MASA - Mongolian Aeromodelling Sport Association

MASA - Mongolian Aeromodelling Sport Association

Share

MASA - Mongolian Aeromodelling Sport Association

01/12/2024
14/04/2023

Нас бол тоо юм гэж худлаа ярьмааргүй байна аа. Нас бол буурал үс, буландсан үрчлээс, өдрийн хоёр аяга кофе, өглөөний дутуу нойр, за тэгээд харааны шил, халуун шөл, нэмэлт витамин, нэмнээ давхац...гэхдээ юу гээч, жигүүрээ шаттал зэвүүн, далавчаа гэмттэл солиотой амьдар. Тэртэй тэргүй энэ насанд дахиад хэрэг болохгүй бүхнийг өөрөөсөө харамлаж, өргөс шиг загнаж ер нь яахын? Өд сөдөө зумлаж хөглөрүүлээд буцах нь үнэнээс хойш, сэтгэл зүрхээ сэмлэж тараагаад явах нь жамаас хойш юундаа гамнаж, хэндээ хэмнэх юм? Үхсэн хойноо гоёж, явсан хойноо хичээж, буцсан хойноо гамнах юм уу? Ёстой нээрээ, ядаргаатай яхир, зүдэргээтэй зөв, сахил хүртмээр номхон, санаа алдмаар цомхон баймааргүй байна!

10/12/2021
02/04/2018

Дархан хотод 5 сарын эхний долоо хоногт техник спортын гурван тэмцээн болно.

18/04/2017

МИКСМЕН-2017 БУЮУ ЧӨЛӨӨТ НИСЛЭГИЙН F1ABCР
ХОЛИМОГ ТЭМЦЭЭНИЙ ЗААВАР

Тэмцээний нэр: МИКСМЕН БУЮУ
ЧӨЛӨӨТ НИСЛЭГИЙН ХОЛИМОГ ТЭМЦЭЭН
Тэмцээн явагдах огноо: 2017 оны 04-р сарын 29
Тэмцээн явагдах газар: Налайх дүүрэг, “Дархан ноёны худаг”
Тэмцээн зохион байгуулагч: Шонхор клуб
Ивээн тэтгэгчид: ТАСУМА ХХК, Дорнын цас ХХК

1. “МИКСМЕН-2017 БУЮУ ЧӨЛӨӨТ НИСЛЭГИЙН ХОЛИМОГ ТЭМЦЭЭН” \цаашид Тэмцээн гэх\ нь нисэх загварын спортын хөгжлийг урамшуулах, олон нийтийг хамарсан байдлыг дээшлүүлэх, тэргүүний тамирчдыг шалгаруулах, чөлөөт нислэгийн төрлүүдийг жигд хөгжүүлэх зорилготой.
2. Тэмцээн нь МАСА нийгэмлэгийн тэмцээний хуваарьт орсон бооцоот тэмцээн болно.
3. Тэмцээн F1 буюу F1А-планер, F1В-резин хөдөлгүүрт, F1С, F1P-хугацаат нислэгийн загвар төрлүүд нэгдсэн дүн гаргаж байр эзлүүлэх зарчмаар явагдана.
4. Нэг төрөлд 3-аас доошгүй тамирчин оролцсон тохиолдолд хүчин төгөлдөр тэмцээн болно.
5. Тэмцээн бүх төрлийн загваруудыг 1-р үе 240 секундээр, 2-р үе 360 секундээр, 3-р үе 480 секундээр нисгэж, нэмэлт нислэгийг 660 секундээр үргэлжлүүлж байр эзлүүлж шалгаруулах ба ФАИ-ийн дүрмийн дагуу явагдана.
6. Тэмцээнд зохих журмын дагуу \уг зааврын 8\ тэмцээний хураамж төлсөн дотоод гадаадын тамирчин бүр оролцох эрхтэй.
7. Тэмцээнд 3 төрлөөс хамгийн өндөр оноо авсан тамирчдыг 1-3-р байр эзлүүлж доорхи байдлаар шагнана.
• 1-р байр диплом, мөнгөн шагнал,
• 2-р байр диплом, мөнгөн шагнал,
• 3-р байр диплом, мөнгөн шагнал,
8. Тэмцээнд оролцогчид нь 2017 оны 4-р сарын 29-ны 12 цагаас өмнө урьдчилан мэдүүлэг өгөх ба 50000 төгрөгний тэмцээний хураамж төлсөн байна. Нийгэмлэгийн татвар төлөөгүй гишүүд, мөн нийгэмлэгийн гишүүн бус тамирчид дээр зааснаас 2 дахин илүү хэмжээний хураамж төлж, тухайн тэмцээнд орох эрх авна.
9. Тэмцээн нь Налайх дүүрэг “Дархан ноёны худаг”-т 2017 оны 4-р сарын 29-ны өдөр 14:00 цагт эхэлнэ.
10. Тэмцээний Ерөнхий шүүгчийг Шонхор клуб томилон ажиллуулна.
11. Энэхүү тэмцээн нь 2017 оны Чөлөөт нислэгийн загварын анхны тэмцээн, Нэгдсэн хуваарьт орсон тамирчдын чансаа, цаашлаад 2018 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох шигшээ багийн шалгаруулалтанд нөлөөлөх учир тамирчин шүүгчдийг идэвхитэй оролцохыг уриалж байна.

MASA нийгэмлэг

11/09/2015

МОНГОЛЫН НИСЭХ ЗАГВАРЫН СПОРТЫН
2015 ОНЫ УЛААНБААТАР ХОТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ
ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

1. Ерөнхий зорилго
Энэхүү тэмцээн нь нийт ард түмэн, хүүхэд залуучуудад нисэх загварын спортыг сурталчлах, сонирхогч тамирчдын эгнээг өргөтгөх, Монголын Нисэх Загварын Спортын Нийгэмлэгийг сурталчлах, тамирчдаа алдаршуулах зорилготой.
Тэмцээний дүнгээр төрөл тус бүрт шилдгүүдийг шалгаруулж “Улаанбаатар хотын 2015 оны аварга” хэмээн өргөмжилнө.
Тамирчдын эв нэгдлийг бэхжүүлэх, төрөл ангиллуудын уялдаа холбоог сайжруулах, нэгнээсээ суралцах, дэмжих туслах үзлийг бэхжүүлэн төлөвшүүлэхийн тулд 2015 оны Улаанбаатар хотын Аварга шалгаруулах тэмцээн багийн байр эзлүүлэн дүгнэнэ. Тамирчид багийн бүрэлдхүүнээ урьдчилан тохиролцон сонгоод тэмцээн эхлэхээс өмнө, 9-р сарын 25-ны дотор Шүүгч бүртгэлийн бүрэлдхүүнд [email protected], [email protected] хаягуудаар илгээн мэдэгдэнэ. Баг нь доорхи төрлүүдийн нэг нэг тамирчин оролцсон бүрэлдхүүнтэй байна. Үүнд:
1. Чөлөөт нислэгийн планерын F1A ангилал.
2. Чөлөөт нислэгийн резинэн хөдөлгүүрт F1B ангилал.
3. Хугацаат нислэгийн F1C ангилал.
4. Жолоодлогот уран нислэгийн F2B ангилал.
5. Жолоодлогот агаарын тулалдааны F2D ангилал (Pilot & Mechanic).
6. Радио удирдлагат уран нислэгийн F3A ангилал.
7. Радио удирдлагат агаарын тулалдаан RC сombat ангилал (Pilot & Mechanic).
Баг дутуу бүрэлдхүүнтэй байж болно.

2. Тэмцээнд оролцогчид, тэдгээрийн бүртгэл
2.1. Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд тэмцээний хураамж төлсөн хэн боловч оролцож болно. Тэмцээний хураамжийн хэмжээг “Тэмцээний хураамж” хэсэгт заав.
2.2. Тэмцээнд оролцогчдын мэдүүлгийг загварын дагуу заавал бичгээр эсвэл электрон шуудангаар авна.
Электрон шуудангийн хаяг: [email protected], [email protected]
2.3. Тэмцээнд оролцогчдын мэдүүлгийг 2015 оны 9-р сарын 15-ноос 9-р сарын 25 хүртэл авна.
2.4. Тамирчин хэдэн ч төрлөөр тэмцээнд оролцож болох ба оролцох төрлийн тоогоор тэмцээний хураамж төлнө.

3. Тэмцээн явагдах төрөл, ангилал
3.1. Чөлөөт нислэгийн планерын F1A ангилал.
3.2. Чөлөөт нислэгийн резинэн хөдөлгүүрт F1B ангилал.
3.3. Хугацаат нислэгийн F1C ангилал.
3.4. Чөлөөт нислэгийн планерын F1H ангилал.
3.5. Хугацаат нислэгийн F1J ангилал.
3.6. Хугацаат нислэгийн F1Р ангилал.
3.7. Чөлөөт нислэгийн резинэн хөдөлгүүрт F1G ангилал.
3.8. Жолоодлогот уран нислэгийн F2B ангилал.
3.9. Жолоодлогот уран нислэгийн F2B өсвөр насны ангилал.
3.10. Жолоодлогот агаарын тулалдааны F2D ангилал (Pilot & Mechanic).
3.11. Радио удирдлагат уран нислэгийн F3A мастер ангилал.
3.12. Радио удирдлагат уран нислэгийн F3A дунд ангилал
3.13. Радио удирдлагат агаарын тулалдаан RC сombat ангилал (Pilot & Mechanic).

4. Тэмцээн болох газрын байршил
Тэмцээн нь 2015 оны 09-р сарын 26-27-ний өдрүүдэд чөлөөт нислэгийн, жолоодлогот болон радио удирдлагат загварын төрлүүдээр Налайх хотын Дархан ноёны худаг хэмээх газар болно.

5.Тэмцээний хураамж
Тэмцээнд оролцогчид тэмцээний хураамж төлсөн байх ба хураамж нь МАСА нийгэмлэгийн татвар төлсөн гишүүдийн хувьд 30000 төгрөг байх ба МАСА нийгэмлэгийн татвар төлөөгүй гишүүд, мөн нийгэмлэгийн гишүүн бус тамирчид дээр зааснаас 2 дахин илүү хэмжээний хураамж \60000 төгрөг\төлж, тухайн тэмцээнд орох эрх авна.
Насанд хүрээгүй оролцогчийн хураамж 5000 төгрөг байна.
Тэмцээнд гадаад орны тамирчид оролцохдоо 30 ам.долларын хураамж төлнө.
Тэмцээний хураамжинд хоол унааны зардал багтаагүй болно.
Тэмцээний хаалтын хүлээн авалт 30000 төгрөг.
Тэмцээний хураамж мэдүүлгийн хамт 2015 оны 9-р сарын 25-ноос өмнө төлсөн байна.

6. Тэмцээний хуваарь

2015 оны 9-р сарын 26-нд
07:00-07:50 1-р үе Чөлөөт нислэгийн F1А, F1H
08:00-08:50 2-р үе
09:00-09:50 3-р үе
10:00-10:50 4-р үе
11:00-11:50 5-р үе
11:50-12:00 Дурсгалын зураг авахуулах
12:00-13:00 Үдийн цайны завсарлага
13:00-13:50 6-р үе
14:00-14:50 7-р үе

15:00-17:00 Агаарын тулалдааны F2D.
Радио агаарын тулалдаан RCC

2015 оны 9-р сарын 27-нд
07:00-07:50 1-р үе Чөлөөт нислэгийн F1B, F1C, F1P, F1G, F1J
08:00-08:50 2-р үе
09:00-09:50 3-р үе
10:00-10:50 4-р үе
11:00-11:50 5-р үе
11:50-12:00 Дурсгалын зураг авахуулах
12:00-13:00 Үдийн цайны завсарлага
13:00-13:50 6-р үе
14:00-14:50 7-р үе

15:00-17:00 Жолоодлогот уран нислэгийн F2B ангилал.
Жолоодлогот уран нислэгийн F2B өсвөр насны ангилал
Радио удирдлагат уран нислэгийн F3A мастер ангилал
Радио удирдлагат уран нислэгийн F3A дунд ангилал

18:00 Шагнал гардуулах ёслолын ажиллагаа

Гарааны тоог оролцох тамирчдын тооноос хамааруулан жич зарлана.

7. Тэмцээн явуулах, шалгаруулах
7.1. Нисэх загварын спортын тэмцээн нь Дэлхийн Нисэх Спортын Холбоо FAI-ын /Federation Aeronautigie Internationalе/ дүрэм, Монгол улсын НЗС-ын нэгдсэн ангилалын дүрмээр явагдана.
7.2. Цаг агаарын хүндрэлтэй нөхцлийн үед шүүгчдийн шийдвэрээр тэмцээний цагийг зохицуулна.
7.3. 5-аас цөөн гэхдээ 3 ба түүнээс илүү тооны тамирчин оролцсон төрөлд зөвхөн тэргүүн байр шалгаруулна. \3, 4 ба 5 тамирчин оролцвол зөвхөн 1-р байр шалгаруулна, 1 эсвэл 2 тамирчин оролцвол зөвхөн амжилтыг нь бүртгэнэ\.
7.4. Загварын ангилал тус бүр дээр тамирчдыг хувийн дүнгээр байр эзлүүлнэ.
• I байр – Улаанбаатар хотын 2015 оны аварга өргөмжлөл, алтан медаль
• II байр – өргөмжлөл, мөнгөн медаль
• III байр – өргөмжлөл, хүрэл медаль
7.5. Энэхүү тэмцээнд багийн дүнгээр байр эзлүүлж өргөмжлөл медалиар шагнана.
1. Багийн дүнг шалгаруулахдаа багийн гишүүдийн төрөл тус бүрт эзэлсэн байраар нэгтгэж дүгнэнэ.
Ж: 1-р байр 1 оноо, 2-р байр 2 оноо, 10-р байр 10 оноо г.м.
2. Ямар нэгэн төрөлд багийн гишүүнгүй бол тус төрөлд оролцсон тамирчдын тоон дээр нэмэх нь нэг оноо авна.
3. Хамгийн бага оноотой баг тэргүүн байранд шалгарна.

8. Материал техникийн болон бусад хангамж.
8.1. Шүүгчдэд УЗ-ийн шийдвэрт зааснаар ажлын хөлс олгоно.
8.2. Тамирчдад бэлтгэлийн болон тэмцээний нислэгийн түлшийг аль ч төрөлд олгохгүй.
8.3. Тэмцээний үеэр аюулгүй байдлыг хангаж машин байрлуулах, бэлтгэл хийж болохгүй бүсийг зааж өгнө.
8.4. Тамирчид дүрэмд заасан аюулгүйн арга хэмжээ авч, заагдсан тохиолдолд хамгаалах хэрэгсэл заавал хэрэглэнэ.

9. Эсэргүүцэл, гомдол гаргах тухай
9.1. Тэмцээний явцад маргаантай байдал үүссэн тохиолдолд багийн ахлагч \хувиараа оролцож байгаа тамирчин\ тэмцээний ерөнхий шүүгчид эсэргүүцэл гомдол гаргах эрхтэй.
9.2. Эсэргүүцэл гомдлыг бичгээр, зөрчигдсөн гэж үзэж байгаа дүрэм зааврын зүйлийг зааж гаргана.
9.3. Эсэргүүцэл гомдолд тухайн тэмцээний хураамжийн 50%-тай тэнцэх барьцааг заавал хавсаргана. Энэхүү барьцааг эсэргүүцэл гомдол нь үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд буцаан олгогдох ба үндэслэлгүй гэж үзвэл тэмцээний хураамж бүрдүүлэлтэнд нийлүүлж тэмцээн зохион байгуулах ажилд зарцуулана.

10. Тэмцээний дэг журам, сахилга батын тухай
10.1. Тэмцээний үр дүнг сайжруулах, тамирчдын хувийн амжилтыг дээшлүүлэхийн тулд шүүгч тамирчдыг тэмцээний хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно.
10.2. Дээрхи журмыг зөрчсөн тамирчныг тэмцээнээс хасах хүртэл арга хэмжээ авна.
10.3. Дээрхи журмыг зөрчсөн шүүгчид цалин олгохгүй, тэмцээн шүүх эрхийг 1 жил хүртэл хугацаагаар хасах арга хэмжээ авна.

11. Шүүгчдийн бүрэлдэхүүн
11.1. Тэмцээний ерөнхий шүүгч Ж.Тэгшбаяр
11.2. Тэмцээний н/б-ийн шүүгч Б.Буянаа
11.3. F1 төрлийн ахлах шүүгч
11.4. F2 төрлийн ахлах шүүгч
11.5. F3 төрлийн ахлах шүүгч
11.6. Тамирчин нь өөрөө оролцохгүй төрөлдөө шүүгч хийх эрхтэй ба урьдчилан мэдэгдэх шаардлагатай. /2015 оны 9-р сарын 20-ноос өмнө/
11.7. Шүүгчийн зэрэглэл нь НАЗ-аас олгосон үнэмлэхээр баталгаажаагүй тохиолдолд зэрэггүй шүүгчээр цалин олгоно.

Тэмцээн зохион байгуулах комисс Б.Эрдэнэбат, В.Пүрэвжав, Ж.Тэгшбаяр, Цэнд-Очир , Ганхөлөг, Батбямба
Гигант клуб

Photos 03/07/2015

Монгол хүүгийн хүсэл тэнгэрт дүүлэн нисэх

Тэмцээний заавар, удирдамж | Masa.mn 28/05/2015

2015 оны аварга шалгаруулах тэмцээний удирдамж
http://masa.mn/?cat=26

Тэмцээний заавар, удирдамж | Masa.mn Энэхүү тэмцээн нь нийт ард түмэн, хүүхэд залуучуудад нисэх загварын спортыг сурталчлах, сонирхогч тамирчдын эгнээг өргөтгөх зорилготой. Тэмцээний дүнгээр төрөл тус бүрт шилдгүүдийг шалгаруулж Монгол улсын 2015 оны аварга хэмээн өргөмжилнө.

Photos from MASA - Mongolian Aeromodelling Sport Association's post 25/08/2014

8-р сарын 23-24-ны өдрүүдэд Дархан ноёны худаг дахь нислэгийн талбайд Улсын аварга шалгаруулах тэмцээн F1A, B, C, H, G, P, F2B, F3A, RCC төрлүүдээр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Зохион байгуулагчаар Төв аймгийн "Зохион бүтээгч'" төв аймгийнхаа Засаг даргын тамгын газрын дэмжлэгтэйгээр ажиллалаа.

23/08/2014

2014 оны 7-р сарын 19-нээс 7-р сарын 29-ны хооронд Дархан ноёны худаг дахь нислэгийн талбайд 2014 оны Ази далайн орнуудын чөлөөт нислэгийн тивийн аварга шалгаруулах тэмцээн, "Монголын цом" чөлөөт нислэгийн Дэлхийн цомын тэмцээн, Монгол брэнд "МИКСМАН" чөлөөт нислэгийн олон улсын нээлттэй тэмцээн тус тус зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Монгол, БНХАУ, БНАСАУ, БНСУ, Япон, Австрали улсын 80 орчим тамирчид оролцож, цаг агаарын аливаа хүндрэл бэрхшээлгүй, шүүлтийн алдаагүй сайхан тэмцээн боллоо.

Тэмцээнд Дэлхийн агаарын спортын холбооноос Австралийн иргэн Кевин Додд, Японы иргэн Шигэрү Канигава, Монголын иргэн Б.Бэхбат нар ажиглагч шүүгчээр, тэмцээн шүүх шүүгчдээр 30 гаруй шүүгч ажилласан байна.

Ази Далайн орнуудын чөлөөт нислэгийн тивийн аварга шалгаруулах тэмцээний хувийн дүнгээр 3 алтан медалиаас 3, багийн дүнгээр 3 алтан медалиас 2 алтан медалийг Монголын баг тамирчид авч чадсан нь манай тамирчдын чансаа дэлхийд өрсөлдөхүйц болсоныг илтгэж байна.

Гадны тамирчид манай нислэгийн талбайг маш сайхан талбай гэж дүгнэхээс гадна тэмцээний зохион байгуулалт, шүүлт сайн болсоныг Дэлхийн агаарын спортын холбооны шүүгч нарын ахлагч Кевин Додд онцлон 2015 онд Монгод улсад зохион байгуулагдах Чөлөөт нислэгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэлцэн ирэхийг урьж байлаа.

Бид Монголчууд Дэлхийн агаарын спортын холбооны өмнө хүлээсэн нэг үүргээ амжилттай биелүүллээ.

2015 онд бүр том үүрэг, том хариуцлага Дэлхийн аваргын тэмцээн биднийг хүлээж байна.

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Ulaanbaatar