Airsoft Mongolia
Монголын Эйрсофт Буудлагын Холбоо
Click here to claim your Sponsored Listing.
Our Story
Милсим гэж юу вэ ?
Милсим бол Military Simulation гэх үгийн товчлол юм. Орчуулбал цэргийн симуляц буюу цэрэгжүүлсэн загварчлал гэж ойлгож болно. Энгийн иргэдэд цэргийн байлдааны явцад болдог зүйлсийг өөрийн биеээр мэдрэх боломж олгодог энтертаймент үйл ажиллагаа юм.
Милсимын хэд хэдэн хэлбэрүүд байдаг. Үүнд:
- Airsoft
- Paintball
- Laser Tag гэх мэт нийтэд дэлгэрсэн тулаант тоглоомууд багтдаг. Эдгээр нь видео тоглоомтой харьцуулхад идэвхтэй хөдөлгөөн хийх, олон нийттэй шууд харилцаанд орох, туршлага хуримтлуулах, адерналин ялгаруулж сэтгэл санааг сэргээх гэх мэт маш олон давуу талтай.
Милсимд хэрэглэдэг зэвсэг нь галт зэвсэгийг хуулбарлан хийсэн байдаг. Үүнийг Replica Guns гэж нэрлэх нь бий. Paintball болон Laser Tag төрлийн буу нь галт зэвсэгийн шууд хуулбар байх нь ховор. Харин Airsoft буу нь галт зэвсгийн шууд хуулбар байдаг бөгөөд ихэнх тохиолдолд 1:1 хэмжээтэй, жин нь бодит байдаг.
Location
Contact the business
Website
Address
Ulaanbaatar
14253