29/08/2026
Баярын мэндээ🔥❤️
🇲🇳🥋 МОНГОЛЫН ТАЕКВОНДОГИЙН ӨДӨР — 8 ДУГААР САРЫН 29
2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Монголын таеквондогийн спортын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдсэн түүхэн өдөр билээ.
“Парис-2024” зуны Паралимпын наадмын эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Уламбаярын Сүрэнжав алтан медаль хүртэж, Монгол Улсынхаа төрийн далбааг Парисын тэнгэрт мандуулан, төрийн дууллаа эгшиглүүлсэн бахдам амжилтыг үзүүлсэн юм. 🥇🇲🇳
Үүний дараа 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр эрэгтэйчүүдийн -63 кг-ын жинд Дэлхийн 5 удаагийн аварга, Ази тивийн 6 удаагийн аварга, Сүхбаатарын одонт, Монгол Улсын Гавьяат тамирчин Ганбатын Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртэж, Монголын таеквондогийн бахархлыг улам бататгасан юм.🥈🇲🇳
Эдгээр түүхэн амжилтыг мөнхлөн тэмдэглэх, таеквондогийн спортын үнэ цэнэ, бахархал, амжилтын буухиаг хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор Монголын Таеквондогийн Холбооноос санаачлан жил бүрийн 8 дугаар сарын 29-ний өдрийг “Монголын Таеквондогийн өдөр” болгон хүндэтгэн тэмдэглэж байхаар болсон билээ.
🇲🇳🥋 Энэ өдөр бол Монголын таеквондогийн спортын түүх, тамирчдын хөдөлмөр, эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд өндөрт өргөсөн бахдам амжилтыг хүндэтгэн дурсах өдөр юм.
Монголын нийт таеквондочид, багш дасгалжуулагч, тамирчид, эцэг эх, асран хамгаалагчид, таеквондогийн спортын нийт гэр бүлдээ “Монголын Таеквондогийн өдөр”-ийн халуун мэндийг хүргэе! 🎉🇲🇳
Монголын таеквондогийн амжилтын буухиа үеийн үед үргэлжилж, Монголын төрийн далбаа дэлхийн дэвжээнээ улам олонтоо мандах болтугай!
19/08/2026
06/08/2026
06/07/2026
28/06/2026
28/06/2026
22/06/2026