04/05/2026
2026.05.03 өдөр зохион байгуулагдсан Хүний төлөө сангийн нэрэмжит тэмцээнд Од клубын 3 баг оролцолоо.
🥇-р байрт Од клубын -1 баг
🥈-р байрт Од клубын -2 баг
Тус тэмцээний шилдэгээр
🏆Шилдэг Довтлогчоор Од клубын тамирчин Давгадорж
🏆Шилдэг холбон тоглогчоор Од клубын тамирчин Энхномин
🏆Шилдэг давуулан тоглогчоор Од Клубын Тэнгис нар шалгарлаа нийт тамирчиддаа халуун баяр хүргэе.
26/01/2026
🏐 Волейболоор хичээллэсэн хүүхэд яагаад өндөр болдог вэ?
👉 Волейболын спорт нь хүүхдийн өсөх боломжийг маш өндөр хэмжээнд дэмждэг спортын төрөл юм.
1️⃣ Үсрэлт их → Өсөлтийн даавар идэвхжинэ
Волейболд:
• Давтамжтай үсрэлт
• Огцом хүчний ачаалал
• Богино хугацааны интенсив хөдөлгөөн их байдаг
Энэ нь тархинаас өсөлтийн даавар (HGH) их ялгарахад нөлөөлдөг.
📌 Өсөлтийн даавар:
• Ясны ургалтыг нэмэгдүүлнэ
• Булчингийн хөгжлийг дэмжинэ
• Ялангуяа 10–15 насанд маш чухал
2️⃣ Нуруу байнга сунгадаг → Үений нугалам өснө
Волейбол тоглох үед:
• Дээрээс цохих
• Хаалт тавих
• Сунгалттай хөдөлгөөнүүд
👉 Нурууны нугаламууд байнга сунгалт авч,
• Шахагдах нь багасна
• Биеийн зөв хэлбэр бүрэлдэх нөхцөл бий болно.
3️⃣ Булчин–ясны зөв харьцаа
Волейбол:
• Жинтэй шахах дасгал БАГА
• Өөрийн жин, уян хатан хөдөлгөөн ИХ
Үүний үр дүнд:
• Булчин ясанд даралт үүсгэхгүй
• Өсөлтийн мөгөөрс (growth plate) хаагдах эрсдэл бага
Харин хэт их жинтэй дасгал хийвэл:
• Өсөлтийг удаашруулах, сааруулах эрсдэлтэй.
4️⃣ Бэлтгэл + нойр = өсөлтийн “алт үе”
Волейболоор хичээллэсэн хүүхэд:
• Ядарна → гүн нойр авна
• Шөнө 22:00–02:00 хооронд өсөлтийн даавар хамгийн их ялгарна
Хэрвээ:
• Сайн унтдаг
• Уураг, кальци, ус сайн авдаг бол өсөлт маш сайн явагдана.
Үүнийг хэрэгжүүлээд өндөр болоорой👌
26/01/2026
Хатуу боловч.....👇👇👇
Дөнгөж бага ангийн сурагч мөртлөө маш залхуу болчихсон сурагч сургуулиудад дэндүү олон байна.
Хүүхэд яагаад залхуу болдог вэ?
1. Тэвчээр, зүтгэл шаардах ажлууд хийлгэж байгаагүй/Хайрлаад хийлгээгүй/
2. Гэрийн ажил хийлгэдэггүй, бүх зүйл нь бэлэн орчин.
3. Хичээл хийж хэвшээгүй.
4. Гэрийн даалгавар хийж хэвшээгүй.
Өөрөөр хэлбэл биеэ нөөж, зүгээр суудаг хэвшилтэй гэрийн орчинд сургасан.
Хүүхэд залхуу төрдөггүй. Тэд төрөхдөө маш бүтээлч, хөдөлмөрч нэгэн байдаг. Тэднийг эцэг эх нь залхуу болгодог.
Хүүхдийг хэтэрхий битгий амраа. Хэт их бүү зугаацуул.
Хүүхэд баярлаж, зугаацах тусам зугаа цэнгэлд дуртай болно.
Бас хичээл ном хийх, ажил хийх дургүй болно.
Хүүхэддээ цаг гаргахдаа хамт баярлаж цэнгэх, гадуур зугаалах зүйл байнга бүү хий!
Түүний оронд:
- Хамт даалгаврыг нь хий
- Хамт ажил хий
- Хамт ном унш
- Хамт хөгжих үйл хий...
Хүүхдүүд тань одоо л таны үгэнд орно. Дунд ангиас үгэнд орохгүй. Одоо үгэнд орж байгаа дээр нь зөв хэвшилд сурга.
Эцэг эхчүүд хүүхдээ дунд ангиас ухаантай болно, өөрчлөгдөнө гэж боддог.
Буруу хэвшилтэй хүүхэд дунд ангид ороод ухаантай болохгүй. Тэд таны тэвчээрийг барна...‼️