Жаргалант уулчдын клуб

Жаргалант уулчдын клуб Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Жаргалант уулчдын клуб, Sports Club, Juulchin Street, Chingiltei, Ulaanbaatar.

01/10/2026
Өдрийн мэнд🍁🍂Хөвсгөл аймгийн Улаан уул   сумын нутаг дэсгэрт орших Дэлгэрхаан уулын аялал, алхалт, авиралтны бүртгэл эхэ...
28/09/2026

Өдрийн мэнд🍁🍂

Хөвсгөл аймгийн Улаан уул сумын нутаг дэсгэрт орших Дэлгэрхаан уулын аялал, алхалт, авиралтны бүртгэл эхэлсэн байна. 😎

Аялал 2026.10.08-с УБ-с эхлэж 10 сарын 12 нд Улаанбаатарт ирсэнээр дуусна. 🚐

Авиралтад явах сонирхолтой хүмүүс клубын фэйж хуудасны чат хэсэгт мэдээлэх, клубийн ээлжит алхалтад хамрагдах,
99409985 дугаараар холбогдох,
Нацагдорж Чоглом гэсэн хаягаар бүртгүүлэх гэх мэт сонголтууд байна 😅🫶😊💪🗻

Суудал баталгаажсаны дараа явах багийнхаа чатанд орох нь байна шүү.

Чатад тодорхой мэдээллүүд, маршрут, хувцас хэрэгсэл бэлтгэл гэх мэт чиглэлүүдийг тухай бүрт өгөөд явна аа 🤗

Зардал: 800000 төгрөг

Хэрэв:
Мөнхсарьдаг явах хүсэлтэй бол
1 пургон хүн буюу 8 хүн бүрдсэн үед цааш явна.
1 хүний зардал дээр 250000₮ нэмэгдэнэ.

🗻 ТОГТМОЛ АЛХАЛТЫН ЗАР⛰️ МАРШРУТ: Зүүн оргил ▶️ Тэнгэр хад ▶️ Дугуй цагаан ▶️ Баруун ширээт ▶️ Баруун оргил🥾 Алхалтын за...
24/09/2026

🗻 ТОГТМОЛ АЛХАЛТЫН ЗАР
⛰️ МАРШРУТ: Зүүн оргил ▶️ Тэнгэр хад ▶️ Дугуй цагаан ▶️ Баруун ширээт ▶️ Баруун оргил
🥾 Алхалтын зай: 18 км
⏰ Цуглах цаг: 09.27-ны ням гараг, 07:00 цаг
📍 Цуглах газар: Богдхан уулын авто зогсоол дээрх CU дэлгүүр

❗️Анхаарах зүйлс:
- Тухайн өдрийн цаг агаарт тохируулан хувцаслах.
- Алхагч өөрийн аюулгүй байдлаа хариуцаж, таяг, анхан шатны эмийн сан зэрэг алхалтын бэлтгэлийг бүрэн хангаж ирнэ.
- Үдийн цайг замдаа уух тул халуун хоол, ундаа бэлдэж ирээрэй 😊

Жич: Намрын ойд алхах шиг сэтгэлийн баясгалан, биеийн жаргал гэж юусан билээ… Ёстой л ууландаа гарч байдаг цаг даа 🍁🍂❤️

#жаргалантуулчдынклуб

🍁🍂 НАМАР УЛИРАЛ БИШ УРЛАГ ЮМ 🍁🍂             🍁 ЖУК Тогтмол алхалтын зар🍁🍁МАРШРУТ: Их тэнгэр ▶️ Цэцээ гүн ▶️ Их тэнгэр🍁Алх...
17/09/2026

🍁🍂 НАМАР УЛИРАЛ БИШ УРЛАГ ЮМ 🍁🍂
🍁 ЖУК Тогтмол алхалтын зар🍁

🍁МАРШРУТ: Их тэнгэр ▶️ Цэцээ гүн ▶️ Их тэнгэр
🍁Алхалтын зай: 25 км
🍁Цуглах цаг: 09.20ны Ням гараг 07:00 цаг
🍁Цуглах газар: Их тэнгэрийн ам /Маршалын гүүр өнгөрөөд, зүүн эргээд 200 метр явах/

🍁Анхаарах зүйлс:
- Тухайн өдрийн цаг агаарт тохируулан хувцаслах.
- Алхагч өөрийн аюулгүй байдлаа хариуцаж, таяг, анхан шатны эмийн сан зэрэг алхалтын бэлтгэлийг бүрэн хангаж ирнэ.
- Үдийн цайг замдаа уух тул гэртээ бэлдээд ирээрэй 😊

🍁🍂 Намрын үзэсгэлэнд хамт алхах уу хөөрхөнөө? 🥰✨️ Хүн болгонд нээлттэй шүү Ням гарагт уулзая 🤗

#жаргалантуулчдынклуб #ТогтмолАлхалт

✨️ Шинэ долоо хоногийн мэнд ✨️⭐️ ГАРАМЫН БАРСБОЛДЫН НЭРЭМЖИТ УУЛЫН ЭРЧИМТ АЛХАЛТЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ VIII ДУГААР ...
14/09/2026

✨️ Шинэ долоо хоногийн мэнд ✨️

⭐️ ГАРАМЫН БАРСБОЛДЫН НЭРЭМЖИТ УУЛЫН ЭРЧИМТ АЛХАЛТЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ VIII ДУГААР ТЭМЦЭЭН ⭐️

⛰️ ХАЙРХАН АЯЛАГЧ КЛУБ-ээс уулын аялал, уулын гүйлтийн спортыг хөгжүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү тэмцээнд манай клуб 2 баг оролцуулан, багийн тоо, оролцоогоо өргөжүүлж, уулын спортын хамт олныхоо үйл ажиллагаа, тэмцээн уралдааныг дэмжин амжилттай оролцлоо👏👏

🏆 Тэмцээнээ амжилттай зохион байгуулсан ХАЙРХАН АЯЛАГЧ КЛУБ-ын хамт олонд баяр хүргэж амжилт хүсье. 👏💯

💪Замын хүндийг хамтдаа туулж, нэгнээ дэмжин, эцсийн мөч хүртэл хичээж зүтгэсэн багийн нийт гишүүддээ халуун баяр хүргэе! 👏❤️ ✨️

Мөн бидний ард үргэлж бат зогсож, урам зориг, дэмжлэг хайрладаг гэр бүл, найз нөхөд, ах эгч нар, уулын спортын хамт олон, дэмжигч та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. 🙏

Жаргалант уулчдын клубын эвент Эльбрус-2026 багийхандаа баяр хүргэе. Боломжгүй юм гэж байхгүй гэдгийг нотлох гэж биш өөр...
14/09/2026

Жаргалант уулчдын клубын эвент Эльбрус-2026 багийхандаа баяр хүргэе.

Боломжгүй юм гэж байхгүй гэдгийг нотлох гэж биш өөрсдийгөө сорьсон гоё аялал авиралтыг хийж явна.

Кабель кар ажиллахгүй ч Урал машинд суун үндсэн отог 3800 м дтд Гару-Баши-д очиж
алхалтаа эхлүүлсэн. Өөрсдийн бэлтгэлжилт, тэвчээр шалгасан алхалт байлаа.
Холын алхалт, авиралтаар цувж оргилдсон ч багаараа оргилдож чадлаа.

Дараагийн оргил Казбек

Намрын эхэн сарын нарлаг энэ өдрүүдийг  Жук-хан  завгүй өнгөрөөж байна. Нэг хэсэг нь алхалтаар 40 км, 25 км, 16 км замуу...
30/08/2026

Намрын эхэн сарын нарлаг энэ өдрүүдийг
Жук-хан завгүй өнгөрөөж байна.

Нэг хэсэг нь алхалтаар 40 км, 25 км, 16 км замуудыг туулж өнгөрсөн Отгонтэнгэр хайрханы горооныхоо булрааг гаргав.

Зарим залуус маань дугуй унаж Богд уулаа 110 км урттай замаар тойрон аялацгаав.

Эльбрус & Казбек багийхан явах билетээ бичүүлэх, зочид буудал, такси захиалах зэргээр ажлаа амжуулж дуусгалаа.

Энэ намрын Европын ноён оргил Эльбрус (5642м дтд) болон Казбек (5047 м дтд) хоёр 5К оргилоор Жук-н намрын авиралтууд эхлэж байгаа билээ.

Эрчимт алхалтын улсын аваргад орох багийхандаа амжилт хүсье.

Завгүй, хөдөлмөрч залуустаа баярлалаа.

Сайн үйлс бүхэн дэлгэртүгэй.

I. УУЛЫГ ХҮНДЭТГЭЕ.

Уулын сүр хүчийг бүү басамжил.
Цаг агаар, өндөр, хүйтэн, салхи, цас, хад чулууг
өөрийн хүслээр захирч чадна гэж бүү эндүүр.

Ууланд хамгийн хүчтэй нь биш,
Хамгийн ухаалаг нь үлддэг.

Ууланд үүсдэг хүндрэлүүдийг ойлго,
Бэлтгэлээ ханга.
Эрсдэлийг тооц.
Шаардлагатай үед ухрах шийдвэрийг
зоригтой гарга.

Оргилд хүрэхээс илүү
Гэртээ эрүүл, саруул буцаж ирэх нь ялалт юм.

“Бидний оргилууд” номын хэсгээс.

Өдрийн мэнд ээ эрхэм уул сонирхогч залуусаа❗️Зөвхөн Эльбрус гарах авиралтад нэмж хүн бүртгэхээр боллоо 😱💯Явах хугацаа: 9...
25/08/2026

Өдрийн мэнд ээ эрхэм уул сонирхогч залуусаа❗️

Зөвхөн Эльбрус гарах авиралтад нэмж хүн бүртгэхээр боллоо 😱💯

Явах хугацаа: 9.7нд 🚘
Аяллын нийт хугацаа: 7-10хоног ✈️
Зардал: 5сая 💸

Сонирхож байгаа хүмүүс Нацагдорж Чоглом админтай холбогдоорой ✅️

Монгол түмний шүтээнүүдийн нэг,  Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрханы бэлээс мэндчилж байна. Жаргалант уулчды...
22/08/2026

Монгол түмний шүтээнүүдийн нэг, Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрханы бэлээс мэндчилж байна.

Жаргалант уулчдын клуб ээлжит Отгонтэнгэр-2026 гороог энэ удаа Отгон сум талаас амжилттай хийлээ.

Нийт 13 гишүүн 43 км алхаж замдаа хонолгүй дуусгалаа.

Их чанга байлаа.
Очирваань хайрханы рашааныг өдөржин хүртэж алхав.
Намрын өнгө ууланд бууж бүхий л амьтад өнгө зүс оржээ.
Өглөө 08.30-д эхлэсэн алхалт хойд Бадар хундага нуураар харанхуйгаар үргэлжилж цас, бороо, манан зэрэг байгалийн хачир хүртэж сайхан л байлаа.

Одоо багийн гишүүд өдөржин унтаж амраад маргааш гэрийн зүг гэдэн годон.

Багийн гишүүддээ баярлалаа.

Та бүхэндээ амжилт хүсье.

Эрхэм гороочид сэрэхээр гоё гоё зургууд нэмэгдэх байхаа.

Өглөөний мэнд! ☀️🏔️Оройн дээд Отгонтэнгэр хайрханыг гороолон алхаж буй багийнханаас маань шинэ зураг иржээ! Хайрхан маан...
21/08/2026

Өглөөний мэнд! ☀️

🏔️Оройн дээд Отгонтэнгэр хайрханыг гороолон алхаж буй багийнханаас маань шинэ зураг иржээ! Хайрхан маань сүрлэг сайхан харагдаж байна 🙏🙏🙏

Сайн яваад ирээрэй, амжилт хүсье
манайхаан 💪

Address

Juulchin Street, Chingiltei
Ulaanbaatar
44

Telephone

97699990884

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Жаргалант уулчдын клуб posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category