27/07/2026
⚡️ГАЗРЫН ТАТАХ ХҮЧ БА СУНГАЛТЫН АРГА
Өдөр бүр бидний бие газрын татах хүчний нөлөөгөөр булчин чангарч, үе мөчний хөдөлгөөн хязгаарлагдах хандлагатай байдаг. Зөв аргаар сунгалт хийх нь биеийг уян хатан болгож, өвдөлтөөс сэргийлэн, зөв байрлал, тайван амьсгал, дотоод тэнцвэрийг дэмждэг.
1. Идэвхгүй сунгалт (Passive Stretching) 🧘 Булчинг тайвшруулж, таталтыг аажмаар суллана.
✔ Уян хатан байдлыг нэмэгдүүлнэ.
✔ Сэргэлт, амралтад тохиромжтой.
2. Идэвхтэй сунгалт (Active Stretching) 💪 Өөрийн булчингийн хүчээр байрлалаа барина.
✔ Булчинг бэхжүүлнэ.
✔ Тэнцвэр, хяналт, хөдөлгөөний хүрээг сайжруулна.
3. Дэмжлэгтэй сунгалт (Supported Stretching) 🌿 Иогийн блок, бүс, ханын тусламжтайгаар илүү аюулгүй, гүн сунгалт хийнэ.
✔ Үе мөчний ачааллыг бууруулна.
✔ Бүх насныханд тохиромжтой.
✨ Санаж яваарай: Сунгалтыг хүчээр биш, амьсгалтайгаа уялдуулан зөөлөн хийх нь хамгийн үр дүнтэй.
18/07/2026
🇲🇳 МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АЖ ТӨРӨХ СОЁЛ БА ИОГ 🧘♀️
✨ Энергийн 7 хүрдийг Монгол ахуйтай холбон авч үзье.
🌱 1. Үндэс хүрд (Muladhara) – Амьдралын бат суурь
Монголчууд газар дэлхий, голомт, өв уламжлалаа эрхэмлэн амьдарч ирсэн ард түмэн. "Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас" хэмээх сургааль нь хүний дотоод тогтвортой байдал, зөв амьдралын үндэс суурийг илэрхийлдэг.
Эрүүл бие, амьдралын боловсрол, эд агуурсын хангалуун байдал нь үндэс хүрдийн эрч хүчтэй нягт холбоотой.
🌊 2. Нөхөн үржихүйн хүрд (Svadhisthana) – Бүтээлч чанар, амьдралын урсгал
Монголчууд байгалийн хэмнэлээр амьдарч, уртын дуу, биелгээ, гар урлал, хээ угалз, уран хатгамлаар бүтээлч эрч хүчээ илэрхийлдэг.
Хүний биеийн 70 хувь ус байдаг шиг дэлхийн гадаргын 70 хувь ус байдаг. Энэ нь хүн байгалийн салшгүй нэг хэсэг болохыг сануулдаг.
🔥 3. Наран сүлжээ хүрд (Manipura) – Эрч хүч, хүсэл зориг
Морь унах, нүүдэллэх, хөдөлмөрлөх, тэсвэр хатуужилтай байх нь монгол хүний амьдралын хэв маяг байв.
Өөрийн зам мөрөө таньж, авьяас чадвараа зөв хөгжүүлэн, хүсэл зоригтой амьдрах нь энэ хүрдийн мөн чанар юм.
💚 4. Зүрхэн хүрд (Anahata) – Хайр, энэрэл, эв нэгдэл
Монгол хүний зочломтгой зан, ахан дүүсийн холбоо, гэр бүлийн үнэ цэнэ, байгаль дэлхийгээ хайрлах сэтгэл нь зүрхэн хүрдийн илэрхийлэл билээ.
Энэрэл, уучлал, амар амгалан бол жинхэнэ хүч юм.
🩵 5. Хоолойн хүрд (Vishuddha) – Үг хэл, үнэний хүч
Монголчууд үгийн ид шидийг эрхэмлэн, ерөөл магтаал хэлж, зүйр цэцэн үг сургаж, уртын дуугаар сэтгэлээ илэрхийлж ирсэн.
Сайхан үг, эерэг бодол, үнэнч харилцаа нь хүний дотоод эрчмийг хүчирхэгжүүлдэг.
👁️ 6. Мэлмий хүрд (Ajna) – Оюун санаа, зөн билиг
Монголчууд зөн совин, бэлгэ тэмдэг, өвөг дээдсийн мэргэн ухааныг эрхэмлэж ирсэн.
Байгалийн жамтай зохицон амьдрах, үнэн худлыг ялган таних чадвар нь мэлмий хүрдийн хөгжлийг илэрхийлдэг.
👑 7. Титэм хүрд (Sahasrara) – Гэгээрэл, тэнгэртэй холбогдохуй
"Мөнх тэнгэрийн хүчин дор" хэмээн дээд тэнгэрээ дээдэлж, бясалгал, байгальтайгаа нэгдэн амьдрах үзэл нь монголчуудын оюун санааны өв соёлын үнэт хэсэг юм.
Энэ нь иогийн титэм хүрдийн илэрхийлдэг дээд ухамсар, гэгээрэлтэй нийцдэг.
🌿 Монголын уламжлалт соёл ба иогийн гүн ухаан нь бие, сэтгэл, оюун санаа, байгальтайгаа зохицон амьдрах нэгэн ижил зорилгыг агуулдаг.
Өв соёлоо таньж мэдье.
Иогоор өөрийгөө нээе.
Байгальтайгаа зохицон амьдаръя. 🕉️🇲🇳
#МонголСоёл #Иог #ЭнергийнХүрд #МонголУхаан #МандалИогАкадеми #ЭрүүлАмьдрал
13/07/2026
🌿 Зуны байгальд аялахдаа биеэ ч бас амраагаарай. 🧘♀️
Урт зам, алхалт, уулын аяллын дараа нуруу, мөр, ташааны булчин чангарч, бие хөшдөг. Ердөө 5–10 минутын иогийн сунгалт хийснээр булчингаа суллаж, ядаргаагаа тайлж, эрч хүчээ сэргээх боломжтой.
✨ Энэ постоос сурах дасгалууд:
• Муур байрлал
• Үхэр байрлал
• Хүүхдийн байрлал
• Могой байрлал
🌿 Байгальтайгаа холбогдож, гүнзгий амьсгалан, аяллаа илүү эрч хүчтэй үргэлжлүүлээрэй.
📌 Дасгалыг өвдөлт үүсгэхгүйгээр, амьсгалаа жигд удирдан аажмаар хийгээрэй.
Mandala Yoga Wellness Center
Байгальд амарч, иогоор эрч хүчээ сэргээцгээе. 💚
#Иог #НурууныСунгалт #ЗуныАялал #ЭрүүлАмьдрал #БайгальдИог
10/07/2026
🇲🇳Төрийн сүлд өршөөж,
Түмний хийморь бадарч,
Эв эе батжин,
Элэг бүтэн, аз жаргалтай сайхан наадаарай!
07/07/2026
БНЭУ-ын ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД НОМЫН ТАНИЛЦУУЛГА ХИЙЛЭЭ.
Энэтхэгийн Элчин сайдын яамнаас Үндэсний Уншлагын Сар 2026 (2026 оны 6 дугаар сарын 19-нөөс 7 дугаар сарын 18) аяны хүрээнд "Зохиолчтой хийх уулзалт" тусгай арга хэмжээнд Mandala Yoga Mongolia төвийг үүсгэн байгуулагч Монголын Иогчдийн холбооны хүндэт ерөнхийлөгч О.Гэрэлтуяа уригдан өөрийн зохиосон #Асана, зэрэг бүлээлүүдээ танилцууллаа.
Дашрамд дурдхад дээрх бүтээлүүд номын дэлгүүрүүд болон манай төвд худалдаалагдаж байна.
Холбогдох утас 96027987
28/06/2026
🌈✨ ХУВЬ ХҮНИЙ МАНДАЛА БҮТЭЭХ СУРГАЛТ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА ✨🌈
🔮 Төрсөн он сар өдрөөрөө өөрийн Арга, Билэг Мандалагаа бүтээж, дотоод ертөнцөө танин мэдээрэй.
Мандала нь таны төрсөн он сар өдрөөс нумерологийн аргаар тооцоологдон бүтээгдэж, таны: 💠 Дотоод мөн чанар
💠 Сэтгэл зүйн төлөв
💠 Эрчим хүч, энергийн урсгал
💠 Авьяас чадвар, боломжуудыг илэрхийлдэг онцгой бүтээл юм.
🎨 Мандала бүтээх явцад та: ✨ Хүсэл мөрөөдөл, зорилгоо шингээнэ
✨ Төвлөрөл, бясалгалын төлөвт орно
✨ Өнгө ба тооны нууцлаг холбоог мэдэрнэ
✨ Өөрийн энерги, давтамжаа сэргээнэ
💥 СУРГАЛТААР 🔸 Өөрийн гараүар Арга Мандала 🔸 Өөрийн гараар Билэг Мандала гэсэн 2 төрлийн мандала бүтээнэ.
📅 Огноо: 2026.07.04 🕚 Цаг: 11:00
📞 Бүртгэл, мэдээлэл: 85850057
🪷 Суудлын тоо хязгаартай тул амжиж бүртгүүлээрэй.
"Өнгө бүр энерги, тоо бүр мэдээлэл. Харин Мандала бол таны дотоод ертөнцийн зураглал."
#ХувьХүнийМандала #АргаБилэгМандала #МандалаСургалт #Нумерологи #ӨөрийгөөТанинМэдэх #ЭнергийнУрлаг #МандалаӨдөрлөг #Бясалгал #ЭерэгЭнерги 🌈🪷
25/06/2026
🌈✨ ХУВЬ ХҮНИЙ МАНДАЛА БҮТЭЭХ СУРГАЛТ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА ✨🌈
🔮 Төрсөн он сар өдрөөрөө өөрийн Арга, Билэг Мандалагаа бүтээж, дотоод ертөнцөө танин мэдээрэй.
Мандала нь таны төрсөн он сар өдрөөс нумерологийн аргаар тооцоологдон бүтээгдэж, таны:
💠 Дотоод мөн чанар
💠 Сэтгэл зүйн төлөв
💠 Эрчим хүч, энергийн урсгал
💠 Авьяас чадвар, боломжуудыг илэрхийлдэг онцгой бүтээл юм.
🎨 Мандала бүтээх явцад та:
✨ Хүсэл мөрөөдөл, зорилгоо шингээнэ
✨ Төвлөрөл, бясалгалын төлөвт орно
✨ Өнгө ба тооны нууцлаг холбоог мэдэрнэ
✨ Өөрийн энерги, давтамжаа сэргээнэ
💥 СУРГАЛТААР
🔸 Өөрийн гараүар Арга Мандала
🔸 Өөрийн гараар Билэг Мандала гэсэн 2 төрлийн мандала бүтээнэ.
📅 Огноо: 2026.07.04 🕚 Цаг: 11:00
📞 Бүртгэл, мэдээлэл: 85850057
🪷 Суудлын тоо хязгаартай тул амжиж бүртгүүлээрэй.
"Өнгө бүр энерги, тоо бүр мэдээлэл. Харин Мандала бол таны дотоод ертөнцийн зураглал."
#ХувьХүнийМандала #АргаБилэгМандала #МандалаСургалт #Нумерологи #ӨөрийгөөТанинМэдэх #ЭнергийнУрлаг #МандалаӨдөрлөг #Бясалгал #ЭерэгЭнерги 🌈🪷