөхийн төрөлд манай улсаас дасгалжуулагч С.Солонгогэрэл, Ц.Гэрэлсайхан нарын удирдлага дор охид, хөвгүүдийн тус бүр зургаан жинд оролцсон баг тамирчид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртэв.

Тэмцээний охидын 48 кг-ын жинд Б.Энэрэл алт, 63 кг-д А.Ануужин алт, 70 кг-д Г.Эрхсаран мөнгө, 44 кг-д М.Тэргэлсаран, 52 кг-д М.Эрхсаран, 57 кг-д Г.Саранзаяа нар хүрэл медаль хүртсэн бол хөвгүүдийн 81 кг-ын жинд А.Мөнх-Амьдрал мөнгө, 50 кг-д О.Азбаяр, 55 кг-д М.Отгонбилэг, 60 кг-д А.Дашдэмбэрэл, 66 кг-д Х.Энх-Амгалан, 73 кг-д Н.Чингүүн, нар хүрэл медаль хүртлээ.

МОНГОЛЫН ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ОХИД, ХӨВГҮҮДИЙН БАГ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ ОХУ-ын Чита хотод Олон улсын хүүхдийн спортын ХII н...
22/09/2026

МОНГОЛЫН ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ОХИД, ХӨВГҮҮДИЙН БАГ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ

ОХУ-ын Чита хотод Олон улсын хүүхдийн спортын ХII наадам есдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд наадамд ОХУ, Монгол, БНХАУ-ын нийт 783 тамирчин өрсөлдөж байна. Энэ наадмын ширээний теннисний багийн төрөлд дасгалжуулагч Л.Баярмагнайгийн удирдлага дор оролцож буй Монгол Улсын охид, хөвгүүдийн баг хоёул хүрэл медаль хүртлээ.

Монголын баг тамирчдын тус наадмын медалийн салхийг хагалсан теннисчид маань өнөөдөр ганцаарчилсан төрөлд өрсөлдөх юм. Монголын хөвгүүдийн багийн бүрэлдэхүүнд З.Халиунсайхан, Г.Жавхлан, Д.Төрмөнх, Б.Тэмүүлэн нар багтаж байгаа бол охидын багт З.Түмэнжаргал, Г.Хүслэн, Д.Маргад, А.Бүжинлхам нар байна.

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН НЭЭЛТИЙН ЁСЛОЛ БОЛОВОХУ-ын Чита хотод Олон улсын хүүхдийн спортын ХII наадам есдүгээр сарын ...
22/09/2026

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН НЭЭЛТИЙН ЁСЛОЛ БОЛОВ

ОХУ-ын Чита хотод Олон улсын хүүхдийн спортын ХII наадам есдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд наадамд Монгол, ОХУ, БНХАУ-ын нийт 783 тамирчин спортын 10 төрөлд өрсөлдөж байна. Монгол улсаас спортын найман төрөлд 11 дасгалжуулагчийн удирдлага дор 76 тамирчин өрсөлдөж байгаа юм.

Нээлтийн ёслолд Монгол Улсыг төлөөлж, БТСУХ-ны Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ж.Баасансүрэн оролцож, хэлсэн үгэндээ “Олон улсын хүүхдийн спортын наадам нь зөвхөн медалийн төлөө шударгаар өрсөлдөхөөс гадна өөрийн орны еөв соёл, ёс заншлаа харилцан түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах боломжийг тамирчдад олгодог билээ.

Энэ наадмаас есвөр үеийн тамирчин Та бүхэн спортын замналынхаа эхний гарааг эхлүүлж, насан туршдаа мартагдашгүй олон сайхан дурсамж бүтээнэ гэдэг итгэлтэй байна” хэмээн онцлов. Өдгөө ширээний теннис, жүдо, чөлөөт бөх, шатар, боксын төрөлд өрсөлдөөн өрнөж байна.

Энэ наадам 2009 онд анх Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болж байсан бол удаах нь 2010 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болж байв. Дараа нь 2011 онд ОХУ-ын Буриадын Улаан-Үд хот, 2013 онд Монгол Улс, 2014 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, 2015 онд ОХУ-ын Буриадын Улаан-Үд, 2017 онд Монгол Улсад, 2018 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хот, 2019 онд ОХУ-ын Чита хот, 2024 онд Монгол Улсад, 2025 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат, Баяннуур хотод болж байв.

👫АЮУЛГҮЙ ГЭР БҮЛ АМАР ТАЙВАН НИЙГМИЙН СУУРЬ🔐Хүчирхийллийг харсан, мэдсэн иргэн бүр хуулиар мэдээлэх үүрэгтэй. Мэдээлэл ө...
22/09/2026

👫АЮУЛГҮЙ ГЭР БҮЛ АМАР ТАЙВАН НИЙГМИЙН СУУРЬ

🔐Хүчирхийллийг харсан, мэдсэн иргэн бүр хуулиар мэдээлэх үүрэгтэй. Мэдээлэл өгсөн иргэний нууцыг хуулиар чанд хамгаална.

🖇️Унших холбоос: https://cccp.gov.mn/contentm/502/44

Address

Baga Toiruu 55, Sukhbaatar District
Ulaanbaatar
14191

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Биеийн тамир, спортын улсын хороо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share