Монголын Бие Бялдар, Спортын Шинжлэх Ухааны Институт

Монголын Бие Бялдар, Спортын Шинжлэх Ухааны Институт

Share

Спортын шинжлэх ухаан, спортын сэтгэлзүй, спортын хоолзүй

Photos from Монголын Бие Бялдар, Спортын Шинжлэх Ухааны Институт's post 17/05/2026

Papa coach Shinebayar 🤗👏🤗
Эцэг эхчүүдэд зориулсан нээлттэй өдөрлөг эхэллээ.

Photos from Papa coach Shinebayar's post 16/05/2026
18/03/2026
Photos from Монголын Бие Бялдар, Спортын Шинжлэх Ухааны Институт's post 16/02/2026

Монголын спортын шинжлэх ухааны салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буй Монголын Бие Бялдар Спортын Шинжлэх Ухааны Институтын удирдах зөвлөлийн эрхэм гишүүд маань олон жилийн хөдөлмөрөө үнэлүүлж төрийн одонгоор шагнуулсанд халуун баяр хүргэе 🎉

🌸 Спортын сэтгэл судлаач Б.Золзаяа — Алтангадас одон
(5 олимпийн циклд ажилласан)
🌺 Спортын мэргэшсэн хоол зүйч С.Мөнхтуул — Хөдөлмөрийн хүндэт медаль
(2 олимпийн циклд ажилласан)

Та бүхний хөдөлмөр зүтгэл, мэдлэг чадвар, салбартаа оруулсан үнэтэй хувь нэмрийг төр үнэлэн шагнасан энэхүү эрхэм хүндэт шагнал нь бид бүхний бахархал юм. Цаашдын эрдэм шинжилгээ, судалгаа, хөгжлийн үйлсэд нь өндөр амжилт хүсье! 🇲🇳✨

Монгол тамирчдын суу алдар бадартугай.

Монголын Бие Бялдар Спортын Шинжлэх Ухааны Институт

10/01/2026

Та бүхнийг өнөөдөр 15:00 цагаас Спортын төв ордны "А" зааланд явагдах "Өвдөгний гэмтэл үүсэхэд булчингийн тэнцвэрт бус байдал нөлөөлөх нь" сэдэвт сургалтад өргөнөөр хамрагдахыг урьж байна.

31/12/2025

Монголын Бие Бялдар, Спортын Шинжлэх Ухааны Институтийн хамт олны зүгээс хамтран ажиллагч байгууллага, эрдэмтэн судлаачид, багш, дасгалжуулагчид, тамирчид та бүхэнд айлчлан ирж буй 2026 оны мэндийг өргөн дэвшүүлье.

Өнгөрч буй 2025 онд олон чухал ажил, сургалт, хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлж, спортын шинжлэх ухааны хөгжлийн төлөө бодит үр дүн гаргалаа. Энэ бүх амжилт нь та бүхний идэвхтэй оролцоо, дэмжлэг, хамтын хүчин чармайлтын үр шим билээ.

Хамтран ажилласан байгууллагууд, салбарын холбоод, орон нутгийн хамт олон, түншүүддээ гүн талархал илэрхийлье.

Ирж буй 2026 онд хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, шинжлэх ухаанд суурилсан спортын хөгжил шинэ шатанд гарна гэдэгт итгэл төгс байна. Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн арвин ихийг хүсэн ерөөе.

Photos from Волейболын Үндэсний Дээд Лиг's post 12/12/2025

🏐 Волейболын спортын мастер, бидний “ACE” захирал 😜 Спортын гэмтлийн эмч Э.Түвшинбаяр Холимог Оддын тоглолтын талбайд дахин сонгогджээ.
Амжилт хүсье, захиралаа! 💪💪💪
Гарын мэдрэмж, талбайн мэдрэмж хоёулаа адил мундаг шүү! 👏👏👏

Photos from Монголын Бие Бялдар, Спортын Шинжлэх Ухааны Институт's post 09/12/2025

🇲🇳🏐Монголын волейболын холбоотой хамтран ажиллахаар Монголын волейболын холбооны ерөнхийлөгч Н. Амарзаяатай санамж бичиг байгууллаа. 🚩Волейболын хөгжилд Спортын шинжлэх ухааны оролцоог нэмэгдүүлэх, урт хугацааны хөгжлийн цогц хөтөлбөр боловсруулан хамтран ажиллана.
✅️Волейболын спортын хөгжил өөд хамтдаа!

09/12/2025

🇲🇳ҮНДЭСНИЙ БӨХ - СПОРТЫН ШИНЖЛЭХ УХААН🇲🇳

Монгол бөхийн уламжлал, техник, тамирчдын бэлтгэл сургуулилтыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх зорилготой “Үндэсний бөх ба Спортын Шинжлэх Ухаан” сургалтыг Монголын бие бялдар, спортын шинжлэх ухааны институт, Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран амжилттай зохион байгууллаа.

Photos from Монголын Бие Бялдар, Спортын Шинжлэх Ухааны Институт's post 06/12/2025

🤼‍♂️Монгол бөхийн уламжлал, техник, тамирчдын бэлтгэл сургуулилтыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх зорилготой “Үндэсний бөх ба Спортын Шинжлэх Ухаан” сургалтыг амжилттай зохион байгууллаа.📘

📚Сургалтын хүрээнд бөхийн амжилтад нөлөөлдөг гэмтэл, бэртэл болон түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, гүйцэтгэлийг сайжруулахад нөлөөлөх спортын сэтгэл зүй болон спортын хоол зүйн ач холбогдол, бөхчүүдийн дунд тохиолддог халдварт өвчнүүд болон тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга замуудын талаар цогц мэдлэг, мэдээлэл өглөө. 🧠💪🥗🦠

🤝Сургалтыг хамтран зохион байгуулсан Монголын Үндэсний Бөхийн Холбооны удирдлага, хамт олон, мөн сургалтад идэвхтэй оролцож өөрийн мэдлэгээ дээшлүүлсэн улс, аймаг, сумын цолтой бөхчүүд, бөхийн клуб, багш, дасгалжуулагчид, бөхөөр хичээллэдэг оюутан, залуус та бүхэндээ талархал илэрхийлж спортын өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.

🏅Сургалтад МҮБХ-ны дэд тэргүүн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат тамирчин, Улсын аварга О.Балжинням, Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Г.Сүхбат, МҮБХ-ны гүйцэтгэх захирал, улсын гарди И.Доржсамбуу, МҮБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Түмэндэмбэрэл, МҮБХ-ны менежер С.Гантөр, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын харцага Г.Элбэг, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын начин Б.Адьяахүү нарын зүтгэлтнүүд, Монгол улсын гарди Н.Ганбаатар, улсын заан Б.Серик, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, улсын начин Г.Баасандорж, Б.Ганхуяг, Л.Батзориг, Ц.Нямдорж, Б.Хишигбаатар, Д.Тамир, А.Давааням, Т.Дүгэрдорж, Э.Сумьяабат нарын тэргүүтэй, “Хилчин”, “Алдар”, “Сүлд”, “Аврагч” спорт хорооны бөхчүүд, “Аварга” дээд сургууль, “Үндэс биеийн тамирын их сургууль” зэрэг сургуулийн багш, оюутнуудын төлөөлөл хамрагдлаа.

🇲🇳Монгол бөхийн хөгжлийг дэмжих, тамирчдын аюулгүй байдал, гүйцэтгэлийг сайжруулах, үндэсний спортын ирээдүйг шинжлэх ухаантай хослуулан хөгжүүлэх энэхүү үйл ажиллагааг улам бүр өргөжүүлэн, олон ажлуудыг хамтран хийхээр төлөвлөж байна.

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Ulaanbaatar