31/12/2025
Эрхэм хамт олондоо, биатлоны спорт сонирхогч та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе🇲🇳
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Монголын биатлоны холбоо / Mongolian biathlon association, Sports Team, Ulaanbaatar.
31/12/2025
Эрхэм хамт олондоо, биатлоны спорт сонирхогч та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе🇲🇳
14/12/2025
❤️Жилийн 4 улиралд гадаадад бэлтгэл сургуулилт хийж, цуврал тэмцээнд оролцож эх орондоо шинэ түүх бүтээх дүүрэн хүсэл эрмэлтэй нэг зорилгын төлөө тууштай тэмцэн яваа залуустаа өндөр амжилт хүсье!
Мэдээж бидний зорилго, амжилтын төлөөх их үйлсэд тусалж дэмждэг БТСУХ, төр, хувийн хэвшлийн бүхий л байгууллагуудын ач билээ.
Гэр бүл, эх нутагтаа байх хугацаа багахан ч, биднийг хэдхэн зүйлс урагш түлхдэг. Энэ бол зорилго, амжилт, түүх бүтээх чин хүсэл🇲🇳
09/12/2025
Монголын биатлончид 1 эрх авахыг зорьж байна
ОУХМ Э.Энхсайханы хувьд "Милан-Кортина 2026" өвлийн олимпын наадамд эрх авах боломж байна. Дэлхийн цомын үзүүлэлтээр эрхээ авч чадаагүй тамирчид хувийн оноогоо ахиулж / IBU Qualifying points / Италийг зорих боломжтой.
Өнгөрсөн улирлын дараах үзүүлэлтээр Э.Энхсайхан олимпын үлдсэн 12 эрхийн төлөө өрсөлдөж байгаа 20 тамирчнаас 16-р байрт жагсаж байна.
Жагсаалтыг Молдав улсын тамирчин Максим Макаров 51.31 оноотой тэргүүлж байгаа бол Э.Энхсайхан 126.26 оноогоор 16-р байрт эрэмбэлэгдэж байна. “IBU Qualifying points” гэдэг нь тамирчны гүйцэтгэлийг хэмждэг онооны систем юм. Тухаин тэмцээний ялагчаас хоцорсон хугацааг хувиар тооцдог учраас оноо бага байх тусам сайн үзүүлэлт гэж үзнэ.
Хэрвээ манай улсын тамирчны хувьд 1-р сарын 18 хүртэл олон улсын биатлоны холбооны дэлхийн цуврал тэмцээнд амжилттай оролцож, хувийн оноогоо 90-100 руу багасгаж чадвал олимпын эрх авах боломж нэмэгдэнэ.
Э.Энхсайханы оролцох тэмцээний хуваарь
12-р сарын 4-8 Обертиллиах, Австри Дэлхийн цом /IBU cup/
12 сарын 12 Хохфильцен, Австри Дэлхийн цом /IBU cup/
12-р сарын 13-15 Риднаун, Итали Дэлхийн цом /IBU cup/
12-р сарын 17-20 Ленцерхайде, Швейцарь Дэлхийн цом /IBU cup/
1-р сарын 8-11 Арбер, Герман Дэлхийн цом /IBU cup/
1-р сарын 14-18 Рупольдинг, Герман Дэлхийн цом /IBU cup/
01/28-02/03 Шушёэн, Норвеги Дэлхийн цом /IBU cup/
Өвлийн олимпын наадамд оролцох биатлоны тамирчид 1-р сарын 18-ны өдөр бүрэн тодорно.
03/12/2025
Монголын биатлончдын эргэн тойронд...
Монголын биатлоны шигшээ багийн тамирчид өнгөрсөн зун Беларусь улсын Раубичи бааз, Казахстан улсын Шүчинск баазад зуны бэлтгэлээ хийсэн. Харин одоо Австри улсын Тирол мужийн Обертиллиах хотод шинэ улирлын бэлтгэлдээ гараад байна.
Шигшээ багт Европын залуучуудын аварга ОУХМ Э.Энхсайхан, Б.Анхболд, М.Должинсүрэн, Ж.Гантулга , Х.Сумъяа нар багтсан. Тэд Беларусь улсын гавьяат дасгалжуулагч Александр Владимирович Попов болон Зайцев Слав нарын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байна.
03/12/2025
“Милан-Кортина 2026” эхлэхэд 65 өдөр үлдлээ
Өвлийн олимпын 25 дугаар наадмын биатлоны төрөлд нийт 210 тамирчин /эрэгтэй 105, эмэгтэй 105 / өрсөлдөнө. Өнөөдрийн байдлаар 186 эрхийг улсуудын үндэсний олимпын хороодод хуваарьлаад байна.
Эрэгтэй, эмэгтэй тус бүр 93 эрхийг хуваарьлахдаа Oлон улсын биатлоны холбооны 2024/2025 оны улирлын Дэлхийн цомын цуврал тэмцээнүүдээс тамирчдын цуглуулсан оноог үндэслэжээ. Тодруулбал "World cup Nation Cup" буюу дэлхийн цомын тэмцээнд оролцсон улсуудыг багийн үзүүлэлтээр дараах байдлаар жагсааж олимпын эрх олгосон байна.
• 1-3 дугаар байр эзэлсэн улсуудын Үндэсний олимпын хороод тус бүр 6 эрх
Эмэгтэй - Франц, Швед, Герман
Эрэгтэй - Франц, Норвеги, Швед
• 4-10 дугаар байр эзэлсэн улсуудын Үндэсний олимпын хороод тус бүр 5 эрх
Эмэгтэй - Норвеги, Швейцарь, Итали, Австри, Украин, Чех, Финланд
Эрэгтэй- Герман, Итали, Швейцарь, Чех, Украин, Словени, Финланд
• 11-20 дугаар байр эзэлсэн улсуудын Үндэсний олимпын хороод тус бүр 4 эрх аваад байна.
Үлдсэн 24 эрхийн төлөө биатлончид ирэх оны 1-р сарын 18-ны өдөр хүртэл тэмцээнд орж оноо цуглуулан өрсөлдөнө. Ингэхдээ олон улсын биатлоны холбооноос дараах шалгуур үзүүлэлтийг танилцуулсан баина. Тухайн тамирчин нь:
• ОУБХ /IBU/ тэмцээнд оролцох эрхтэй
• 2024/2025 оны улиралд ОУБХ-ны тэмцээнд оролцсон байх
• Нэг улс дээд тал нь 2 эрх /эрэгтэй, эмэгтэй/ авна
• Төвийг сахьсан байр суурьтай Орос, Беларусь улсын тамирчид оролцох боломжгүй гэж заажээ.
30/11/2025
Монголын биатлоны шигшээ баг тамирчдын бэлтгэлээс🇲🇳
2025.11.27. Австри, Оберттелх хот✅
25/11/2025
🇲🇳УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР 🇲🇳
21/11/2025
Монгол түмний бахархал болсон түүхт, Их эзэн чингис хааны мэндэлсний 863 жилийн ой "Монгол бахархалын" өдрийн мэнд хүргэе!🇲🇳
04/09/2025
Өглөөний мэнд!
Монголын биатлоны холбооны өсвөр, залуучуудын баг Казахстан улсын Шүчинск олимпын А зэрэглэлийн Бааз дээр бэлтгэл сургуулилтаа хийж байна.
Харин энэ өдөр Үндэсний шигшээ багийн тамирчид тус улсад өндрийн бэлтгэлээ базаахаар хилийн дээс алхав.
26/08/2025
ҮҮРД ДУРСАН САНАХ БОЛНО 🙏
Монголын Биатлон болон цанын спортын төрөлд тив, дэлхийг төлөөлж явсан шигшээ багийн тамирчин А.Билгүүн зуурдаар таалал төгсч Монголын спортын их гэр бүлд хүнд гарз тохиолоо.
Анд нөхөддөө түшигтэй, аливаад тууштай, хүнлэг, , авьяаслаг тамирчин түүнийг спортын их гэр бүл нь үүрд дурсан санах болно.
Гэр бүл, анд найзууд, эрхэм дотны хүмүүст нь гүн эмгэнэл илэрхийлж байна.
Ум сайн амгалан болтугай!
МОНГОЛЫН БИАТЛОНЫ ХОЛБОО
24/07/2025
🇲🇳 ШИГШЭЭ БАГ ТАМИРЧИД БЕЛАРУСЬ УЛСАД БЭЛТГЭЛЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛСЭЭР
Монголын биатлоны үндэсний шигшээ баг тамирчид Беларусь улсын Раубчи олимпын А зэрэглэлийн баазад өвлийн олимпын наадмын эрхийн тэмцээний бэлтгэлээ үргэлжлүүлж байна.
Дасгалжуулагчаар олимпын алт, мөнгөн медальт, дэлхийн аваргын алтан медальт Беларусь Улсын Гавьяат дасгалжуулагч Александр Попов болон
Зайцв Слав нар баг тамирчдыг удирдан бэлтгэл хийлгэж буй.
Монголын баг тамирчид ирэх 8 дугаар сард Казахстан улсад олон улсын хамтарсан бэлтгэлд хамрагдаж
зуны роликны дотоодын тэмцээнд өрсөлдөх хуваарьтай байна.
#БИАТЛОН
#ШИГШЭЭБАГТАМИРЧИД
#ХАМТАРСАНБЭЛТГЭЛ