24/02/2022
Хорвоод мэндэлсэн өдөр маань тохиож байна. Сайны ерөөл хэлж буй эрхэм та бүхэндээ их баярлалаа. Сайн сайхан бүхнийг хүсье.
Монгол Улсын үнэн зоригт, цогт гарамгай, өсөх идэр заан Болдын Сайнбаяр
24/02/2021
Хорвоод мэндэлсэн өдөр маань тохиож байна. Сайны ерөөл хэлж буй эрхэм та бүхэндээ их баярлалаа. Сайхан бүхнийг хүсье.
09/12/2020
Аливаа зүйлийг сайтар тунгаах хэрэгтэй. Ам авах гэдэг айхтар тооцоо юм шүү дээ.
Монгол Улсын үнэн зоригт, цогт гарамгай, өсөх идэр заан Болдын Сайнбаяр
26/11/2020
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Улсаа тунхагласны 96 жилийн ойн өдрийн баярын мэнд дэвшүүлье.
22/11/2020
Дархлаагаа дэмжиж, дасгал хийгээрэй. Эрүүл биед саруул ухаан оршино.
Монгол Улсын үнэн зоригт, цогт гарамгай, өсөх идэр заан Болдын Сайнбаяр
16/11/2020
Өндөр заяат түмэн олондоо өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өлзий дэмбэрэлт өдрийн мэндийг дэвшүүлье. Мөн "Монгол бахархалын өдөр"-ийн баярыг хүргэе.
Монгол Улсын үнэн зоригт, цогт гарамгай, өсөх идэр заан Болдын Сайнбаяр
13/11/2020
Засаг төрийнхөө шийдвэрийг хүндэтгэж байна. Та бүхэн маань нь ч бас дархлаагаа сайтар дэмжээд халуун бүлээрээ хэд хоног амар жимэр байгаарай.
Монголын заяа их дээ.
11/11/2020
Залуухан ч байлаа даа...
Найраа гэж юу байдын бэ...
27/10/2020
Оюутан болсон. Иймэрхүү маягтай л сууж байна даа.
24/10/2020
Нутаг усныхаа том бөхчүүдийн аманд гардаг жаахан хүү байсан цагаас 30 жил, улсын цолтой бөхчүүдтэй гар зөрүүлэн барилдаж үзсэнээс 20 гаруй он улирчээ. Өөрийн хэмжээнд багахан амжилт гаргаж "Улсын заан" хэмээх хүндэт цолыг хүртэж, Монгол төрийнхөө их баяр наадамд тавантаа шөвгөрсөн байна.
Хар багаасаа шимтэн сонирхож, түүнийхээ үр шимээр амьдарч буй хүний хувьд монгол бөхийнхөө төлөө зүтгэж, нэр хүндийг нь өргөж, зөв шударга болгохын төлөө ажиллахаар шийдсэн цаг саяхан. Мянга мянганы түүхтэй энэ сайхан өв соёлыг тээсэн хүмүүсийн нэгээхэн хэсэг, өчүүхэн төлөөлөл учир цаг мөнхөд сэтгэлд ойр, сайн сайхан байлгах чин хүсэл оргилоостой байдаг юм.
Монголын Үндэсний Бөхийн Холбоо хэмээх байгууллагын гүйцэтгэх захирлаар сонгогдож, монгол бөхөө шинэ мянганы соёл, цаг үетэй нийцүүлэх тухайд багагүй ажил санаачилж, цөөнгүйг хийж хэрэгжүүллээ. МҮБХ тойрсон элдэв асуудлууд, цаг үеийн нөхцөл байдал, дэлхий дахиныг түгшээсэн цар тахал зэргээс шалтгаалж ажил хийх, шинийг хэрэгжүүлэх боломж тун ч хомс байсан нь бөхчүүд, бөхийн хорхойтнууд төдийгүй нийт ард түмний нүднээ илхэн байсан билээ. Хэдий тийм ч болохоос болохгүйг хүртэл зүтгэж
- бөхийн барилдааны цахим бүртгэл,
- тасалбарын цахим захиалга,
- барьцны шинэ туршилт,
- бөхчүүдийг эрүүл мэндийн зөвлөгөө, сургалт, үзлэгт хамруулах,
- барилдааны маргааныг бичлэг харан шүүх зэрэг дэвшилтэт ажлуудыг санаачлан бодит ажил хэрэг болгосон байна.
Цаашид МҮБХ-ны чадамжийг нэмэгдүүлэх, буруу зөрүүг засах залруулах, зөв шударга болгохын төлөө олон шинэ ажлыг санаачлах, хийж бүтээхээр зорьж байсан хэдий ч өөрийгөө улам илүү хөгжүүлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлж, аливааг илүү өргөн цар хүрээтэй харах шаардлага гарч байгаа тул МҮБХ-ны гүйцэтгэх захирлын албаа хүлээлгэн өглөө. Гэсэн ч насан багаас сэтгэлд уяатай монгол бөхийнхөө төлөө санаа тавьж, сэтгэлээ чилээсээр явах болно.
Монгол бөхийн босоо цагаан хийморь та биднийг өнө мөнхөд ивээж явах болтугай.
Монгол Улсын үнэн зоригт, цогт гарамгай, өсөх идэр заан Болдын Сайнбаяр