Улаанбадрах сумын 90 жилийн ой болж Улсын харцага А.Цацабшир түрүүлж, цэргийн арслан Л.Батзориг үзүүрлэв.
Дорноговь аймгийн бөхчүүд
Дорноговь аймгийн наадам болон бөхчүүдийн талаар мэдээлэл оруулна.
Халз барилдаанд харцагууд түрүүллээ
2015 оны 5 сарын 30 өдөр 19:31:33
Уншсан: 1212
МҮБХ, ХАмаг монгол студи хамтран зохион байгуулсан шилдэг харцага начингуудын халз барилдаан энэ мөчид өндөрлөж байна. Тус барилдааны ерөнхий ивээн тэтгэгчээр үндэсний манлай Бест буйдангийн хамт олон ажиллажээ. Үзэгчдийн хүсэн хүлээсэн жинхэнэ гал гарсан барилдаан, хурц өрсөлдөөн дунд өрнөсөн энэ барилдааны ялагчаар У.х Ө.Бат-орших, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан, Э.Оюунболд нарын бүрэлдэхүүнтэй Харцагуудын баг тодорлоо. У.ө.и.н э.Энхбат, Р.Пүрэвдагва, у.н Б.Амарзаяа, Л.Цэрэнтогтох, Лха-Очир нарын начингуудын баг ч чамлахааргүй сайхан өрсөлдөөнийг үзүүлж, барилдаан дуусан дуустал үзэгчдийг уухайлуулж, шуугиулж, өндөлзүүлсэн сайхан барилдаан үзүүлсээр байв. У.н Т.Баасанхүү хавирга нь гэмтсэний улмаас эмчийн магадлагаагаар 2-р тойргийн дараа барилдааныг орхисон бол у.х Э.Оюунболд барилдааны өмнө гэмтэлтэй байсан ч эхний гурван тойрог барилдаад мөн л эмчийн магадлагаагаар барилдаанаа орхисон юм. Тэдний оронд багийн гишүүнд нөхөж барилдан барилдаанаа дуусгав. Хэдийгээр барилдаан эхлэхийн өмнө харцагуудын багийг хол тасархай илүүрхэж түрүүлнэ гэсэн таамаг их байсан ч начингуудын баг 4-р тойрог хүртэл эн тэнцүүхэн өрсөлдөөн үзүүлж чадсан юм. Харин 5-р тойрогт харцагуудын баг 6:0-ээр ялснаар ялалтын зурхай руу илүүрхэн довтолсон гэж болно. Хамгийн сүүлийн тойрогт үзэгчдийн хүсэлтээр у.н Т.Баасанхүүгийн оронд у.ө.и.н Р.Пүрэвдагва Б.Пүрэвсайхан харцагатай, Э.Оюунболдын оронд Ц.Содномдорж харцага Л.Цэрэнтогтох начинтай дахин тулсан юм. Энэ цагийн дэвжээнд ид бяраа гайхуулан эн тэнцүүхэн өрсөлдөж яваа энэ цагийн шилдэг хүчтэнүүдийн халз барилдаан үзэгчдийг өндөлзүүлсэн, уухайлуулсан, халуун дулаан уур амьсгал дунд сайхан болж өндөрлөлөө. Хүчтэнүүддээ удахгүй болох улсын их баяр наадмаараа одтой, иртэй сайхан барилдан цолоо ахиулахын ерөөл өргөе.
Харцагууд 21 даваа
Начингууд 15 даваа авчээ. Хэн хэнтэй хэрхэн барилдасаныг барилдааны оноолтоос сонирхоно уу?
1-р тойрог 4:2
1.Ө.Бат-Орших у.х -Л.Цэрэнтогтох у.н
2.Т.Өсөх-Ирээдүй у.х -Б.Амарзаяа .н
3.А.Цацабшир у.х – Р.Пүрэвдагва у.н
4.Ц.Содномдорж у.х –Э.Энхбат у.н
5.Б.Пүрэвсайхан у.х –Л.Лха-Очир у.н
6.Э.Оюунболду.х–Т.Баасанхүү у.н
2-р тойрог 4:2
1.Ө.Бат-Орших у.х –Т.Баасанхүү у.н
2.Т.Өсөх-Ирээдүй у.х –Л.Цэрэнтогтох у.н
3.А.Цацабшир у.х –Б.Амарзаяа у.н
4.Ц.Содномдорж у.х –Р.Пүрэвдагва у.н
5.Б.Пүрэвсайхан у.х –Э.Энхбат у.н
6.Э.Оюунболду.х–Л.Лха-Очир у.н
3-р тойрог 3:3
1.Ө.Бат-Орших у.х –Л.Лха-Очир у.н
2.Т.Өсөх-Ирээдүй у.х –Т.Баасанхүү у.н
3.А.Цацабшир у.х –Л.Цэрэнтогтох у.н
4.Ц.Содномдорж у.х –Б.Амарзаяа у.н
5.Б.Пүрэвсайхан у.х –Р.Пүрэвдагва у.н
6.Э.Оюунболду.х–Э.Энхбат у.н
4-р тойрог
1.Ө.Бат-Орших у.х –Э.Энхбат у.н
2.Т.Өсөх-Ирээдүй у.х –Л.Лха-Очир у.н
3.А.Цацабшир у.х –Т.Баасанхүү у.н /Л.Лха-Очир/
4.Ц.Содномдорж у.х –Л.Цэрэнтогтох у.н
5.Б.Пүрэвсайхан у.х –Б.Амарзаяа у.н
6.Э.Оюунболд у.х –Р.Пүрэвдагва
5-р тойрог
1.Ө.Бат-Орших у.х –Р.Пүрэвдагва у.н
2.Т.Өсөх-Ирээдүй у.х –Э.Энхбат у.н
3.А.Цацабшир у.х –Л.Лха-Очир у.н
4.Ц.Содномдорж у.х –Т.Баасанхүү у.н /Б.Амарзаяа у.н/
5.Б.Пүрэвсайхан у.х –Л.Цэрэнтогтох у.н
6.Э.Оюунболду.х /Б.Пүрэвсайхан/–Б.Амарзаяа у.н
6-р тойрог 5:1
1.Ө.Бат-Орших у.х –Б.Амарзаяа у.н
2.Т.Өсөх-Ирээдүй у.х –Р.Пүрэвдагва у.н
3.А.Цацабшир у.х –Э.Энхбат у.н
4.Ц.Содномдорж у.х –Л.Лха-Очир у.н
5.Б.Пүрэвсайхан у.х –Т.Баасанхүү /Р.Пүрэвдагва/
6.Э.Оюунболд у.х /Ц.Содномдорж/-Л.Цэрэнтогтох у.н
С.Бадамгарав
http://www.undesniibukh.mn/
Undesniibukh.MN монгол бөх, эрийн гурван наадам, үндэсний баяр наадам , хүчит бөх, дархан аварга, арслан, заан, шонхор, харцага, начин, бөхийн цол, засуул,
06/06/2015
Тогоочийн Рэнцэндорж
Дөрөвдүгээр сарын 30 -нд, 15:35 минутандBookmark and Share
Дорноговь аймгийн харьяат хурц арслан олноо хар хэмээгддэг Т.Рэнцэндорж бол жараад оны монголын нэрт бөхчүүдийн нэг аргагүй мөн юм. Төрийн их баяр наадамдаа дөрөв давж дархан аварга Д.Дамдинд шороодож, үерийн жил азгүйтэж, аймагтаа долоон удаа үзүүр түрүүнд шалгарсан гээд домог түүх ч ихтэй.
1937 онд Сайхандулаан сумын Баруунбаянд төрсөн. Тавдугаар ангиасаа мал дээр гарч, Иххэт сумын баяр наадамд үзүүр булааж, 1958 онд Дорноговь аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртжээ. Үүнээс хойш аймгийнхаа баяр наадамд дахин дөрвөн удаа түрүүлж, гурван удаа үзүүр булаасан шилдэг аймгийн арслан байв. 1961 онд ардын хувьсгалын түүхт 40 жилийн ойн баяр наадамд зодоглон барилдаж шууд дөрөв давтал тахим өгөхгүй тасархай явсан Дарийн Дамдин аварга амлан өвдөг шороодуулсан байна. Дархан аварга түүнд "Эхнэрийн маань нутгийн хүү юм. Дараа улсын цолны төлөө ирж барилдаарай хэмээн зөвлөсөн" гэлцдэг. Үүний дараа хоёр удаа ирж хүч үзээд дөрвийн даваанд Д.Жамц арслан, Ч.Өвгөнхүү харцага нарт тахим өгсөн байна. 1966 оны улсын наадмаар цэнгэлдэхэд барилдаж байтал гэнэт үер орж ирээд Т.Рэнцэндорж арслангийн хамаг бичиг баримтыг урсгаад явчихсан гэдэг. Үүнд арслан нэлээд эвгүйцэж, төрийн наадамд дахин барилдаагүй гэх яриа бий. Түүнийг ид үед Дорноговьд өөр бөх түрүүллээ гэвэл гайхахаар байсан гэх бөгөөд чац тэнцвэр бяр нь тэгширсэн намрын идэр ат шиг бөх байлаа. Жараад оны эхээр тус аймгийн арслан Цэгмидийг спортын төв ордонд зодоглохоор бүртгүүлэхэд улсын заан Ж.Мөнхбат "Хар Рэнцэндоржийн хаагуур нь цол авав" хэмээн асууж байснаас улсын том цолтнуудын хараанд өртсөн хүчит бөх байсан нь илэрхий.
http://garid.hiimori.mn/he3
Хийморь.МН - Гарьд Магнай - Тогоочийн Рэнцэндорж Дорноговь аймгийн харьяат хурц арслан олноо хар хэмээгддэг Т.Рэнцэндорж бол жараад оны монголын нэрт бөхчүүдийн нэг аргагүй мөн юм. Төрийн их баяр наадамдаа дөрөв давж дархан аварга Д.Дамдинд шороодож...
09/12/2014
у/х А.Цацабшир 2014 оны сумо бөхийн улсын аварга боллоо.
19/01/2014
Ганболдын Ширчинбат
Ардын хувьсгалын 91 жилийн ойн наадмаар Дорноговь аймгийн наадамд шөвгөрч Аймгийн начин цол хүртсэн.
Зургыг https://www.facebook.com/d.hishnik оруулсан.
19/12/2013
Үндэсний бөхчүүдийн сагсан бөмбөгийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд Дорноговь аймгийн бөхчүүд Хөвсгөл аймгийн бөхчүүдтэй нийлж Нөхөрлөл баг байгуулан амжилттай оролцон 3-р байр эзэлж хүрэл медаль хүртлээ.
01/12/2013
Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харъяат Батсуурийн Бат-Эрдэнэ 2013 оны өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 16 насны ангилалт алтан медаль хүртсэн.
СУМЫН ЗААН ЦОЛТОЙДОО О.БАЛЖИННЯМ АВАРГЫГ ӨВДӨГ ШОРООДУУЛСАН
Үндэсний бөх сүүлийн жилүүдэд жигд хөгжиж буй нь улс, аймгийн цолтой бөхчүүд өгөө аваатай тэнцүүхэн барилддаг болсноос тодорхой харагдах боллоо. “Улсын цолд ойрхон бөх” булангийнхаа маань энэ удаагийн зочноор аймгийн арслан Ё.Эрдэнэжаргалыг урьсан юм.
-Нутаг ус, хүүхэд насны тань талаар яриагаа эхлэх үү?
-Би Дорноговь аймгийн Мандах суманд 1980 онд төрсөн. Долоон хүүтэй айлын отгон хүү нь. Бага насаа хөдөөний бусад хүүхдүүдийн л адил сумандаа өнгөрүүлж, Зүлэгт тосгонд арван жилээ төгсөж, Их шавийн дээд сургуулийг 2002 онд багш дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Манай аав залуудаа ноцолддог, цэргийн заан цолтой бөх хүн байсан нь намайг барилдахад нөлөөлсөн болов уу. Ээжийн талын хамаатан аймгийн начин Д.Дорж гэж ахын хичээллүүлдэг бөхийн дугуйланд дөрөвдүгээр ангиасаа явж эхэлсэн. Тэр үед пионерын танхимд хичээллэнэ, долоо хоногийн секцтэй өдрийг тэсч ядан хүлээдэг байж билээ. Үеийнхэнтэйгээ байнга барилдаж, сумын наадмын доогуур давааны аманд гардаг болсноор бөхөд илүү дурлах болсон.
-Ааваас тань өөр барилддаг хүн танайд бий юу?
-Миний төрсөн ах нар болох Ё.Эрдэнэбилэг, Ё.Мөнх-Эрдэнэ нар сумандаа барилддаг. Мөн манай ээжийн аав биерхүү тэнхээтэй хүн байсан.
-Багадаа ямар амжилт үзүүлж байв?
-Тухайн үед манай нутгийн улсын начин Д.Одсүрэн гэж бөхийн нэрэмжит тэмцээнд би жил бүр барилдаж гурван удаа дөрөвдүгээр байр эзэлсэн. Мөн тавдугаар ангидаа намын баярын барилдаанд нутгийн ах Д.Шинэбаатарын аманд гарч хайнцаж, дахин барилдаж давснаар ихэд урамшиж байсан минь санаанаас гардаггүй юм.
-Анхны цол хүртэж байсан үеэ дурсахгүй юу?
-Аравдугаар анги төгссөн зун сумын наадамдаа түрүүлэн заан цол хүртсэн. Тэр үед голдуу сумандаа зодоглодог байж. Хоёрдугаар курс төгссөн жилээ аймагтаа түрүүлж, Дорноговьд тасраад байсан арслан цолыг 16 жилийн дараа авчирсан. Миний өмнө Дорноговь аймгийн Улаанбадрах сумын харьяат Дашдэндэв гэж бөх энэ цолыг авч байсан юм билээ. -Хотод ирээд ямар багшийн удирдлагад бэтгэл хийж эхэлсэн бэ? -Оюутан болоод сургуулийнхаа багш улсын харцага Г.Элбэг, самбо жүдо бөхийн ОУХМ Нарангэрэл нарын удирдлагад одоогийн улсын арслан Г.Эрхэмбаяр нарын бидний үеийн залуус бэлтгэл хийдэг байлаа.
-Улсын наадамд хэдэн удаа барилдаад байгаа вэ?
-2006 оны зун наадмын бэлтгэлд Элбэг багшийнхаа хамт Д.Мөнх-Эрдэнэ арслангийн галд бэлтгэл базаасан. Ингээд 1024 бөх барилдсан Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой, Ардын хувьсгалын 85 жилийн наадамд анх барилдаж, хоёрын даваанд Завхан аймгийн заан И.Батсайхантай таарч гурав дахин барилдан давахад Мөнх-Эрдэнэ арслан “Яагаад давчихаад дахин барилдаад байгаа юм. Нэг даваанд олон барилдвал даваа дуусдаг юм” гэж зэмлэж байсан. Тэр үед наадамд анх удаагаа барилдсан болохоор учраа сайн мэдэхгүй засуулын үгээр давтан барилдсан хэрэг л дээ. Дараагийн даваанд Архангай аймгийн заан Баянмөнхийг давж, дөрөвт улсын харцага Г.Ганхуягт өвдөг шороодсон. Дараагийн жилүүдэд нь төрийнхөө наадамд хоёр удаа гурав давсан. Мөн уржнан 90 жилээр гурав, дөрвийн даваанд А.Хатансайхан, Б.Баянжаргал начингуудыг өвдөг шороодуулж, тавын даваанд М.Баяржавхлан гарьдад өвдөг шороодсон.
-Цолны даваанд гарьдад амлуулахад төлөвлөсөн барилдаанаа хийж амжсан уу?
-Дэвжээнд гарахын өмнө багш нартайгаа хэрхэн барилдахаа ярилцаж төлөвлөсөн боловч бодсоноо хийж чадалгүй цэрвүү барьцнаас тахимдуулж унасан. Ер нь наадмын цолны даваанд барилдах сэтгэлзүйн хувьд их өөр санагдсан. Хэрэв унавал дахиад 365 хоног хүлээнэ гэж бодохоор биеэ их барьдаг юм билээ.
-Начны даваанд өвдөг шороодоод тахимаа өгч байхад юу бодогдох юм?
-Мэдээж сэтгэлзүйн хувьд хэцүү. Дараа жил хүртэл бэлтгэлээ улам сайн хийнэ дээ л гэж бодсон.
-Заал танхимын барилдаанд ямар амжилттай барилдаж байна вэ?
-Сумын заан байхдаа Бөхийн өргөөнд болсон барилдаанд нэгийн даваанд О.Балжинням аваргатай таарч, зүүн давхар золгооны барьцнаас шахаж татаж даваад хоёрын даваанд нь Б.Бат-Эрдэнэ аваргад унаж байсан. Залуу хүүхэд нэг өдөр хоёр аваргатай барилдсан сайхан санагдсан. Аварга намайг дэвжээ тойруулж барьц авах гэж түрж хөөхөд нь барьцыг нь хэд халах гэж хэрэндээ үзсэн. Гэвч гар минь ямар ч тамиргүй болж билээ. Аварга хүн өөр юм билээ, маш хүнд гартай санагдсан. Мөн сумын заан цолтойдоо А.Сүхбат аваргатай хоёр ч удаа барилдаж үзсэн. “Жижиг” аварга их зөөлөн, эвч барилдаантай юм билээ. Барилдаж сурсан хүн л тийм байдаг болов уу. Миний далбааны араас барьж урдуураа гүйлгэж татаад хавсраад унагачихсан.
-Одоо ид барилдаж буй улсын цолтнуудаас хэн хэнийг хазайлгаж байв?
-Гурван жилийн өмнө байх аа, начин цолны хүндэтгэлийн барилдаанд Б.Соронзонболд заанаар гурав, Б.Сэр-Од начнаар дөрөв давж шөвгийн наймд үлдээд тэр барилдааны түрүү бөх И.Ёндонсамбуу начинд унаж байсан. Мөн 2006 онд Төмөр замчдын наадмын хоёрын даваанд С.Мөнхбат аваргыг аймгийн заан цолтой байхад орхиж, гуравт Н.Бүрэнбаатар начинг давж байсан. Мөн Ц.Содномдорж харцагыг ч сумын заан цолтой амлаж хаясан удаатай.
-Хоёулаа ярианыхаа сэдвийг өөрчилье, манай уншигчдад гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Манай аав цэргийн заан Ш.Ёндон гэж бөх хүн байсан. Ээжийг маань Л.Борхүүхэн гэдэг одоо Сайншандад амьдардаг. Гэргий Б.Сувд-Эрдэнэ маань нягтлан бодогч мэргэжилтэй. Бид нэг нутгийнх. Зүлэгтийн 10 жилд байхдаа танилцаж 2003 онд гэр бүл болсон. Том хүү 84-р сургуулийн дөрөвдүгээр анги, охин маань 50-р цэцэрлэгт хүмүүждэг.
-Ямар байгууллагад харьяалагддаг вэ? Бөх барилдаад хангалттай цалин авч чаддаг уу?
-“Хутагтын хүчтэн” дэвжээнд. Өдий дайтай яваа минь бөхийн буян хишиг юм даа. Мөн “Говийн бөх” клубийг үүсгэн байгуулсан талийгаач Энхболд ахынхаа гэр бүлд баярлаж явдгаа хэлэхэд таатай байна. Одоо эл клубийг Н.Алдарсайхан ах маань үргэлжлүүлээд авч явна. Тэд надад маш их дэмжлэг үзүүлсэн.
-Нутгаараа очиж амжиж байна уу?
-Сар шинээр очиж ээждээ золголоо. Аймгийн үндэсний бөхийн барилдаанд түрүүллээ. Мөн “Хутагтын хурд” уралдаанд манай сумын морь түрүүлж “Мөнгөн морь” цомыг сумын уяачид маань хүртсэн. Ер нь зундаа ихэвчлэн нутагтаа очиж амардаг.
-Бөхөөс өөр ямар спорт сонирхдог вэ? Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Найзуудтайгаа бильярд, сагсан бөмбөг тоглодог. Сүүлийн үед манай сагс сайхан хөгжиж байна. Манай нутгийн А.Энхбаатар гэж залуу лигийн “Эрдэнэдрийлинг RIGS” багийг дасгалжуулж, С.Өрнүүнбилэг, Б.Батжавхлан нарын Дорноговийн залуус сайн тоглож байна. Харин зав чөлөө гарвал гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлдэг. “Харанга”, “Хурд”-ын дуунуудыг сонсох дуртай.
П.БАТ-ЭРДЭНЭ
2013 оны 3 сарын 7
5 цагираг сонин.
24/01/2013
Ардын хувьсгалын 91 жилийн ой, Дорноговь аймгийн 81 жилийн ой.
5 даваа
у/н А.Хатансайхан -> с/з Б.Оргодол
а/а С.Алтанхуяг -> с/з С.Ариунболд
а/з С.Баярт-Од -> с/з Ц.Чинзориг
а/з С.Женхан -> с/з Г.Ширчинбат
а/х Д.Энхбаяр
22/01/2013
2013 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр улс орон даяар ардчилсан шинэ үндсэн хууль буюу Монгол улсын 4 дэхь үндсэн хуулийг баталсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлсээр өдгөө 21 дэхь жилээ ардаа үдээд байна. Эл өдрийг тохиолдуулан Дорноговь аймгийн ИТХ-аас 4 дэхь жилдээ уламжлал болгон үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулж байна. Энэ удаагийн барилдаанд нийт 6 аймгийн аймаг сумын цолтой 64 бөх барилдсанаас аймгийн арслан Ё.Эрдэнэжаргал түрүүлж, аймгийн арслан Т.Буянжаргал үзүүрлэсэн сайхан барилдаан боллоо.
Мэдээ болон зургыг Tsabshir Tegshjargal
04/01/2013
http://www.24tsag.mn/content/18615.shtml
Хамрын хийдийн бэсрэг наадамд аймгийн арслан Ё.Эрдэнэжаргал түрүүлжээ Дорноговь аймгийн Хамрын хийдэд энэ сарын 10-нд Шамбалын орны их ерөөл хурах ёслолд зориулсан бэсрэг наадам боллоо.
03/01/2013
2011 оны 9 сарын 17-25 ны өдрүүдэд болсон Монгол бөхийг Гиннесийн номонд бүртгүүлэх барилдаанд оролцсон Дорноговь аймгийн бөхчүүд.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
Ulaanbaatar