10/12/2025
🚨 COACH SPOTLIGHT #2
Сагсан бөмбөгийн шүүгч, залуу дасгалжуулагч Б.Хосбагана-тай ярилцсан ярилцлагыг хүргэж байна.
Спортын талбай дээр ч, амьдрал дээр ч зөв үлгэр дууриал болж, тамирчдаа зөвхөн ялалтад бус зөв хүн болон төлөвшихөд чиглүүлэхийг зорьдог түүний ярилцлага дасгалжуулагч болох хүсэлтэй хүүхэд залууст урам зориг өгнө гэж найдаж байна.
15/11/2025
Match day 🏀🔥
Үндэсний Дээд Лигийг шууд үзээрэй!🔥
2025.11.15
11:10 | Altan Od 🆚 UB Amazons
13:40 | Mongolians 🆚 Khovd Falcons
16:10 | B*H Knights 🆚 Bishrelt Metal
📍Соёолж Молл, 14 Давхар
☎️7777-0095
15/11/2025
Өнөөдрийн бүх тоглолтууд гарах юм байна шүү. 🔥
Үндэсний Дээд Лигийг Mars-аас🔥
2025.11.15
11:10 | Altan Od 🆚 UB Amazons
13:40 | Mongolians 🆚 Khovd Falcons
16:10 | B*H Knights 🆚 Bishrelt Metal
📍 Их наяд Зүүн өндөр, 7 давхарт
☎️ 7777-0095
13/11/2025
🚨 COLLEGE BALLERS #7
Оюутан тамирчдын онцлох ярилцлагыг хүргэдэг College Ballers булангийн маань 7-р дугаарт МУИС Шонхорууд багийн тоглогч Ц.Батмөнх оролцлоо.
Тэрээр Оюутны лигт хоёр дахь жилдээ хүч үзэж байгаа ч аль хэдийнээ багийнхаа гол тоглогчдын нэг болж чадсан юм. Ц.Батмөнхийн энэ удаагийн ярилцлага шинээр элсэж буй оюутан тамирчдад урам зориг, шинэ эрч хүч өгөх болно гэдэгт итгэлтэй байна.
10/11/2025
🚨 COLLEGE BALLERS #6
Оюутан тамирчдын ярилцлагыг хүргэх College Ballers булангийн маань 6 дахь дугаарт ОТИС Шилүүснүүд багийн тамирчин А.Тэнгис оролцлоо.
Түүний хувьд Оюутны лигийн 2-р дивизионы хүрэл, үндсэн дивизионы мөнгө, хүрэл медальтай бөгөөд 2 удаа Бүх Оддын тоглолтод сонгогдсон билээ. Оюутны лигийн онцлох тоглогчдын төлөөлөл А.Тэнгис-ийн ярилцлага шинээр элссэн оюутан тамирчдад урам зориг өгнө гэж найдаж байна.
09/11/2025
🚨Сагсан бөмбөгийн хамгийн алдартай кинонуудын нэг болох Coach Carter (2005) киноноос олж авах сургамжууд…
Энэхүү кино нь бодит түүхээс сэдэвлэсэн бөгөөд Ken Carter дасгалжуулагчийн амьдрал, түүний Richmond High School-ийн хөвгүүдийн сагсан бөмбөгийн багтай ажилласан түүхийг өгүүлдэг.
Ken Carter нь багийнхандаа зөвхөн спортын ур чадвар бус, сахилга бат, боловсрол, хариуцлага, өөрийгөө хүндлэх үнэ цэнийг сургахаар ирдэг. Тэр багийн гишүүдийг сургуулийн дэглэм, гэрээ, боловсролыг дээдэлж сурахыг шаардан, тэдний амьдралд томоохон эерэг өөрчлөлт авчирдаг билээ.
13/10/2025
🚨 SG APES ЯМАР МЭРГЭЖИЛТЭЙ ВЭ?
Монголын сагсан бөмбөгийн Үндэсний Дээд Лигийн SG Apes багийн тамирчид ямар ямар мэргэжлээр суралцсаныг танилцуулж байна.
08/10/2025
🚨 ХҮЛЭГҮҮД ЯМАР МЭРГЭЖИЛТЭЙ ВЭ?
Монголын сагсан бөмбөгийн Үндэсний Дээд Лигийн 9 удаагийн аварга Хасын Хүлэгүүд багийн тамирчид ямар ямар мэргэжлээр суралцсан болон суралцаж буйг танилцуулж байна.
08/10/2025
🚨 COLLEGE BALLERS #5
Оюутан тамирчдын ярилцлагыг хүргэх College Ballers булангийн маань 5 дахь дугаарт МУИС Шонхорууд багийн тамирчин Б.Нямцэцэг оролцлоо.
Нямцэцэгийн хувьд Оюутны лигийн 3 удаагийн аварга, финалын MVP, Rookie of the year, Бүх оддын тоглолтын MVP зэрэг шагналын эзэн бөгөөд эмэгтэй оюутан тамирчдаас яахын аргагүй онцлох ёстой тамирчин юм. Түүний ярилцлага шинээр элссэн оюутан тамирчдад урам зориг өгнө гэж найдаж байна.
07/10/2025
🚨 COLLEGE BALLERS #4
Оюутан тамирчдын ярилцлагыг хүргэх College Ballers булангийн маань 4 дэх дугаарт 2024 оны Драфтын 2 дахь сонголт М.Ивээлт оролцлоо.
Түүний хувьд Драфтын 1-р тойргийн 2 дахь сонголтоор Darkhan United багт нэгдэж, Үндэсний Дээд Лигт нэг жил тоглосон бөгөөд одоогоор Япон улсын Seisa Dohto University-д суралцаж буй. Ивээлтийн ярилцлага шинээр элссэн оюутан тамирчдад урам зориг өгнө гэж найдаж байна.
Та бүхэн Ивээлтийн талаар илүү их зүйлсийг мэдэхийг хүсэж байвал манай хуудсанд нийтлэгдсэн түүний тухай фактыг уншаарай. 🤗
https://www.instagram.com/p/DCd8XEuSHxg/?igsh=MTVyMG9odzVsMGx4eQ==