30/05/2024
✅Мультивитамин яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?
1. Биед хэрэгтэй олон төрлийн эрдэс бодис, амин дэмийг нэг дор нөхөх боломж
Дээр дурдсанчлан бид өдөр тутамд идэж байгаа хоол, хүнснээсээ хангалттай хэмжээний амин дэм, эрдэс бодисоо авч чаддаггүй. Америкийн “Journal of Nutrition”-д нийтлэгдсэн судалгаагаар судалгаанд оролцсон дийлэнх насан хүрэгчид өдөрт авах шим тэжээлээ хангалттай хэмжээнд авч чаддаггүй болох нь харагдсан байгаа. Мультивитамин өдөр тутамдаа хэрэглэснээр биеийн ерөнхий эрүүл байдлыг дэмжиж олон төрлийн эрдэс, витаминыг нөхөж өгдөг.
2. Хорт хавдар үүсэх эрсдэлийг бууруулна
Өнөөдрийг хүртэл мультивитамины талаар удаан хугацааны маш том 2 судалгаа явагдсан байдаг. Үүний нэг нь 50-с дээш насны 15’000 эрэгтэй дээр хийгдсэн судалгаа байдаг. Тус судалгаа нь 11 жилийн турш үргэлжилсэн бөгөөд судалгааны үр дүнд оролцогчдын хорт хавдар үүсэх эрсдэл 8% , катаракт буюу нүдний болор цайх өвчний эрсдэл 9%-иар тус тус багассан байдаг.
3. Олон төрлийн хоолны дэглэмийн үед зайлшгүй хэрэглэх
Веган хоол, кето дэглэм зэрэг дэглэмээр хооллодог хүмүүс хүнсээ хязгаарлаж зарим амин дэм, эрдэс бодисоо авч чадахгүй явсаар дутагдалд ордог нь судалгаагаар мөн батлагдсан байдаг. Тиймээс та хоолны дэглэм барьж байгаа үед нэмэлтээр мультивитамин хэрэглэх нь эрдэс, амин дэмийн дутагдлаас сэргийлэх болно.
Ямар мультивитамин хэрэглэх хэрэгтэй вэ?
1. Өөрийн хэрэгцээнд тааруулах
Таны нас, хүйс, хөдөлгөөний идэвхтэй байдал болон эрүүл мэндийн байдал аливаа витаминыг сонгоход чухал үүрэг роль болдог. Мөн эрдсийн шинжилгээ өгж ямар эрдэс, амин дэм хэрэглэх шаардлагатай талаараа мэдэж авч сонголтоо хийх нь чухал.
2. Бүтээгдэхүүний цогц байдал
Мультивитамин сонгохдоо мэдээж олон төрлийн эрдэс, амин дэмийг өдөрт авах заагдсан тунгаар багтаасан байдлаас нь үүдэж сонгох хэрэгтэй. Хэдий олон төрлийг багтаасан байна, төдий чинээ таны биеийн эрүүл байдлыг дэмжих болно.
3. Чанартай түүхий эд бүхий орц найрлага
Мультивитамин сонгохдоо байгалийн гаралтай өндөр чанар бүхий түүхий эдээр хийгдсэн бүтээгдэхүүн сонгох нь маш чухал. Бүтээгдэхүүний найрлага нь таны биед үзүүлэх нөлөөтэй шууд хамааралтай тул та хамгийн сайныг нь судалж хэрэглэх нь зүйтэй.
4. Биед шингэх шингэц
Мультивитамины олон төрлийн эрдэс, амин дэмүүд нь биед үр дүнтэй шингэж чаддаг байх хэрэгтэй. Тиймээс та мультивитамины орц найрлага, хэлбэр бүтцийг нь худалдан авалт хийхээсээ өмнө сайтар судалж байхыг зөвлөж байна.
04/05/2024
02/02/2024
16/12/2023
08/09/2023
28/08/2023