14/07/2025
Монголын дартсын ууган тамирчин, Монголын ахмадын дартсын холбоог үүсгэн байгуулагч, граунд гольфийн тамирчин Д.Маамаахүү, Монголын дартсын ууган тамирчин, Улсын аваргын хошой хүрэл медальт н.Цэцгээгийн ээж нь 95 насандаа бурханы оронд заларлаа. Түүний гэр бүр, үр хүүхдүүд, ах дүү, төрөл төрөгсөдөд нь Монголын ахмадын дартсын холбоо, Монголын матеруудын биеийн тамир спортын хорооны "Үйзэн" дэвжээний гишүүд, хамт олноос гүн эмгэнэл илэрхийлж байна.
Гишүүд дараах утсаар холбоо барина уу
Утас: 95116476 Бат-Өлзий
Буяны ажилд өргөл өгөх данс:
Хаан банк 5920338072 Б.Бат-Өлзий
30/10/2024
"Ухамсарт Энергийн төвшин чамаас доор хүн:
- Чамайг сэжиглэнэ
- Чамайг ажиглана
- Чамайг үгүйсгэнэ
- Чамайг шүүмжилнэ
- Чамд атаархана
- Чамайг дайрна
Энергийн төвшин чамтай ижил хүн:
- Чамайг тооно
- Чамайг зөвшөөрнө
- Чамд хань болно
- Чамайг нандигнана
Энергийн төвшин чамаас өндөр хүн:
- Чамайг ойлгоно
- Чамайг хамгаална
- Чамд туслана
- Чамайг бүтэмжтэй болгоно ерөөнө
- Чамд үнэн үг хэлнэ
- Шулуун зан гаргана
Тиймээс хэнтэй зам хэм нийлэх, хэнтэй хамт байх хэнд боломж олгох нь маш чухал юм шүү." гэсэн байна.
27/01/2024
Амрадаа хүндэлье. Тэмцээндээ орцгооно уу.
27/01/2024
Дайснаа бүү үзэн яд! тэр чамайг хурцлагч!
Урвагч нэгнийг бүү үзэн яд! тэр чамайг сургагч!
Өрсөлдөгчөө бүү үзэн яд! тэр чамайг хөдөлгөгч!
Худалч нэгийг бүү үзэн яд! тэр чамайг ухааруулагч!
Залхуу хийгээд амарчлагч бол чамайг үгүй хийгч юм!
Зугаа цэнгэл хийгээд зовлонгүйг санал болгогч нь чиний мөхлөн юм!
#ЛааДарсШигШүлгүүд...
26/01/2024
https://www3.nhk.or.jp/nhkworld/en/ondemand/video/2022395
To Live is to Paint: Mongolia - Asia Insight | NHK WORLD-JAPAN On Demand
Mongolia's capital Ulaanbaatar is home to the country's only art school that accepts students with disabilities. Currently, 13 of its 50 students have intellectual or physical disabilities. One graduate is now a professional artist who has enjoyed success in the US and Japan. Accessibility remains a...
16/01/2024
Нэг удаа их тэнгэрийн аманд бараг бүх зохиолчдыг үдийн хоолонд урьж билээ. Би тийм хүлээн авалтад эхний бөгөөд эцсийн удаа л очсон. Тэгээд дундаас нь орхиод гараад ирсэн. Миний араас Ц.Хулан эгч гараад ирсэн. Бид нэг их сүрхий ойр дотно биш. Тэр цагаас хойш ч ойр дотно яриа хөөрөө өрнүүлж байгаагүй. Надад тэр хүлээн авалт таалагдаагүй бас бие тааруу байсан болоод түрүүлээд гарав. Ерөнхийлөгч танхимд байхад хүмүүс гардаггүй юм байна л даа. Над шиг улны мал юугаа мэдэх вэ дээ, үзвэр орхиод гарч байгаа юм шиг л гарчихсан. Үүд хүртэл зайтай юм өө. Тэгээд Хулан эгч ч гараад ирсэн, хамт алхсан. Би кино хийж байгаа, дараагийн зохиол ийм тийм гээд бурж өгсөн байх. Ц.Хулан эгч бид хоёрыг тэгсэн төрийн тусгай хамгаалалтын машин аваад үүд хүргэж өгөв шүү. Хулан эгч ч бас хариутай бариутай л ярьж явсан. Тагнуул энэ тэрийг нь мэдэхгүй юм. Надад их ойр дотно сайхан сэтгэгдэл төрж билээ. Төр түүнийг урвагч гэлээ. Эцэг нь хэн билээ? Өөрөө хэн билээ? Өчүүхэн муу улны зохиолч би ч бүтэн нэрээр нь бичих ёстой ч юм уу, үгүй ч юм уу…ГЭХДЭЭ!
Цэцгийн толгой тасддаггүй үртэй байхыг хүснэ би
Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ би..
Зүгээр л нэг амьдрах юмсан
Зүлгэн дээр гэрээ бариад….гэж бичиж чадсан хүнд урвагч зүрх сэтгэл байхгүй гэж үнэмшинэ би!