Juju Yoga Studio

Juju Yoga Studio

Share

OXFORD CERTIFIED MEDITATION AND YOGA

Стресс, түгшүүр, нойргүйдлийг судалгаанд суурилсан аргаар бууруулна. Private & VIP classes

Оксфордын хүүхдийн бясалгалын тухай 04/08/2026

Маргааш эхлэх 6-11 настай хүүхдийн Оксфордын бясалгалын анги дүүрч бүртгэл хаагдлаа.

Хичээл үеэр юу үздэг, хичээлийн агуулгын талаар мэдэхийг хүсвэл Баттуул багшийн өмнөх сургалтад суусан хүүхдүүдийн эцэг эхтэй хийсэн уулзалтын үеэр ярьсныг сонсоорой.

Олон олон Молнгол хүүхдүүд бясалгалд дадуулаасай 🙏.

Оксфордын хүүхдийн бясалгалын тухай #хүүхдийнбясалгал

03/08/2026

Таны өсвөр насны хүүхэд уурлах, дуугаа хураах, анхаарал сарних, тайван бус байх, стрессдэх нь ихэссэн үү?

Энэ нь хүүхдийн тань тархи нь дэндүү их ачаалалтай байгааг илэрхийлж байх магадлалтай бөгөөд үүнийг амраах, тайвшируулах шаардлагатай билээ.

💜 Оксфордын Их Сургуулийн боловсруулсан албан ёсны Mindfulness for Teen (12-16 нас) ‘Стресс даван туулах’ хөтөлбөр нь өсвөр насны хүүхдэд өөрийгөө анзаарч, тайвшрах, анхаарал төвлөрүүлэх, стресс даван туулах, урьдчилан сэргийлэх чадварыг нь хөгжүүлдэг.💜

Mindfulness бол нэмэлт хичээл биш —Харин амьдралын суурь чадвар юм. Та хүүхдээ заавал хамруулаарай

🔹 Өсвөр насны хүүхдийн энэхүү хичээл 8/15-нд 13.00 цагт эхэлж 90 мин үргэлжилнэ. Дөрвөн 7 хоног явагдана. Бүртгэл нээлттэй байна. Цөөн хүүхэд бүртгэнэ.

🔹 Коммент хэсэгт “TEEN” гэж бичээд мэдээлэл аваарай.
📞 Утас: 91195836

29/07/2026

Таны 6-11 насны хүүхэд анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байна уу?
Аливаа зүйлээс амархан уйдаад байна уу?

💛Тэгвэл бид Оксфордын их сургуулийн хөтөлбөрт суурилсан, хүүхэд тоглож, ярилцах, анимэшн үзэх зэргээр бясалгах шинэ хичээлээ эхлүүлэх гэж байна.

Энэхүү хөтөлбөр нь хүүхдийн:
✅ Анхаарал төвлөрөл нэмэгдүүлж
✅ Сэтгэл хөдлөлөө танихад тусалж
✅ Хайр энэрлээр харилцах чадварыг хөгжүүлдэг нь судалгаагаар нотлогдсон.

Цөөн хүүхэд авдаг тул та хүү, охиноо яг одоо бүртгүүлээрэй.

💫Доор коммент хэсэгт "KIDS" гэж бичээд дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
💫Утас: 9119 5836

24/07/2026

Juju Yoga Studioo-н ЗУНЫ ХУВААРЬ шинэчлэгдлээ.
🤩☘️💟🤩☘️💟🤩☘️💟🤩☘️💟🤩☘️💟

Иогийн шинэ ангиуд нэмэгдэж насанд хүрэгчдийн, өсвөр насны (12-17 нас) болон хүүхдийн (6-11 нас) бясалгалууд тогтмол явагдаж байна. Мөн бясалгал болон иогийн ганцаарчилсан хичээлүүд хүссэн цагтаа авах боломжтой.

Бас бид номын клуб ажиллулж эхэлсэн бөгөөд эхний уулзалт АЛХИМИЧ номын талаар ярилцах болно. Гоё байгаа биз 👏👏👏.

Дэлгэрэнгүй мэдээллийг чатаар болон 91195836 утсаар аваарай. Та хөдлөх юмсан, иог бясалгал хийх юмсан гэж боддог бол яг одоо залгаарай, бүртгүүлээрэй.

23/07/2026

Juju Yoga Studio дээр цоо шинэ клуб нээгдлээ: 📚Juju Book Club🤩🤩🤩

Бид уншсан номныхоо талаар өөр өөрийн өнгөөр ярилцах болно, бид таны уншаагүй номны талаар унших урам зоригийг тань астал ярилцах болно. Гоё байгаа биз 👏👏👏.

Хамгийн эхний уулзалт маань ✨ "Алхимич" номны тухай ярилцана✨ Энэ ном нь биднийг бүгдийг нь өөрийн гэсэн аялалдаа итгэлтэйгээр гарч, дотоод гэрлээ олж нээхэд уриалдаг билээ. Бид "Алхимич"-ийн Сантьяго хүүгийн аялал, түүний сурсан хичээлүүдийн тухай, ялангуяа өөрийн "Зүрхний Хэл"-ийг сонсох тухай ярилцах болно. Сантьяго шиг та ч бас өөрийн аялалд гарсан уу? Таны замд ямар саад бэрхшээл тулгарч байсан бэ? Та зүрх сэтгэлийнхээ дуу хоолойг хэрхэн сонсдог вэ? Энэ нь таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ? Таны хамгийн том мөрөөдөл юу вэ? Түүнд хүрэхийн тулд та ямар алхам хийсэн бэ?

Номын Клубын Уулзалтад таныг хүрэлцэн ирэхийг урьж байна. Хэзээ: 2026 оны 8 дугаар сарын 1-нд 15:00 цагт
Хаана: Juju Yoga Studio
Host: Заяа 💚

Өөрийгөө нээх, дотоод ертөнцөө баяжуулах, бас амттай кофе уух боломжийг бүү алдаарай. ☕️📚 Уулзалтад урьж байна!
Урьдчилан бүртгүүлээрэй: чатаар. Дэлгэрэнгүй мэдээлэл 91195836

jujuyoga booklovers

20/07/2026

Нойргүйдэлтэй байна уу? Юунд ч юм яараад байна уу? Нэгээс нөгөө руу үсчээд байна уу?

🤍🍀🧠Түгшүүрээ бууруулах, нойроо сайжируулах Оксфордын Санамсрын бясалгал🌿🤍🕉️ -н ТАНХИМЫН анги эхэлж байна.

Судалгаагаар эерэг үр дүн нь батлагдсан, Оксфордын их сургуулийн албан ёсны эрхтэй энэхүү сургалтаар Та:

✔ Стресс, түгшүүрээ бууруулах
✔ Анхаарал төвлөрлөө нэмэгдүүлэх
✔ Өдөр тутмын амьдралаа тайван болгох бодитоор хэрэгжүүлэх насан туршийн аргачлалд суралцана.

📅 Эхлэх: 8 сарын 1
🕰 Хугацаа: Бямба гараг бүр 9.00 - 11.00 цаг хүртэл явагдана.
⏳ Хэлбэр: 8 долоо хоног танхимаар үргэлжилнэ.
👩‍🏫Заах багш: Б.Баттуул, Оксфордын бясалгалын итгэмжлэгдсэн багш.

📍Хаяг: Juju Yoga Studio: Ордны баруун талд, Өглөөний гудамж
(Google maps: https://maps.app.goo.gl/ekfdWFTusKCHTh6u7?g_st=ipc)

💬 “Juju” гэж коммент хэсэгт бичээд бүртгэлийн дэлгэрэнгүй авна уу.

👉 Суралцагчдын тоо хязгаартай
☎️ 91195836 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. See less

10/07/2026

🇲🇳 Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе!

Наадам бол зөвхөн уралдаан, баяр цэнгэл биш. Энэ бол өөрийн үндэс, өв соёл, дотоод хүчээ мэдэрч, анд нөхдөөрөө, хайртай хүмүүстэйгээ (ганцаараа байсан ч болно) аз жаргалтай мөчүүдийг бүтээх цаг.

Дээлтэйгээ ч хамаагүй,
энэ наадмаар өөртөө хэдхэн минут зориулаарай:

💟Гүнзгий амьсгал.
💟Зөөлөн сунгалт.
💟Хэдхэн хормын бясалгал.

Баярын хамгийн сайхан чимэг бол тайван сэтгэл билээ.

#Наадам2026 #Иог #ОксфордынБясалгал

Photos from Juju Yoga Studio's post 06/07/2026

19 дэх удаагийн иог, бясалгалын ритрийт маань Сэлэнгэ аймаг, Тужийн нарс, Сайханы хөтөлд 2 шөнө, 3 өдөр амжилттай болж өндөрлөлөө. 3 өдөр дарааллаж Нарсан ойд иог хийж, ээж модны энергитэй хамт Мод бясалгал хийж, байгалийн эрчимт энергийг биендээ шингээх амьсгалын дасгал, Санамсар төгөлдөр иог, 108 мөргөл нарандаа мөргөх гээд завгүй бас өөртэйгөө хамт байсан өдрүүд өнгөрлөө.

Хотоос холдож өөртэйгөө ойртсон энэхүү ритрийтэд маань хамрагдаж бие биенээ танихгүй эхэлж, энергиэр дотноссон та нартаа баярлалаа.

Амар амгалан, эрүүл энхийг ерөөе!

05/07/2026

19 дэх удаагийн ритрийт-Сэлэнгэ, Тужийн нарс
💟💟💟Хайраар дүүрэн ритрийт 💟💟💟
🫂🫂БҮГДЭД НЬ БАЯРЛАЛАА🫂🫂

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Tourist Street 12/1, Chingeltei District
Ulaanbaatar
14240