Монголын Спортын гимнастикийн төв

Монголын Спортын гимнастикийн төв

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Монголын Спортын гимнастикийн төв, Professional Sports Team, 47. 920553473620906, 106. 926366664041, Ulaanbaatar.

Монголын спортын гимнастикийн төвийн үндсэн дасгалжуулагчид:
🇲🇳ОУХМ, ҮШБ-ийн дасгалжуулагч Д.Оюунтуяа
🇲🇳ОУХМ, ОУ-ын шүүгч, дасгалжуулагч А.Энхтулга
🇲🇳ОУХМ, ОУ-ын шүүгч, дасгалжуулагч Б.Мөнхсайхан

31/12/2025

2025.12 31
Манай клубын онцлог юу гэхээр бид бусдыг амарч байхад хөдөлмөрлөдөг, нэгнийгээ амжилт хүргэхийн төлөө үргэлж дэмждэг маш том дулаан уур амьсгалтай гэр бүл юм аа.
🎄Бүгдээрээ сайхан баярлаарай🎄

Photos from Монголын Спортын гимнастикийн төв's post 18/12/2025

Оу-ын хамтарсан бэлтгэлийн үеэр...

13/12/2025

Манай клубын ОУ-ын зэрэгтэй 5 дахь шүүгч боллоо. Намуунаадаа баяр хүргье🇲🇳
Шүүгчид:
1. А.Энхтулга ОУ-ын шүүгчийн 2-р зэрэг (эрэгтэй)
2.Б.Мөнхсайхан ОУ-ын шүүгчийн 3-р зэрэг( эрэгтэй), 4-р зэрэг (эмэгтэй)
3.Б.Баттөр ОУ-ын шүүгчийн 4-р зэрэг (эрэгтэй)
4. Э.Мөнхнаран ОУ-ын шүүгчийн 4-р зэрэг (эмэгтэй)
5. А.Намуунаа ОУ-ын шүүгчийн 4-р зэрэг ( эмэгтэй)

Photos from Монголын Спортын гимнастикийн төв's post 13/12/2025

Наннинг хотод ОУ-ын бэлтгэлд оролцож байна.

11/12/2025

🎄12 сарын 28нд спортын гимнастикмйн төв зааланд клубын шинэ жилийн арга хэмжээнд урьж байна🎄

11/12/2025

12 сарын 12-19нд БНХАУ-ын Наннинг хотод ОУ-ын хамтарсан бэлтгэлд тамирчидтайгаа гарлаа

Photos from Монголын Спортын гимнастикийн төв's post 07/12/2025

Өнөөдөр манай “Монголын Спортын Гимнастикийн Төв” клубийн спортын гимнастикийн өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө 🎉🤸‍♀️🇲🇳

2025 оны 12-р сарын 7-ны энэ өдөр бидний хувьд хүүхдүүдийнхээ хөгжлийг дэмжсэн, урам зориг хайрласан, спортоор дамжуулан зөв төлөвшил, сахилга батыг бий болгох чухал өдөр байлаа.

Өдөрлөгт маань хүрэлцэн ирж, хүүхдүүдийнхээ бэлтгэл сургуулилт, хичээл зүтгэлийг дэмжин оролцсон эрхэм эцэг эхчүүд та бүхэндээ гүн талархал илэрхийлье. Та бүхний дэмжлэг бол тамирчдын урагшлах хүч, клубийн маань хөгжил дэвшлийн үндэс юм.

Мөн тайзан дээр өөрсдийн авьяас, хөдөлмөр, зүтгэлээ харуулсан хүүхдүүд болон өсвөрийн тамирчиддаа баяр хүргэе. Та бүхний нүдэнд оч гялалзаж, өөртөө итгэх итгэл ямар хүчтэй болохыг бид бүгд харлаа. 🌟

Спортын сэтгэл зүйч Т. Энхбилэг танаа онцгой талархал илэрхийлье 🙏
Энэхүү өдөрлөгийн үеэр эцэг эхчүүдэд зориулж спортын сэтгэлзүйн маш хэрэгтэй, бодит амьдралд нийцсэн зөвлөгөөнүүдийг өглөө.
Үүнд:
Хүүхдийг шүүмжлэхээс илүү урамшуулах нь хөгжлийн хамгийн том түлхүүр болохыг,
Амжилтаас илүүгээр оролдлого, хичээл зүтгэлийг нь үнэлэх хэрэгтэй гэдгийг,
Бага зэрэг айдас, түгшүүр мэдрэх нь тамирчин бүрийн өсөлтийн нэг хэсэг болохыг,
Хүүхэд тэмцээн дээр алдаа гаргасан ч “чи чадаж байна, дараа нь бүр илүү сайн болно” гэсэн үг хамгийн их нөлөөтэйг,

Хүүхдийн сэтгэлзүй тайван байхад эцэг эхийн энерги, хандлага шууд нөлөөлдөг гэдгийг онцлон хэлсэн нь бид бүгдэд маш үнэ цэнтэй сургамж боллоо.

Өнөөдрийн өдөрлөг хүүхэд бүрийн нүдэнд гэрэлтсэн баяр, зорилго, мөрөөдлүүдийг харуулсан гайхамшигтай мөч байлаа. Бид цаашдаа ч хүүхдүүдийнхээ төлөө илүү мэргэжлийн, илүү урам зоригтой, илүү үр дүнтэй орчинг хамтдаа бүтээх болно.

Монголын Спортын Гимнастикийн Төв клуб
Хүүхэд бүрийн ирээдүйд гэрэл нэмье! 💙🤸‍♂️✨

02/12/2025

“БӨРТЭ ЧОНО-2025" НААДМЫН ШИЛДЭГ ТАМИРЧИНД НЭР ДЭВШИГЧ Д.ЭНХТҮВШИН

Монголын гимнастикийн спортын 104 жилийн түүхэнд анх удаа насанд хүрэгчдийн ангилалд Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний харайлтын төрөлд IV байрт шалгарсан амжилтаар “Бөртэ Чоно-2025" наадмын шилдэг тамирчинд нэр дэвшиж байна.

✅ МҮОХ-ны Тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ Чоно-2025" ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа

🗓️ 2025.12.10
🏫 Чингис зочид буудал
⏰18:00


#БӨРТЭЧОНО2025

Photos from Монголын Гимнастикийн Холбоо Mongolian Gymnastics Federation's post 25/11/2025

ОУХМ, ОУ-ын шүүгч, дасгалжуулагч А. Энхтулга Монгол улс дахь спортын гимнастикийн анхны ОЛОН УЛСЫН 2-Р ЗЭРГИЙН ШҮҮГЧ боллоо. Баяр хүргье👏👏👏

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


47. 920553473620906, 106. 926366664041
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 20:00
Tuesday 12:00 - 18:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 12:00 - 18:00
Friday 09:00 - 20:00
Saturday 09:00 - 17:00