10/09/2020
Өмнөд Солонгос улсад одоогийн хуулиар 19-28 насны бүх эрэгтэйчүүд тухайн хүний цэргийн салбарт ямар нэг байдлаар хувь нэмэр оруулж байснаар нь жагсаалын бэлтгэл, спортын уралдаан тэмцээн, сайн дурын ажиллагаа зэргээс шалтгаалан 1.5-3 жил цэргийн алба хаах хуультай билээ. Гэхдээ Азийн тоглолт, Олимпийн тоглолтод амжилттай оролцсон тамирчид, зарим нэгэн хөгжимчид цэргийн албанаас чөлөөлөгддөг юм байна. Цахим спортоор Азид төдийгүй дэлхийд тэргүүлдэг Өмнөд Солонгос улсын хувьд цахим спортын тамирчдыг ид карьерийнх нь үед цэргийн албанд явуулах нь зохисгүй гэж үзэж Цэргийн албаны тухай хуульдаа өөрчлөлт оруулах санал гаргажээ. Хуулийн төслийн үндэслэлд League of Legends төрлийн 3 удаагийн дэлхийн аварга Lee “Faker” Sang-hyek-ийн талаар, мөн K-pop хамтлаг BTS-ийн талаар дурдаж эдгээр хүмүүсийг Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яамны Сайдын тушаалаар/саналаар чөлөөлж болох юм гэж дурджээ.
30/07/2020
Германы спортын сургуульд дараах судалгааг хийсэн нь их сонирхол татаж байна. Үүнд: е-Спортын тамирчид, сонгирхогчид нь зүгээр нэг суугаад өнгөрдөггүйг онцолж байна. Тархины болон биеийн хөдөлгөөний тухай судалгаа хийгээд 5 жил болжээ. Энгийн тамирчин 1 минутанд 400 гаруй хөдөлгөөныг гар, мауз дээр үзүүлдэг болохыг судалж түүгээр ч тогтохгүй тархины бүх хэсгүүд уг хөдөлгөөнд бүрэн оролцдог болохыг тогтоожээ. Тамирчин хүний хөдөлгөөн секундээр биш дойлоор хэмжигддэг үйлдлүүдийг тархиндаа боловсруулж тархины бусад хэсгүүдрүү мэдээлэл явуулж уг мэдээлэл нь гар, нүд, биеийн бүхийл хэсгийн хөдөлгөөнийг удирдаж байгааг онцолсон байна. Уг удирдлагын системд тархи тогтвортой байлгахын тулд булчингуудыг мөн жигд, зөв зохицуулж ажиллулдаг нь тухайн тамирчны ур чадвар гэдгийг судалсан байна. Ийнхүү е-Спорт нь спортын төрлүүдийн нэг гэдэг нь нотлогдсоор байгаа ажээ.
https://www.dw.com/
Science shows that eSports professionals are real athletes | DW | 12.03.2016
06/01/2020
Every Gamer...
credit SrGrafo
04/01/2020
The difference ten years make.
credit Freebiesaregreat