Nomt Academy Таеквондо

Nomt Academy Таеквондо

Share

Номт академи

26/02/2020

УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ ДАРААХ ШИЙДВЭРҮҮДИЙГ ГАРГАЖЭЭ

✅ Улс, хот хоорондын онгоц, автозам, галт тэрэг, хот дотор нийтийн тээврийн хөдөлгөөнийг 2-р сарын 27 ны өдрөөс 3-р сарын 3 хүртэл бүрэн хязгаарлана

✅ Монгол-БНСУ хооронд хийж байгаа бүх нислэгийг 2-р сарын 27-ны өдрөөс 3 сарын 11-ний өдөр хүртэл зогсооно

✅Монгол-Япон улс хооронд хийж байгаа бүх нислэгийг 2-28-ны өдрөөс 3 сарын 11-ний өдөр хүртэл зогсооно

✅Төрийн албан хаагчид 2-р сарын 27-ны өдрөөс 3 сарын 30 хүртэл гадаадын бүх улс оронд зорчихыг хориглолоо

✅Сошиал орчинд санаатай, санаандгүй байдлаар худал мэдээлэл тараасан, эрүүл мэндийн үзлэгт орохоос татгалзсан, биеийн байдлаа худал мэдүүлсэн, эрүүл мэнд, хуулийн байгууллагын шаардлагыг биелүүлээгүй иргэн, аж ахуй нэгжийг саатуулж хатуу хариуцлага тооцно

Эх сурвалж: Airmarket ticket agency

Та бүхэн минь ѳѳрийгѳѳ болон ѳрѳѳлийг бодож дор бүрнээ сэрэмжтэй байгаарай.

Photos from Nomt Academy Таеквондо's post 28/01/2020

БНСУ-ын Чежү хотноо 2020оны 2-р сарын 2ноос 2-р сарын 17-ны хооронд зохиогдох TIA таеквондогийн багш, дасгалжуулагчийн сургалтанд Монгол улсаас 2 багш сонгогдсон билээ.

Нэгэн бүл клубын багш, дасгалжуулагч Д. Эрдэнэбулган, Номт академи ТББ-ийн багш, дасгалжуулагч Х. Ариунаа багш нар маань юм. Тэд ѳнѳѳдѳр эх орноосоо мордох гэж байна. Хоёр багшдаа амжилт хүсье! Сайн яваад их зүйл сураад ирээрэй. Хайртай шавь нар нь хүлээж байгаа шүү
НЭГЭН БҮЛ таеквондо клуб

26/01/2020

Хамгийн бяцхан, ѳхѳѳрдѳм тамирчин Амирлан маань бүсний шалгалтаа амжилттай ѳглѳѳ. Ийм эгдүүтэй бяцханаа шар бүстэй болсон гээд боддоо *-*
#Уаннана

26/01/2020

Сайн байцгаана уу? Корона вирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахыг хориглосон билээ. Иймд Номт академи ТББ 3-р сарын 2ныг хүртэл үйл ажиллагаагаа түр зогсоож байгааг мэдэгдэж байна.

Ѳнѳѳдѳр бүсний шалгалтаа ѳгж бүсний зэрэгээ ахиулсан хүүхдүүддээ баяр хүргэе! Бүгдээрээ гэрээсээ гаралгүй биеэ бодоорой.

Номт академи ТББ
2020.01.26

23/01/2020

Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас Коронавирусийн халдвараас сэргийлэх талаар дараах зөвлөмжүүдийг гаргасан байна. Үүнд:
1. Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;
2. Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;
3. Мах, өндөгийг гүйцэд болгож идэх;
4. Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;
5. Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх;
6. Шүүрхий мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байх;
7. Түүхий ус уухгүй байх;
8. Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх;
9. Арьс, салстаа гэмтээхгүй байх;
10. Мал, амьтны зах, аж ахуйгаар орохгүй байх;
11. Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх;
12. Хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байх;
13. Зэрлэг амьтдын мах, эд эрхтэнг хүнсэнд хэрэглэхгүй байх;
14. Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх зэрэг болно.

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Баянгол дүүрэг, 4-р хороо, Баянгол дүүргийн Хүүхэд, залуучуудын соёлын ордон, 5давхар, 52 тоот, Номт академи ТББ
Ulaanbaatar
16052

Opening Hours

Monday 09:00 - 21:00
Tuesday 09:00 - 21:00
Wednesday 09:00 - 21:00
Thursday 09:00 - 21:00
Friday 09:00 - 21:00
Sunday 09:00 - 13:00