Deren FC Academy

Deren FC Academy

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Deren FC Academy, Sports Club, Ulaanbaatar.

БИДНИЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

2008 оноос үйл ажиллагаа явуулж буй Дэрэн клуб нь хөлбөмбөгийн спортоор дамжуулан Монголын ирээдүйг бүтээгч иргэд болсон хүүхдүүдээ ЗӨВ ХҮН болж төлөвшихөд нь хувь нэмрээ оруулах төдийгүй Монгол улсад хөлбөмбөгийн спортыг хөгжүүлж дэлхийн түвшинд хүргэхэд хувь нэмрээ оруулах зорилготой үйл ажиллагаагаа явуулдаг.
Бид анх Хан-Уул дүүргийн хүүхдүүд, түүний дотор ялангуяа а

08/08/2026

Ирэх 7 хоногийн хуваарь. Өсвөр насны Лигийн тэмцээнүүдийн хуваарьтай холбоотойгоор өөрчлөлт орсон байгааг анхаарна уу.

07/08/2026

Скандинавын орнуудад зохион байгуулагдсан Piteå Summer Games олон улсын тэмцээнд DEREN Club-ийн U11 насны баг аваргын цомын эзэн боллоо! 🥇⚽

Мөн бяцхан тамирчдаа дэмжин, Moony-гийн ах, эгч нараас нь гарын бэлэг гардууллаа. 🐰💛

07/08/2026

"Deren Summer Camp" хөлбөмбөгийн эрчимжүүлсэн сургалттай зуны зуслангийн 2026 оны 3-р ээлжийн элсэлтээ авч эхэллээ. ✨

Зуны амралтаа шинэ найзуудтай болж, уйдах завгүй хөгжилдөн өнгөрөөх боломж бүрдлээ. 👏👏⚽🥅

🔋Манай зуслангийн давуу тал:
✅Хөлбөмбөгийн эрчимжүүлсэн сургалттай
✅ Мэргэжлийн багш дасгалжуулагчийн удирдлага доор
✅Аюулгүй бүрэн камержуулсан орчин
✅Шим тэжээллэг хоол хүнс
✅ Өдрийн 3 хоол, 2 удаагийн хөнгөн цай
✅Сонирхолтой хөтөлбөрүүд
✅Нэгдсэн автобус
✅Англи хэлээ мэргэжлийн багш

📍Манай хаяг: Төв аймаг, Зуунмод хот. Улаанбаатар хотоос 40км зайд

☎️Холбоо барих утасны дугаар:88809504

Бүртгүүлэх линк: https://forms.gle/FURGBkY8peor7shV7

Photos from Deren FC Academy's post 07/08/2026

МХБХ-ны U-14 НАСНЫ ЛИГ 2026.
ВЕСТЕРН - 0 : 7 - ДЭРЭН 07.08.26.

07/08/2026
Photos from Deren FC Academy's post 06/08/2026

МХБХ-ны U-16 НАСНЫ ЛИГ 2026.
СТРЭНЖИР СОККЕР - 1 : 8 - ДЭРЭН 06.08.26.

Photos from Deren FC Academy's post 04/08/2026

Скандинавын аялалын тойм - 1

Piteå summer games

Энэхүү тэмцээн нь Швед улсын хойд хэсэгт орших Питео хотод 1990 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн хувьд 12 орны 900 гаруй баг оролцож хүчээ үзсэн юм. Нэг онцлог нь шөнийн нарны доорх тоглолтыг бүх багуудаа 22-00 цагийн хооронд нэг тоглолт хийлгэдэг ба энэ нь хойд туйлтай ойр шөнийн нар жаргадаггүй бүс нутгийн онцлогоо үзүүлж буй нь юм.
Дэрэн клубын хувьд тус тэмцээнд 2010 оноос хойш тогтмол оролцож байгаа ба сүүлд 2023 онд U11 насныхан мөнгөн медаль хүртсэж байсан. Мөн энэхүү тэмцээн нь хамгийн анх ногоон картыг өрсөлдөгчдөөө хүндэлсэн баг, тоглогч, дасгалуулагч нарт олгодог болсоноороо алдартай ба Дэрэн клубын олон тоглогч, дасгалжуулагч нарын нэр хүндэтгэлийн танхимд нь бичээстэй байдаг. Piteå summer games нь манай хүүхдүүдийн хувьд Скандинавт хийх аялалаа эхлүүлдэг мөн өөр орны хүүхдүүдтэй анхны тоглолтуудаа хийдэг чухал тэмцээн ба биднийг үргэлж халуун дотноор угтаж авдаг нь ирсэн хүн бүрийн сэтгэлд хоногшин үлддэг.

Энэ жилийн хувьд U10, U11, U14 гэсэн бүрэлдэхүүнтэй оролцсон ба U10 нас нөхөрсөг ангилалд орж 6 тоглолтыг хийж бүгдэд нь ялсан амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүлсэн.
Харин U11 насны хувьд Швед, Финланд, Норвегийн хүчтэй багуудтай өрсөлдөн нэг ч хожигдол авалгүйгээр финалд гарч ирсэн ба тус тоглолтондоо 6-1 харцаатайгаар хожиж Дэрэн клубын удаан хүлээсэн алтан цомыг өргөж чадсан.
U14 нас хэсгээ нэг ч хожигдолгүйгээр тэргүүлж шөвгийн 16-д Финландын Larsmo BK багийг 5-0- ээр хожсон боловч, шөвгийн 8-ийн тоглолтонд Umeå FC буюу Шведийн Umeå хотын багийн академийн хүүхдүүдтэй таарч 1-0 харьцаатайгаар хожигдон тэмцээнээ өндөрлүүлсэн юм.
Биднийг дэмжсэн эцэг эх, фэнүүд болон өөрийн биеэр ирж дэмжсэн Питео хотын монголчууддаа баярлалаа.

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address

Ulaanbaatar