Mina's Yoga Corner/ Минагийн йогийн булан

Mina's Yoga Corner/ Минагийн йогийн булан

Share

✨500 цагийн олон улсад багшлах,Хүүхдийн иогийн YACEP сургалт хийх 95 цагийнэрхтэй иогийн багш✨

Photos 12/05/2025

Хорвоогийн бүхий л хөөрхөн, гайхалтай ээж нарт Ээжүүдийн баярын мэнд хүргэе ❤️❤️❤️

🌞 Өглөөний мэнд 🌞

Сайхан бүхэн таньтай үргэлж цуг байг ээ 💙💜💙💜

24/12/2023

Хүүхэддээ байнга хэлэх хэрэгтэй үгс.

1. Хүү минь (охин минь) би чамдаа хайртай.
2. Юу ч болж байсан ээж нь (аав нь) чамайг л хайрлана.
3. Чамд уурлалаа гээд хайрлахаа больсон гэсэн үг биш.
4. Чамайг хол байсан ч хайрладаг. Их санадаг шүү.
5. Хэрэв хүмүүс хүүхдээ сонгож авдаг байсан бол ээж нь (аав нь) чамайг л авах байсан.
6. Баярлалаа.
7. Өнөөдөр хоёулаа ёстой сайхан тоглолоо.
8. Миний амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг байлаа.

Хүүхдүүддээ энэ талаар ярьж өгөөрэй:

1. Түүний хэрхэн төрсөн тухай
2. Жаахан байхад нь хэрхэн арчилж, өсгөж байснаа
3. Хэрхэн нэр сонгож өгсөнөө
4. Өөрсдөө хүүхэд байхдаа хэрхэн амьдарч байснаа
5. Өвөө эмээ нарынх нь тухай
6. Дуртай зүйлийнхээ тухай
7. Санаан чинь зовоодог зарим зүйлийн тухай
8. Гарыг нь бариад 3 удаа атгах нь “хайртай шүү” гэсэн нууц үг гэх мэтээр тохиролцох
9. Ойрын төлөвлөгөө
10. Хийдэг ажлынхаа тухай

Сонсох зүйлс:

1. хүүхэд чинь юу ярьж байгааг сонс
2. Тоглоом бол маш чухал зүйл тул тоглоом нь таалагдаж байгаа эсэх, сонирхож буй эсэхийг сонсож мэд.
3. Хүүхдэд чинь тулгарсан асуудлыг сонс.
4. Тэвчээрийн дээд хэмжээн дээрээ ганц секунд нэмчихээрэй.
5. Хүүхдийн чинь үгний ард нуугдаж байгаа санааг ойлгож сур.

Асуух зүйлс:

1. Яагаад ийм юм болсон гэж чи бодож байна?
2. Хэрвээ....яахав?
3. Хоёлаа яаж үүнийг зөвөөр.............................. вэ?
4. Чи юуны тухай бодож байна?
5. Өнөөдөр сонин сайхан юм юу болов доо?
6. Энэ ямар амттай бол?

Үзүүлэх зүйлс:

1. Ямар нэгэн зүйл хийхийг хориглохын оронд яаж хийдгийг нь харуулах
2. Гадны аюулаас өөрийгөө хэрхэн хамгаалах
3. Хэрхэн цаасаар онгоц хийж нисгэхийг зэрэг бүтээлч сэтгэлгээг нь сэрээсэн зүйлсийг
4. Талх зүсэх, хувцсаа эвхэх зэрэг хялбар ажлуудыг
5. Мэдээлэл хэрхэн хайхыг
6. Аавыг нь (ээжийг нь) хүндэлж хайрладагаа харуулж байх
7. Өөртөө үйлчлэх хөдөлмөрт сургах

Цаг гаргах зүйлс:

1. Хамтдаа барилгын ажлыг харах зэргээр хүмүүсийн хөдөлмөрлөж байгаа, бүтээн босголт хэрхэн өрнөж байгааг харуулахад
2. Шувуудыг ажиглах зэрэг байгалийн гоо сайхныг мэдэрэхэд нь
3. Аялалд буюу аль нэг тийшээ хамт явахад
4. Хамт шавар шавхай туучих зэрэг гэм хоргүйхэн дэггүйтэхэд
5. Хоол хийхдээ туслуулах зэргээр ажлыг хүүхдийнхээ хурдад тохируулж хийхэд
6. Хүүхдээ тоглож байх зуур дэргэд нь харж суухад

Хүүхдээ баярлуулах:

1. Ямар нэг гэнэтийн бэлэг барих
2. Хоолны дараа хааяахан амттан өгөх
3. Хоол буюу зуушийг өвөрмөгц чамин хэлбэрт оруулж өгөх
4. Хүссэн тоглоомоор нь хамт тоглох

Санаа зовох хэрэггүй зүйлс:
1. Өөрийгөө муу эцэг, эх гэж голох
2. Үлгэр жишээч эцэг эх, хүүхдүүд ямар байх тухай
3. Өөрийгөө зөвтгөх шалтгаан хайх

Таны өгч чадах зүйлс:
1. Хүүхдээ зөөлөн сайхнаар харж байх
2. Хүүхэд чинь өрөөнд ороод ирэхээр инээмсэглэж байх
3. Хүүхэд чинь танд хүрвэл адилхан энхрийлж байх
4. Ямар нэгэн юм ярихын өмнө заавал анхаарлыг нь хандуулж байх
5. Хүүхэд өөрөө тайтгарахыг хүлээж сурах
6. Орой бүр усанд оруулж байх, боломжтой үедээ эсэргүүцэл сайжруулах массаж хийж өгөх
7. Хүүхдээ эрхлүүлэх хамгийн дуртай аргаа өөрөө сонгож олох хэрэгтэй.

20/11/2023

👑1-р энергийн хүрд (улаан өнгөтэй) тэнцвэрээ алдахад ажил үйлс бүтэхээ болино. Хий хоосон яриа хийгээд л яваад бна. Эцсийн дүнд бүтсэн юм байхгүй болчдог.
Яагаад мууддаг вэ? гэж үү, Орой харанхуйд гадуур явах, гэр орон, ор дэвсгэр бохир заваан байх, хөл гар даарч хөрөмхий болох, хөдөлгөөн дутах зэрэгт голдуу энэ энерги мууддаг. Тэгэхээр эдгээрийг шийдвэл засал хийчлээ л гсн үг.

👪2-р энергийн хүрд (шаргал өнгөтэй) тэнцвэрээ алдахад гэр бүлийн харилцаа доголдоно. Үр хүүхэд өвдөнө. Цагаан мах гарах, өндгөвч сав өвчилж эхэлнэ. Бүтээлч байдал алдагдана. Муудах шалтгаан нь давсганд шээс удаан хуримтлагдах, өтгөн хуралдах, хатах, гэр бүлийнхэнтэйгээ таарамж муу байх зэрэг нь энэ энергийг унагадаг. Өтгөн шингэнээ гарах цагт нь гаргаад гэр бүлийнхэндээ хоол хийж өгч хамтдаа баяр жаргалтайгаар хооллоход энэ энерги амархаан засагдана.

💱3-р энергийн хүрд (шар өнгөтэй) тэнцвэрээ алдахад орлого, мөнгө багасна. Элэг, цөс, ходоод өвчилнө. Хоол шингэхээ болино. Ер нь хоол шингэхгүй бна гдг нь далд ухамсар талаасаа буяны сав дүүрсэн эсвэл бохирдсон гсн үг. Дүүрнэ гдг нь орлого орсон ч өөрт тогтдоггүй. Өөрөөр хэлбэл дүүрэн учир хальж асгаад бна гсн үг. Сав бохирдоно гдг нь бохир саванд юу ч хийсэн муудаж муу хий ялгардагтай адил илт гэдэс цүдийж хийн тарга үүсдэг. Андаш үгүй хүйснээс дээш 4 хуруу газарт овойж цүдийдэг. Тиймээс түүнийг ходоод хэмээх сав эрхтэн мэдэрч хямардаг гэж үздэг. Тэгэхээр яах нь уу? Ходоодоо эмчилнэ гсн үг. Гэдэсний таталт, 90:60:30 гэх мэт дасгалууд нь бөөгнөрсөн муу хийг хөөж сунасан гэдсийг агшааж өгдөг. Тэр нь өөрөө засал болдог. Мөн банда төрлийн амьсгалын дасгал хийнэ.

💚4-р энергийн хүрд (ногоон өнгөтэй) тэнцвэрээ алдсаныг илтгэх шинж нь далны бөгтөр үүснэ. Хавирга доош сууна. Мөр сар шиг хэлбэрт орно. Зан аашийн хувьд гомдомхой болно. Хүмүүс таныг ойлгохгүй бга юм шиг санагдана. Ганцаардана. Та ч өөрөө бусдыг анхаарах хүч дутна. Цаанаа нэг сул дорой болно. Үүнээсээ болж зүрхний хэм алдагдана. Энэ хүрд хамгийн чухал хүрд. Учир нь энэ хүрдийг амжилтын хүрд, мөнгөний хүрд 2 дагаж ажилладаг тул энэ хүрд хаагдахад нөгөө 2 дээр маань дагаж хаалт үүсдэг. Зүгээр л өөрийгөө уучилж элдэв зүйлд харамсахаа больж өөрийгөө хайрлах тэр үед энэ хүрд засагдана. Мэлмийн хүрд зүрхэн хүрд 2ыг бодлоор засах нь хамгийн үр дүнтэй бдг.

💎5-р энергийн хүрд (цэнхэр өнгөтэй) амжилтыг тодорхойлдог. Энэ хүрд тэнцвэрээ алдахад амжилт гарахаа болино. Ямар нэг зүйлийг үр дүнгүй хийнэ. Муудсаныг илтгэх шинж тэмдэг нь дуу хоолой суларна, хоолой өвдөмхий болно, хүзүү бөгтийнө, толгой өндийхөөр тавгүй мэт санагдана. Амнаас өөдтэй үг гарахгүй. Засал нь сайхан үгтэй дуу аялах, дуу мэдэхгүй бол УМ авиа унших. Мөн толгойг гэдийлгэх зэрэгт энэ хүрд нээгдэнэ. Амархан бгаа биз😊

☝6-р энергийн хүрд (чернилэн ягаан) шийдвэр гаргалтыг дэмжинэ. Тэнцвэр алдагдахад эргэлзэмтгий болно, яах учраа олохгүй төөрнө. Аливаа зүйлийн бурууг сонгоно. Засах арга нь сайн унтах. Бясалгал хийх. 6р хүрд гэмтэхэд хүмүүс чамайг өөлж, буруутгаж эхэлнэ. Жишээ нь хоол яасан бага иддэг юм, яасан их унтдаг юм, яасан орой ирдэг юм, гэр орноо цэвэрлээч гэх мэт энгийн зүйл дээр хүртэл хэрүүл бухимдал татна. Хар талх аваад ир гэхэд чи цагааныг авчраад л загнуулна. Хувцсаа угаагаад өмссөн бхад л индүүдэж өмссөнгүй гээл чичлүүлнэ😁 Чиний хийсэн үйлдэл бусдад таалагдахаа болино. Хүндэрвэл шүүх цагдаагийн асуудал ч тулгарна. Хүнд тус болсон ч өөрөө хохироод үлдэх жишээний. Бас л чухал хүрд шүү.

👼Харин 7р хүрд гэмтэхэд зүүд зөн буруутаж харж даасан тэнгэр тань танаас алсарна. Азгүйтэлд өртөмхий болно. Зулай хавагнаж толгой хүндэрнэ. Буйлнаас цус гарна. Улмаар 5р хүрд рүү нөлөөлж эхэлнэ. Энэ хүрд тэнцвэргүй байхад хар дарж зүүдэлнэ, замбараагүй утгагүй зүүд зүүдэлнэ. Мэдрэмжгүй болно гэх юмуу даа. Бясалгалаар амархаан нээгдэнэ. Шүтлэгтэй хүмүүс наранд арвай буудай өргөж шүтээндээ талархах үед энергийн хүрдүүд маань хүчтэй ажилладаг

30/10/2023

Challenge accepted 🙃🍓

07/05/2023

Surprise 🤩🤩🤩
8 udaagiin hicheel Lifetime access-tai baih bolno shuu 🫰🏻

23/02/2023

⏳⚜️Наули крияа- өглөө өлөн дээрээ хэвлийн булчинг эргүүлж хийх иогийн цэвэрлэгээний арга. Нарийн гэдэс, хоол боловсруулах эрхтнүүдийг цэвэрлэн, цөм булчинг чангалдаг ахисан төвшний техник дасгал

⌛️ kryia ⚜️is a yogic cleansing exercise that involves a rolling movement of the abdominal muscles. It is an advanced technique that is believed to cleanse the internal organs, particularly the digestive organs and small intestines, and tones the core muscles

21/02/2023

Та бүхэндээ харагчин туулай жилийн шинийн нэгний мэнд дэвшүүлье 🌏🐇
Тайван сайхан, элбэг хангалуун, эрүүл чийрэг, эрч хүчтэй байх болтугай 🌚🌝💐💫✨

15/02/2023

Цагаан сарын баярт битгий дургүйлхэж байгаарай. Золгох хүмүүс нь жилээс жилд цөөрдөг юм байна. Чамд зориулж бэлэг бэлдээд, бууз хөлдөөдөг настанаа хайрлаж яваарай 🥟

08/02/2023

Хүний биед нөхөн төлждөггүй ганцхан төрлийн эс бол хүний тархины эс юм.

Тархинд хортой 10 зуршил

1. Өглөөний цай уухгүй байх
Өглөөний цай уудаггүй хүмүүст цусны сахарын хэмжээ бага байдаг. Энэ нь тархинд хангалттай энерги дутагдсанаас тархины доройтолд хүргэдэг.

2. Хэт идэх
Энэ нь тархины судсыг хатууруулан сэтгэх чадварын хүчийг бууруулдаг.

3. Тамхи татах
Энэ нь тархийг бага багаар жижигрүүлдэг ба яваандаа Алцхаймерын өвчин(тэнэгрэл)-д хүргэдэг.

4. Сахар ихтэй чихэрлэг зүйлс их хэрэглэх
Их хэмжээний чихэр хэрэглэхэд ходоодноос уураг болон бусад тэжээлийн бодисын шимэгдэлтийг бууруулдаг ба энэ нь тархины тэжээлийн дутагдалд хүргэж, тархины хөгжилтийг алдагдуулдаг.

5. Агаарын бохирдол
Тархи бол бидний биеийн хамгийн их хүчилтөрөгч хэрэглэдэг эрхтэн. Хүчилтөрөгч багатай бохир агаараар амьсгалах нь тархины чадамжийг бууруулдаг.

6. Нойрны дутагдал
Унтах нь тархины амралт болдог. Удаан хугацаагаар нойр муутай явах нь тархины эсүүдийг үхүүлдэг.

7. Унтахдаа толгой дээгүүрээ хөнжлөөр бүтээх
Толгойгоо бүтээж унтах нь амьсгалж буй агаарын нүүрстөрөгчийн концентрацийг нэмэгдүүлж, хүчилтөрөгчийг багасгадаг тул тархинд гэмтэл үүсгэх хор нөлөөтэй.

8. Өвчтэй үедээ ажиллах
Өвчтэй үедээ их ажиллах, хичээл хийх нь бас тархийг гэмтээж үйл ажиллагааны чадварыг бууруулдаг байна.

9. Бодож сэтгэх дутагдах
Бодож сэтгэх бол тархины дасгал сургуулалт юм. Идэвхжүүлэх бодол, сэтгэмж дутагдсанаас тархи жижгэрдэг.

10. Бага ярих
Оюунлаг харилцан яриа нь тархины чадамжийг дээшлүүлдэг. Аль болох ярилцаж байгаарай 🙏

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address


Olympic Residence Building, 4F, Stay Premium Yoga Center
Ulaanbaatar
14220