21/08/2023
ФУТЗАЛЫН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ ТАЙЛАНД УЛСАД БЭЛТГЭЛЭЭ БАЗААЖ БАЙНА
Ирэх 10-р сард Монгол улсад болох Футзалын Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод бэлдэх зорилгоор манай Футзалын шигшээ баг Тайландыг зорилоо. Футзалын шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир өнгөрсөн 6 сард шигшээ багийн тамирчдын эхний сонгон шалгаруултыг хийсэн бөгөөд 8 сарын эхээр Төв аймагт байрлах “Шигшээ багийн бэлтгэлийн төв”-д фитнесс бэлтгэлээ базаасан юм.
Футзалын Үндэсний шигшээ баг нь Тайландын нийслэл Бангкок хотыг зорьсон бөгөөд тэнд бэлтгэл хийхийн зэрэгцээ Тайландын футзалын багуудтай бэлтгэлийн тоглолтуудыг хийхээр төлөвлөөд байна.
Футзалын шигшээ багт дуудагдсан тамирчид:
1. Б.Нармандах (Унаганууд)
2. Б.Эрдэнэдун (Унаганууд)
3. Б.Баянбат (Халиун-Од)
4. П.Алтантулга (Унаганууд)
5. Э.Пүрэвдорж (Унаганууд)
6. Э.Ууганбаяр (Унаганууд)
7. Б.Энхбилэг (Унаганууд)
8. Я.Алтансүх (Унаганууд)
9. Т.Анхбаяр (Солонго-5)
10. Э.Бат-Оргил (Солонго-5)
11. О.Есүхэй (Арвис)
12. Н.Эрхэмбаяр (Арвис)
13. Б.Түвшинбаяр (Арвис)
14. Э.Мөнхтүшиг (Халиун-Од)
15. М.Буянбадрах (Унаганууд)
19/08/2023
15/08/2023
15/08/2023
14/08/2023
31/07/2023
03/07/2023
13/06/2023