05/02/2022
-Christino Ronaldo
-Алдарын дайчид ерөнхий дасгалжуулагч Д.Энхтүвшин
-Футзалны үндэсний шигшээ багийн тамирчин П.Алтантулга
-Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Төгсбилэг
Та бүхэнд төрсөн өдрийн мэнд дэвшүүлье
Спортын өндөр амжилт болон эрүүл энхийг хүсье.
2022.02.05
16/12/2021
Гүн эмгэнэл илэрхийлье. 😔
25/10/2021
Амжилт хүсье залуусдаа 🖤🖤
12/10/2021
Coming soon.
Футзалын дээд лиг эргэн ирлээ. Бид эхний учраагаа Армийн баг АЛДРЫН ДАЙЧИД клубтэй хийхээр боллоо. Лигийн эхний тойрог үзэгчгүй явагдах тул та бүхэн тоглолтыг ELEVEN SPORTS-с хүлээн авч үзэх боломжтой. Залуустаа амжилт хүсэе!
11/10/2021
Эрүүл энхийн төлөө...⚽️⚽️
Та бүхэндээ дараагийн танилцуулах эрхэмээр Алдарын дайчид клубын анхдагч тоглогчдын нэг Пүрэвсүрэн овогтой Гарьдмагнайг танилцуулж байна. Хэдийгээр Гарьдаа маань Хан-уул клубт хүчин зүтгэхээр явсан хэдий ч энэхүү танилцуулгад зайлшгүй байх ёстой эрхмүүдийн нэг юм. Гарьдмагнай 2004 оноос хойш хөлбөмбөгийн спорттой нөхөрлөж, холбогдсон нэгэн бөгөөд Эрчим клубийн ах дүү 3 ийн нэг Пүрэвсүрэн гуай / түүний аав/ энэхүү спортод орох замын эхлэлийг тавьж өгсөн эрхэм билээ.
Нисэхийн 7-р сургуулиас хөлбөмбөгийн гараагаа эхэлж, Ганбаатар багшийн удирдлаганд дүүрэг, улсад олон амжилт гаргаж, улмаар 2007 онд 14 настайдаа МУ-ын 15 насны шигшээ багт дуудагдан олон улсын тэмцээнд амжилттай оролцож байсан түүхтэй. Дайчдын хамгаалалтын шугамыг бат, найдвартай хариуцдаг байсан бөгөөд тэмцэл сайтай багийн түлхүүр тоглогчдын нэг юм. Ямарч үед сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэйгээр эцсээ хүртэл тэмцлийг явуулж чаддаг тамирчин билээ. Одоогоор Гарьдмагнай Унгар улсад гэр бүлийн хамт ажиллаж, амьдарч байгаа хэдий ч сэтгэл зүрхээрээ Алдарын дайчид багаа үргэлж дэмжиж тоглолт бүрийн дараа бидэнд үнэтэй зөвлөгөө, урам өгч холбоотой явдаг билээ. Мөн түүний гэргий Шинэцэцэг болон түүний хүүхдүүд бидний тоглолт, бэлтгэлийг үргэлж дэмжиж, үздэг байсныг энд дурдах ёстой. Ингээд Гарьдаадаа болон түүний гэр бүлд нь аз жаргал, сайхан бүхнийг хүсэе. Баярлалаа танд. 🖤🖤
П. Гарьдаа
08/10/2021
ЭНЭ ЦАГИЙН БААТАР БОЛСОН ЭМЧ, СУВИЛАГЧ НАРТАА БАЯРЛАЛАА. ❤
Та бүхний энэ өдрийн амрыг эрэн мэндчилье.
Юуны өмнө энэ хүнд хэцүү цаг үед тэмцээн уралдааныг зохион байгуулж байгаа МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО-нд талархал илэрхийлье.
Футзалны дээд лигийн тэмцээн удахгүй эхлэх гэж байгаатай холбогдуулан клубийн футзалны тамирчдын танилцуулгыг эхлэхээр боллоо.
Алдарын дайчид багтай салшгүй холбоотой эрхэм нэгэн тамирчин бол Бямбажав овогтой Батхуяг. Хуягаа маань 2011 оноос багтайгаа нэгдэхдээ одоогийн ҮБХИС-ийн талбайд бэлтгэл хийж буй дайчдыг хараад шууд яваад очсон гэдэг. Ингээд хөлбөмбөгт хоббитой нэгэн шийдэмгийгээр ногоон талбайд тоглохдоо багийн ахлах дасгалжуулагчийн овоо хараанд өртөж клубтэйгээ нэгдсэн түүхтэй. Гэр бүл, хань ижил, үр хүүхэд, ажил, амдрал гээд бүхнийг зохицуулж, бэлтгэл сургуулилалтаа тасралтгүй чанартай хийж, Үндэсний дээд лигт орохдоо дайчдын хаалгыг манасанаар эхлүүлж байсан түүхтэй. Тэрээр багийн ахмад тамирчдын нэг бөгөөд залуучууд, дүү нартаа үлгэр дуурайлал болж чаддаг тамирчин юм. Түүний олон олон амжилтын нэг нь 2015 оны лигийн хүрэл медаль хүртсэн явдал билээ. Багийн бэлтгэл, сургуулилалт гээд бүх л тал дээр дасгалжуулагчийн баруун гар болж, футзалны бэлтгэлийг бие даан хариуцаж өөрөө ч мөн талбайд гарч багийн төлөө хүчин зүтгэж байгаа тамирчин юм.
Ингээд эцэст нь Хуягаадаа футзалны дээд лигийн тоглолт бүрт нь амжилтыг хүсч, олон залуусыг хөлбөмбөгийн спортоор хичээллүүлж, зааж сургаж дээд лигтээ өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Гурав Хоёр Нэг Алдарын дайчид 🖤
Batkhuyag Byambajav
06/08/2021
Бид улирлын тоглолтоо элүүллээ. Амжилт залуусаа.
15/07/2021
Эрхэм та бүхэн минь дэнж хотойтол сайхан наадацгааж байна уу? Тамирчин дайчдын танилцуулга түр завсарласны дараагаар клубын шилдэг залуу тоглогч Дарханбаатар овогтой Лхагважавыг танилцуулж байна. Лхагваа маань 2001 оны 06 дугаар сарын 20-нд Завхан аймагт төрсөн. 2015 оноос эхлэн А.Бат-Эрдэнэ болон Я.Болормаа багш нарын шавь болон анх хөлбөмбөг тоглож эхэлсэн. 2019 онд Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуульд элсэн орж "Алдрын Дайчид" клубт нэгдсэнээр багийнхаа төлөө нөхдийнхөө хамтаар бүх хүчээ дайчлан зүтгэж байгаа билээ. Бэлтгэл бүрийн дасгал, элемент болгоныг чамбай гүйцэтгэдэг тэрээр клубын хурд хүч Б.Намсрай ахаасаа үлгэр дуурайлал авч, түүний авъяаслаг тоглолтоос суралцаж явдаг юм. Ингээд дайчдын ирээдүй болсон Лхагваадаа клубын удирдлага, тамирчид, хөгжөөн дэмжигчдийн өмнөөс залуу минь.
04/05/2021
🇲🇳 Батлан хамгаалах яам, Алдар спортын хороо, ҮБХИС, "Алдарын Дайчид" клубын үүсгэн байгуулагч эрхмүүдийн нэг, клубын удирдах зөвлөлийн гишүүн Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч, хурандаа Д.Баасандамба Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар бригадын генерал цол хүртлээ. Цэргийн дээд цол хүртсэн танд клубын удирдах зөвлөл, багш дасгалжуулагч, нийт тамирчид, хөгжөөн дэмжигчдийн өмнөөс дахин дахин халуун баяр хүргэе. Монгол Улсынхаа төлөө зүтгэе. 🇲🇳 урай урай урай.
11/04/2021
МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛ УЛААНБААТАРТ ХАТУУ ХӨЛ ХОРИО ДУУСТАЛ ТА БҮХЭН ХӨЛ БӨМБӨГӨӨ ГЭРЭЭСЭЭ ДЭМЖЭЭРЭЙ ❤️