Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг

Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг

Share

As of 2022, there are more than 1,587 members and 38 companies licensed to provide certified tax consulting services.

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах

To ensure compliance with the Law on Certified Tax Consulting Services within the legal scopes Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг нь Монгол Японы татварын бүртгэлийн судалгааны “Кайкэй” нийгэмлэгийн үндсэн дээр 2004 оны арванхоёрдугаар сарын 23-нд “Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч зөвлөхүүдийн ТИНЗ нийгэмлэг” нэртэй

31/07/2026

ТАТВАРЫН БОЛОВСРОЛ ҮНДЭСНИЙ ГУРАВДУГААР ЗӨВЛӨГӨӨН
Улаанбаатар хотноо 2026 оны 10 дугаар сард
Ерөнхий зохион байгуулагч: Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг

Photos from Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг's post 30/07/2026

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.
Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн хувьд Монгол Улсад хэрэгжиж байгаа татвар, санхүүтэй холбоотой хууль, тогтоомж, дүрэм, журамд саналаа нэгтгэн холбогдох байгууллагад хүргүүлэн ажилласаар ирсэн. Энэ удаа Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дүгээр тушаалаар баталсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын шинэчлэлийн төсөлтэй холбоотой санал солилцох зорилгоор Татварын мэргэшсэн зөвлөхүүд оролцон цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Цахим хэлэлцүүлэгт Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, доктор Ү.Галмандах оролцож, тус журмын шинэчлэлийн харьцуулалтыг хийж, оролцогч нарт мэдээлэл хүргэлээ. Хэлэлцүүлэгтээ цаг зав, мэдлэгээ зориулан оролцсон гишүүддээ баярлалаа.
📩 Хэлэлцүүлэгт оролцож амжаагүй гишүүд [email protected] хаягаар 2026 оны 8 дугаар сарын
2-ны дотор саналаа ирүүлнэ үү.

21/07/2026

Япон, Монголын татварын мэргэшсэн зөвлөхүүдийн сайн дурын холбооны ерөнхийлөгч Такихето Катогийн урилгаар Монгол, Японы татварын мэргэшсэн зөвлөхүүдийн харилцаа холбоог бэхжүүлэх, хамтын ажиллагаагаа дүгнэн, хэлэлцэх цаашдын зорилтуудаа тодорхойлох зорилгоор хамтарсан уулзалтыг 2026 оны 9 дүгээр сарын 11-16-ны хооронд Япон улсад зохион байгуулна. Уг уулзалтад МУ-ын ТМЗН-ийн Удирдах зөвлөл, хяналтын зөвлөл болон хороодын бүрэлдэхүүнд ажиллаж байгаа гишүүд, Салбарын дарга, менежер болон ТМЗ компанийн төлөөлөл оролцохоор төлөвлөж байна.
Уулзалтаар Япон, Монголын татварын мэргэшсэн зөвлөхүүдийн сайн дурын холбооны гишүүдийн ерөнхий хурал зохион байгуулагдах бөгөөд МУ-ын татварын ТМЗН-ээс олон нийтэд татварын боловсрол хүргэхэд чиглэсэн хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар уулзалт болно.
Жич: Хүний тоо хязгаартай.
Та дараах холбоосоор орж бүртгүүлнэ үү. Бүртгүүлсэн гишүүдээс уулзалтын зорилгын хүрээнд үйл ажиллагаа хийж хэрэгжүүлж байгааг харгалзан төлөөлөгч нарыг сонгож холбогдох болно.
https://forms.gle/kPMck9Hb3a1q5wjV7

20/07/2026

Хэлэлцүүлэгтээ оролцоорой.

📣📢Монгол Улсын Их Хурлын 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Татварын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дүгээр тушаалаар баталсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын шинэчлэлд Татварын мэргэшсэн зөвлөхүүд саналаа нэгтгэн өгөх зорилгоор цахим хэлэлцүүлэг зохион байгуулна.
⌛️Бүртгэл https://members.cpta.mn/ хаягаар явагдаж байна.
📩 Хэлэлцүүлэгт оролцож амжихгүй гишүүд [email protected] хаягаар 2026 оны 7 дугаар сарын
29-ны дотор саналаа ирүүлнэ үү.

11/07/2026

МЭНДЧИЛГЭЭ
Тулгар төрийн 2235, Их монгол улсын 820, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг хүргэе.

Шандаст хурдан морьд төрийн сүлдэнд эргэцэж
Шагайн мэргэ гэрэлтэж дөрвөн бэрх бууна
Есөн цацлын нүдээр ертөнцийн зүг уужирч
Ерөөл магтаал цуурайлж нар ойрхон мандана
Ээтэн хоншоорт гутал эрийн хийморинд өнгө орж
Эгэлгүй хүчтэн бөхчүүдийн ид хаваар гайхуулна
Дорнын хөх огторгуй үүлэн чөлөөгөөр мэлтийж
Долоон бурхнаа нууж монгол наадам эхэлнэ.

Дэлгэр зуны налгар талдаа
Дэнж хотойтол сайхан наадаарай.

Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг.

07/07/2026

ЦАХИМ ХИЧЭЭЛҮҮД ҮЕ ШАТТАЙГААР ШИНЭЧЛЭГДЛЭЭ
Татварын мэргэшсэн зөвлөхийн эрх сунгах болон тасралтгүй боловсролын цахим хичээлүүд үе шаттайгаар шинэчлэгдэн www.members.cpta.mn цахим сургалтын программд байршлаа.

07/07/2026

📣📢Монгол Улсын Их Хурлын 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Татварын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дүгээр тушаалаар баталсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын шинэчлэлд Татварын мэргэшсэн зөвлөхүүд саналаа нэгтгэн өгөх зорилгоор цахим хэлэлцүүлэг зохион байгуулна.
⌛️Бүртгэл https://members.cpta.mn/ хаягаар явагдаж байна.
📩 Хэлэлцүүлэгт оролцож амжихгүй гишүүд [email protected] хаягаар 2026 оны 7 дугаар сарын
29-ны дотор саналаа ирүүлнэ үү.

03/07/2026

ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

Photos from Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг's post 03/07/2026

ТАЛАРХАЛ 👏🤝
Татварын мэргэшсэн зөвлөхийн тангарагаа өргөж буй гишүүдэд М.Мөнхчимэг даргатай Сүхбаатар дүүргийн салбараас цэцэг бэлэглэн амжилт, сайхан бүхнийг хүслээ. Мэргэжлийн салбарынхаа эрхэм хүндтэй цолоо гардан авахаар Монгол орныхоо өнцөг булан бүрээс зорин ирсэн гишүүддээ болон тэдний амжилт бүрийг нь хуваалцаж байдаг гэр бүл, хамт олонд нь баярлалаа. 📚🎉👏💐

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Монгол улс, Улаанбаатар хот-14201, СБД, 6-р хороо, Сүхбаатарын гудамж, Метробизнес төв, Б корпус, 4 давхар
Ulaanbaatar
13381

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00