Chamintsetseg

Chamintsetseg

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Chamintsetseg, Ulaanbaatar Mongolia 1 khoroo, Sukhbaatar District, Ulaanbaatar.

Би хүний дотоод ухамсар, харилцаа, илэрхийллийг амьдрал, гэр бүл, байгууллагад бодит чадвар болгодог сургагч, ментор

Founder & Mentor — Нандин Зүрх НҮТББ
Founder & CEO — УМКА ХХК
Coach | Trainer | Speaker | Art Therapist

21/06/2026

Даруу бай, эгэл бай…
Нэг цэцэг, нүүх үүлс, бяцхан шавжны агуу чанарын өмнө ч толгой бөхийж сур…
Юу ч биш бай…
Хэн ч биш бай…
Үгчилбэл, зүгээр л хоосон чанар бай…
Тэгээд чамайг бүрэн дүүрэн хоосорч, юу ч үгүй болох тэр цагт л, чи гэдэг энэ сав үнэн хэрэгтээ чи өөрөө хэн бэ гэдгээр, тэр бүх агуугаар дүүрч чадна…

-Никос Казандзакис

21/06/2026
16/06/2026

ЭДГЭРЭЛ БОЛ ЗӨВХӨН ТАЙВШРАЛ БИШ…

Заримдаа эдгэрлийн явц чамайг уурлуулж, бухимдуулж, бүр өөрөөсөө хүртэл зугтаахыг хүсгэдэг.
Хавь ойрын хүмүүсээ буруутгана.
Өнгөрсөндөө гомдоно.
Заримдаа үзэн ядалт хүртэл төрнө.
Хэрэв чи зөвхөн тайвширч, зөвшөөрч, ойлгож л явсан бол магадгүй хараахан хамгийн гүн шархандаа хүрээгүй байж мэднэ.
Учир нь эдгэрлийн замд нэг өдөр заавал хорсолтой нүүр тулдаг.
“Яагаад би ингэж удаан тэвчив юм бол?”
“Яагаад өөрийгөө ингэж орхисон юм бол?”
“Яагаад бусдын айдас, хүсэл, шарх миний амьдралыг удирдсан юм бол?” гэсэн асуултууд гарч ирдэг.
Тэр үед чи амьдралынхаа олон жилийг бусдын сонголтын ачааг үүрч өнгөрүүлснээ ойлгоно.
Мөн өөрийн зан чанар гэж бодож явсан зүйлсийн ихэнх нь үнэндээ амьд үлдэхийн тулд бий болгосон хамгаалах механизм байсныг харна.
Дуугүй байх нь тайван байдал биш.
Бүгдэд таалагдах гэж хичээх нь сэтгэлтэй, зүрхтэй, өгөөмөр, нинжин, хүн чанартай бүр огтоосоо ч биш.
Өөрийгөө үргэлж хойш тавих нь хайр ч биш.
Заримдаа энэ бүхэн шархалсан сэтгэлийн амьд үлдэх арга төдий.
Үүнийг ойлгох мөчид гуниг, уур, өрөвдөх сэтгэл зэрэг төрдөг.
Гэхдээ тэр уур сүйтгэх гэж ирдэггүй.
Харин:
“Надад ийм зүйл тохиолдсон.”
“Энэ үнэхээр өвдөлт байсан.”
“Одоо би өөрийгөө хамгаална.” гэж хэлүүлэхээр л ирдэг.
Эдгэрэл үргэлж гэрэл гэгээтэй, баяр бясгалантай, амар амгалан байдаггүй.
Харин унана, босно, хэвтэнэ, өндийнө, буцна.
Заримдаа олон жил дарсан үнэнийг харах зориг, нүүр тулах боломж.
Тиймээс эдгэрч яваа хүн өөрийгөө уурлаж байгаад буруутгах хэрэггүй.
Зарим уур хилэн бол шарх эдгэрч эхэлсний дохио.
Харин тэр уурыг бусдыг шархлуулахад бус, өөрийгөө ойлгож, хамгаалж, чөлөөлөхөд ашиглаж чадвал жинхэнэ эдгэрэл эхэлдэг.
🫶🏻 Заримдаа хамгийн том ухаарал бол:
“Би буруу байгаагүй юм байна. Би зүгээр л өвдсөн байсан юм байна.” гэдгийг ойлгох мөч байдаг.
👩🏻‍💻 Ганцаарчилсан зөвлөгөө авахыг хүсвэл DM-ээр холбогдоорой. Таныг сонсож өгье.

16/06/2026

Хүн өөрийгөө таних хүртлээ бусдыг өөрчлөхөд хүчээ тарамдуулдаг.
Харин өөрийгөө ойлгож эхлэх үед амьдрал өөрөө өөрчлөгдөж эхэлдэг.

15/06/2026

🎯 ТАНД СУРГАЛТ ХЭРЭГТЭЙ ЮУ, КӨҮЧИНГ ХЭРЭГТЭЙ ЮУ? 🤔💡
Сургагч багш болон Көүч хоёрын ялгааг та өөрт аль нь хэрэгтэй байгааг мэдсэнээр цаг хугацаа, хөрөнгө мөнгөө зөв зүйлд зарцуулж чадна.
📘 Мэргэжлийн сургагч багш: Танд шинэ мэдлэг, техник, системийг зааж сургана. "Энийг ингэж хийцгээе" гэсэн бэлэн зааварчилгаа, хөтөлбөрийг өгдөг. Жишээ нь: Шинэ хэл сурах, хувь хүний хөгжил, борлуулалтын систем сурах гэх мэт.
🚀 Көүч: Танд зааварчилахгүй харин таны дотор байгаа нөөц боломж, хариултыг зөв асуултаар ухаж гаргаж ирнэ. Таны зорилго, гацалтыг олж, нөөц боломжыг тань дараагийн түвшинд гаргах "стратегийн түнш" юм.
💡 Товчхондоо: Сургагч багш танд "Мэдлэг" өгдөг бол Көүч танд "Үр дүн, өөрчлөлт" авчирдаг.
Хэрэв та өөрийн карьер, бизнес эсвэл хувийн амьдралдаа системтэй өөрчлөлт хийж, "Level Up" хийхэд бэлэн байгаа бол би танд туслахад бэлэн байна.
💬 Таны хувьд яг одоо аль нь илүү хэрэгцээтэй байна вэ, Чат илгээж цаг аваад эхний ярилцлагаа хийцгээх үү.
#Көүчинг #СургагчБагш #ХувьХүнийХөгжил #Системчлэл #ДотоодАмгалан

Chamintsetseg 01/04/2026

✨ ӨӨРИЙГӨӨ СЭРЭЭЖ, ГАЙХАМШГИЙГ ТАТАХ ЦАГ
💁🏻‍♀️Чиний дотор асар их гэрэл, хүч нуугдаж байгаагаа та мэдэрч байна уу?
Заримдаа бидний "дараа" гэдэг үгний ард өөрийнхөө хамгийн нандин хүсэл, эрч хүчийг нуучихдаг. Гэвч жинхэнэ амьдрал яг одоо, таны дотор өрнөж байна.
Одоо өөртөө "Тийм" гэж хэлэх мөч ирлээ.
🌟 Сэрэлт: Та бол өөрийн энергийн эх үүсвэр
Асуудал хаанаас эхэлдэг вэ? Гадаад орчин биш, харин бид өөртэйгөө тогтоосон холбоогоо түр мартах үед л бүх зүйл "зогссон" мэт санагддаг.
Таны дотор өөрийн тань хязгааргүй боломж бий.
Таны дотор өөрийн тань дүүрэн хайр бий.
Таны дотор өөрийн тань шинэ эхлэлийн оч бий.
💁🏻‍♀️Та зөвхөн өөртэйгөө эргэн холбогдоход л ертөнц танд үүдээ нээж эхэлнэ.
💫 Таталт: Сэтгэлийн саваа дүүргэх урлаг
Бид юуг цацрна, түүнийгээ л амьдралдаа татдаг. Сэтгэл ханамжтай, талархалтай байгаа хүн рүү илүү их боломж, илүү их аз жаргал өөрөө тэмүүлдэг билээ.
“ТАЛАРХАЛЫН ИД ШИД & БЯСАЛГАЛЫН 28 ХОНОГ” аялалд нэгдсэнээр:
🧘🏻‍♀️Дотоод дүүрэн байдал: Сэтгэлийн саваа гэрлээр дүүргэцгээе
🧘🏻‍♀️Өндөр давтамж: Талархлын хүчээр амьдралынхаа өнгийг өөрчилнө.
🧘🏻‍♀️Амар амгалан: Шуугиан дундаас өөрийнхөө анир, нам гүмийг олж авна.
🧘🏻‍♀️Төвлөрөл: Хүсэж буй амьдралаа өөрөө бүтээх эрч хүчийг мэдэрнэ.
🚀 Үйлдэл: Таны шинэ хуудас
Энэ бол зүгээр нэг сургалт биш, энэ бол ӨӨРИЙГӨӨ ЭРГҮҮЛЭН АВАХ баяр юм. Бусдын хүлээлтэд биш, өөрийнхөө зүрх сэтгэлийн дуудлагад хариу өгөх цаг.
✨ Энэ бол таны эргэх цэг. Та өөртөө цаг гаргаж, өөрийгөө хайрлаж эхлэхэд эргэн тойрон чинь дагаад өөрчлөгдөхийг та харах болно.

⏰ БҮРТГЭЛ 4-р сарын 5 нд ХААГДАНА
Өөрийгөө хамгийн түрүүнд тавьж, энэ гайхалтай аяллыг хамтдаа эхлүүлцгээе.

💁🏻‍♀️Чи үүнд бэлэн, та үүнийг хүртэх эрхтэй.
Бүртгүүлэх нь +1

#Сэрэлт #ТалархлынИдШид #ӨөрийгөөСонгох #ШинэЭрчим #ДотоодАнагаалт #ХувьХүнийХөгжил #Бясалгал #28Хоног

Chamintsetseg

28/03/2026

🔥 30 ХОНОГТ ӨӨРИЙГӨӨ ШИНЭ ТҮВШИНД АВААЧИХ ХҮМҮҮСТ
Чи яагаад орлогоо өсгөж чадахгүй байна вэ?
❌ Чи чадваргүйдээ биш
❌ Чи азгүйдээ биш
👉 Чи өөрийгөө системд оруулж чадаагүйдээ
🧠 SYSTEM IDENTITY 30 хоног
💁🏻‍♀️Энэ бол:
✔ Өөрийгөө таних курс биш
✔ Зүгээр мотивац биш
💁🏻‍♀️Энэ бол:
Өөрийгөө үнэ цэн болгоод, мөнгө болгодог СИСТЕМ
🎯 30 хоногийн дараа чи:
✔ Өөрийгөө тодорхойлсон байна
✔ Өөрийгөө итгэлтэй илэрхийлдэг болно
✔ Өөрийгөө борлуулж сурсан байна
✔ Орлого олох бүтэцтэй болсон байна
📊 ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН:
1. IDENTITY Чи хэн бэ 🔛Та ямар үнэ цэнэ вэ?
2. COMMUNICATION Та хэрхэн ярьдаг 🔛 Таны үнэлгээ
3. SYSTEM Та юу зардаг 🔛Та түүнийгээ л хүртдэг
4. SALES Чи яаж хаадаг 🔛Чи хэдийг авдаг
💣 ГОЛ ЯЛГАА:
Би зүгээр коуч биш.
Мэргэжилийн сургагч багш
Илтгэх урлагийн багш
PR мэргэжилтэн, эвентүүд зохион байгуулагч
Storytelling мастер
💁🏻‍♀️Энэ 4 нийлээд:
Хүнийг өөрчилдөг, үнэ цэнээ борлуулдаг хүн болгодог
📦 ЧИ ЮУ АВАХ ВЭ?
🔥 7 хоногт 2 LIVE coaching
🔥 VIP хаалттай групп
🔥 1:1 session 2 удаа
🔥 Даалгавар + бодит feedback
🔥 Бэлэн script, систем
⚠️ Энэ бол бүх хүнд биш.
👉 Өөрийгөө дараагийн түвшинд гаргах
👉 Орлогоо өсгөх шийдвэр гаргасан
👉 Хариуцлага үүрч чаддаг хүмүүст
💬 Чи одоо байгаа амьдралаа үргэлжлүүлэх үү ?
🚀 Дараагийн түвшиндээ гарах уу?
📩 “SYSTEM” гэж бич
💰 Хөтөлбөрийн үнэ: 2,000,000₮
🙅🏻‍♀️Бүх хүнд биш.
Өөрийгөө дараагийн түвшинд гаргах шийдвэрээ гаргасан танд зориулав.

#ӨөрийгөөБорлуулах


28/03/2026

🚀 LEVEL UP: 31 ХОНОГИЙН ДОТООД,ГАДААД СИСТЕМЧЛЭЛИЙН З САР

“Баярлах. Уучлах. Өгөх. Хүндлэх. Бишрэх.
Энэ 5 чанар бол жинхэнэ лидерийн дотоод сахилга бат.”
🔖28-р өдөр: Дараагийн 90 хоногийн төлөвлөгөө. Амжилтаа бататгах амьдралын эерэг цэнэгийн төлөвлөгөө.
Харилцаа бол мөнгөний урсгал, мөнгө бол итгэлцэлийн урсгал. Чи бол өөрөө мөнгө.
💁🏻‍♀️Өнөөдрөөс эхлээд би хүсэл биш системээр амьдарна.
🧘🏻‍♀️Би:
Бодолдоо хяналт тавина
Харилцаагаа ухамсартайгаар бүтээнэ
Өдөр бүр үнэ цэнэ өгнө
Айдсаас үл хамааран үйлдэл хийнэ
Надад нэг үнэн тодорхой болсон:
🙋🏻‍♀️Харилцаа бол мөнгөний урсгал, мөнгө бол итгэлийн урсгал
Хүмүүс чамд итгэхгүй бол
чамаас хэзээ ч авахгүй.
💁🏻‍♀️Харин чи:
Сонсож чаддаг
Хүнд үнэ цэнэ өгдөг
Итгэл төрүүлдэг бол, чи өөртөө итгэдэг бол мөнгөний урсгал чиний дотроос өөрөө л урсана. Мөнгөний тухай сэтгэлгээгээ өөрчлөх, үнэ цэнийн урсгалаа байнга шинэлчилдэг үү?
Дараагийн 90 хоногт би өөрийгөө шинэ түвшинд гаргана.
Та бидэнтэй хамт хөгжих үү🔥

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


Ulaanbaatar Mongolia 1 Khoroo, Sukhbaatar District
Ulaanbaatar
14251

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 11:00
Sunday 09:00 - 17:00