Forbe sport's

Forbe sport's

Share

Спортын эргэн тойронд

28/06/2019

Бодибилдинг
Бодибилдинг(англ. Bodybuilding) гэдэг нь хүндрүүлэгчтэй дасгал сургуулилтыг тусламжтайгаар хүний биеийн булчинг хөгжүүлэн томруулж, биеийн галбирыг төгөлдөржүүлэх үйл явц юм.[1] Сонирхогчийн болон мэргэжлийн бодибилдингийн тэмцээнд, тамирчид тайзан дээр тодорхой заавал гүйцэтгэх ёстой поз болон хувийн дугаар зэргийг үзүүлэх бөгөөд шүүгчдийн баг тамирчдыг биеийн ерөнхий харьцаа, булчингийн хөгжил-ялгарал, бэлтгэлжилт зэрэг шалгуур үзүүлэлтийн хүрээнд шүүн ялагчийг тодруулдаг. Бодибилдингийн тамирчид нь тэмцээнд бэлтгэхдээ үндсэн бэлтгэлээс гадна тэмцээнийн тусгай бэлтгэл болох биеийн усыг хасах, өөхөө багасгах зэрэг үйл ажиллагаануудыг хослуулэн хийдэг. Чарлес Атлас, Стив Рийвс, Рег Парк, Арнольд Шварценеггер, Луй Ферригно нар нь олны танил алдартай бодибилденгийн тамирчингуудын цөөн хэдэн жишээ юм. Мистер Олимпиа тэмцээний ялагчийг ерөнхийдөө дэлхийн хамгийн шилдэг эрэгтэй бодибилдингийн тамирчин гэж үздэг. Энэхүү цолыг одоогийн байдлаар Олон Улсын Бодибилдингийн Холбооны /IFBB/ мэргэжлийн тамирчин Филл Хийт эзэмшиж байна.

06/05/2019

Арслан цолны хүндэтгэлийн барилдаан болж өндөрлөлөө
“Монгол улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаан” Монгол Бөхийн Өргөөнөө болов. “Арвайн үндэс” ХХК-ийн нэрэмжит энэхүү барилдаанд улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, Н.Жаргалбаяр, улсын заан Б.Батмөнх, улсын заан Б.Соронзонболд нарын тэргүүтэй 256 хүчтэн зодоглов.

Бөх сонирхогчид барилдаасай хэмээн хүсэн хүлээж байсан улсын заан Н.Жаргалбаяр энэ барилдаанд зодоглосон боловч нэгийн даваанд барилдах үед нь бэртэл сэдэрсэн хэмээн хоёрын даваанаас барилдаагүй юм. Манлайн бөхчүүдээс улсын арслан Р.Пүрэвдагва гурвын даваанд Увс аймгийн начин Г.Цоггэрэлд хавируулан унасан бол улсын заан Б.Соронзонболд Дорнод аймгийн арслан Г.Шинэзоригийг хөлдөө алдан өвдөг шороодов.

Энэ барилдааны баруун жигүүрийн магнай улсын арслан Э.Оюунболд даваа бүхэнд түүргүй, төвөггүй барилдсаар найм даван түрүүлсэн бол зүүн жигүүрийг магнайлсан улсын аварга Н.Батсуурь долоо даван үзүүрлэв. Их шөвөгт улсын харцага М.Бадарч, улсын начин Ч.Хөхчирэнгэр нар шалгарлаа.
Эх сурвалж: http://news.gogo.mn/r/239540

05/05/2019

Цаашид үндэсний бөхийн мэдээллийг хүргэх болно дэмжээрэй.

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Ulaanbaatar
Ulaanbaatar