𝐋𝐢𝐨𝐧 𝐜𝐮𝐛

𝐋𝐢𝐨𝐧 𝐜𝐮𝐛

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from 𝐋𝐢𝐨𝐧 𝐜𝐮𝐛, Sports, Ulaanbaatar.

31/08/2026

🙌🏻👇🏻😍

12/08/2026

“LionCub"
🏐 10 хоногийн эрчимжүүлсэн волейболын сургалт

✨ ✨
08.14 эхлэх гэж байна.

📍 Өвөрхангай аймаг, Арвайхээр хот

👦🏻👧🏻 Насны ангилал: 6–12 нас

📅 Хугацаа: 2026.08.14-08.24
⏱ 10 хоног / Өдөр бүр 4 цаг
👉 Нийт 40 цагийн эрчимжүүлсэн сургалт

🎁 Хүүхэд бүрт

110.0₮үнэ бүхий ориг бөмбөг 🏐🎁
бэлэглэнэ 💖😇

💰 Сургалтын төлбөр: 290.0₮

☑️ Бүртгэл баталгаажуулах:
Б.Пүрэв-Од
🏦 Хаан банк – 5009666099
(Шилжүүлэхдээ хүүхдийн нэр, утасны дугаар бичнэ үү)

⚠️ Хүүхдийн тоо хязгаартай!

📍 Байршил:
ЕБ-ийн 4-р сургуулийн спорт заал

☎️ Холбоо барих:
98118832 ,91298229 ,90959280

10/08/2026

Сайн байцгаана уу? 🏐❤️

“LionCub"
🏐 10 хоногийн эрчимжүүлсэн волейболын сургалт
✨ ✨

📍 Өвөрхангай аймаг, Арвайхээр хот

❤️ Манай хөтөлбөр нь сүүлийн 5 жилийн хугацаанд
Улаанбаатар хот, Дорноговь аймгийн Сайншанд,
Хэнтий аймгийн Бор-Өндөр,
Төв аймгийн Баянчандмань,
Ховд аймгийн Мөст сум зэрэг
олон газар амжилттай хэрэгжиж ирсэн билээ.

🏐 Волейболын анхан болон дунд шатны сургалт
➕ Гоо зүй, Хөнгөн атлетикийн нэмэлт хөтөлбөртэй.

👩‍🏫 Дасгалжуулагч баг:

🏐 Хүүхдийн волейболын дасгалжуулагч
Булгаа Пүрэв-Од (сургалтыг удирдан явуулна)

🏐
Халиунаа ,Цамба

📚 Үндсэн хөтөлбөр:

✅ Волейболын анхан болон дунд шат
✅ Хөнгөн атлетикийн суурь техник

🎀 Нэмэлт хөтөлбөр:

✅ Гоо зүйн сургалт

👦🏻👧🏻 Насны ангилал: 6–12 нас

📅 Хугацаа: 2026.08.14-08.24
⏱ 10 хоног / Өдөр бүр 4 цаг
👉 Нийт 40 цагийн эрчимжүүлсэн сургалт

🎁 Хүүхэд бүрт

110.0₮үнэ бүхий ориг бөмбөг 🏐🎁
бэлэглэнэ 💖😇

💰 Сургалтын төлбөр: 290.0₮

☑️ Бүртгэл баталгаажуулах:
Б.Пүрэв-Од
🏦 Хаан банк – 5009666099
(Шилжүүлэхдээ хүүхдийн нэр, утасны дугаар бичнэ үү)

⚠️ Хүүхдийн тоо хязгаартай!

📍 Байршил:
ЕБ-ийн 4-р сургуулийн спорт заал

☎️ Холбоо барих:
98118832 ,91298229 ,90959280

07/08/2026

ЭРТНЭЭС БИЕИЙГ НЬ ДААЛГА. АЛСДАА ТАНЬД Ч ХҮҮХДЭД Ч АМАР БАЙХ БОЛНО

Хүүхэддээ хэлж өгөх 15 зөвлөмж:

1. Өөрийнхөө юмыг өөрөө л хий. Хэн нэгний гарыг бүү хар.

2. Тоглож болно, харин хийх ажлаа заавал хий.

3. Тийм хүн болно гэж хоосон битгий мөрөөд. Тодорхой зорилго тавь.

4. Найз нөхдөө зөв сонго. Дургүй зүйлийг чинь хийлгэх гэвэл татгалз.

5. Маргааш юу хийхээ өнөөдөр төлөвлө.

6. Өөрийгөө битгий гол. Чадна гэж бодвол чадах л болно.

7. Дутагдлаа, алдаагаа хүлээн зөвшөөрч, засч бай.

8. Мөрөөд, томоор мөрөөд.

9. Өнөөдөр хийх ёстой зүйлээ өнөөдөр хий.

10. Хийсэн зүйл чинь бүтэлгүйтвэл дахиад хийгээд үз.

11. Бусдыг анхааралтай сонсож бай.

12. Асуух юм байвал зоригтой асуу.

13. Шүүмжлэлд битгий уурла. Яагаад ингэж хэлсэнийг нь бод.

14. Хэн нэгнийг магтмаар байвал магт, талархмаар байвал таларх.

15. Шаардлагатай үед нь бусдад тусла.

Эдгээрийг хийж чаддаггүй томчууд ч олон байдаг.

31/07/2026

Манай зуны хөтөлбөрт хамтдаа явж дурсамж бүтээхийг хүсэж байгаа найзыгаа меншн хийгээрэй.@

1 -дүгээр ээлж эхлэхэд 2 хоног үлдлээ

28/07/2026

🔥 ӨВӨРХАНГАЙД АНХ УДАА: “ВОЛЕЙБОЛЫН ЗУНЫ ЗУСЛАН” СУРГАЛТАНДАА ХҮҮХДҮҮДЭЭ АВАХАД БЭЛЭН БОЛЛОО ❤️🏐✨
Энэ зуны хамгийн дурсамжтай, хөгжөөнтэй аялал хүлээж байна! Хүүхдийнхээ зуны амралтыг эрүүл, зөв дадалтай, үр дүнтэй өнгөрүүлэхийг хүссэн эцэг эхчүүд та бүхнийг урьж байна. 🤩

📍 Хаана: Өвөрхангай аймаг, Хайрхандулаан сум (Цэвэр агаар, байгалийн сайханд 🌲⛰️)
🎯 Нас: 9–15 насны хүүхэд бүрт нээлттэй!

🌟 ЗУСЛАНГИЙН ОНЦЛОХ ДАВУУ ТАЛУУД:

🏐 Мэргэжлийн багш дасгалжуулагчтай бэлтгэл: Өдөрт 4-5 цагийн эрчимжүүлсэн волейболын хичээл, сургалт.

📱 Гар утасгүй 7 хоног: Хүүхдүүд дэлгэцээс хол байж, бодит харилцаа, найз нөхөдтэй болох алтан боломж.

🥗 Чанартай, амттай хоол: Чадварлаг тогоочийн бэлтгэсэн өдрийн үндсэн 3 хоол болон нэмэлт цай, сүү, тарагтай.
🍪Өглөөний цай

🍛Өдрийн хоол

🍲Оройн хоол
🥛Тараг / сүү

💡 СУРГАЛТЫН НЭМЭЛТ ХӨТӨЛБӨРҮҮД:
🏃‍♂️ Хөнгөн атлетик & Бие бялдрын хөгжил
💃 Гоо зүй, харилцааны урлаг
🗺️ Байгалийн аялал
🎬 Movie night (Кино үдэш)
🎤 Open mic (Авьяас чадвараа нээх тайз)
🎉 Хөгжөөнт тоглоом, үдэшлэгүүд

📆 ХУГАЦАА & ЭЭЛЖ:

1-р ээлж: 8-р сарын 03-аас 8-р сарын 09
2-р ээлж: 8-р сарын 09-өөс 8-р сарын 15

Төлбөр:480.0₮

📝 БҮРТГЭЛ БА БАТАЛГААЖУУЛАЛТ:

Хүүхдийн тоо хязгаартай тул та доорх дансанд төлбөрөө шилжүүлж бүртгэлээ баталгаажуулаарай.

🏦 Банк: Хаан банк
💳 Данс: 5009666099
👤 Дансны нэр: Булгаа Пүрэв-од
📌 Гүйлгээний утга: Хүүхдийн овог нэр, нас, холбогдох утасны дугаар
⚠️ Төлбөрөө шилжүүлж баталгаажуулснаар зуслангийн албан ёсны групп чатад орох эрх үүсэх юм шүү.
📞 Холбоо барих утас: 98118832, 91828219

26/06/2026

Сайн байцгаана уу?

Хүүхдүүдээ бага наснаас нь гадаад ертөнцтэй танилцуулна гэсэн мөрөөдөл ,амлалтндаа хүрч ийнхүү 2 ,3 сарын турш судалж бэлдсэн аяллаа бэлэн болгож танилцуулж байна.🙌🏻Алдаж болохгүй маш том боломж✨

🇯🇵Японы мэргэжлийн волейболын талбарт хөл тавьж, мөрөөдлөө бодит болгох аялал!🌟

"Lion Cub" клубийн ирээдүйн аваргууддаа зориулсан, насан туршдаа мартагдахааргүй хамгийн гайхалтай зуны аялал эхлэхэд бэлэн боллоо!
Японы Токио хотын хамгийн эрчтэй хөгжиж буй мэргэжлийн волейболын ''Tokyo Great Bears"багийн шилдэг тамирчдын бэлтгэлийг дэргэдээс нь харж, тэдэнтэй хамт нэгэн зааланд мөр зэрэгцэн бэлтгэл хийнэ гэдэг хүүхэд бүрийн хувьд хэзээ ч мартагдашгүй маш том урам зориг, туршлага болох болно.
Энэхүү аялал нь зөвхөн бэлтгэл гэлтгүй, хүүхэд насны хамгийн нандин дурсамжуудыг хамтад нь бэлэглэнэ:
✨ Диснейлэндийн шидэт ертөнцөөр аялна.
🦁 Фүжи Сафари паркт зэрлэг амьтадтай тулж танилцана.
📸 Дижитал урлагийн гайхамшиг Teamlab музей,Токио таур, Шибуяагийн алдарт уулзвар гээд үзэсгэлэнт газруудыг нүдээр үзэж, багийнхантайгаа мартагдашгүй дурсамж бүтээх болно.

Спортоор холбогдож, Японы соёлтой танилцах, хүүхдийн тань волейболын ур чадвар болон бие хүний хөгжилд маш том хөрөнгө оруулалт болох энэхүү гайхалтай аялалд багийнхаа найзуудтайгаа хамтдаа нэгдээрэй! 🏐🫶🏻🇯🇵

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл коммент хэсэгт #12 гэж бичээрэй. Бид тан руу дэлгэрэнгүй мэдээлэл явуулах болно оо.📨

Photos from 𝐋𝐢𝐨𝐧 𝐜𝐮𝐛's post 20/06/2026

Талбай дээрх хичээл зүтгэл, багийн хамт олонтойгоо нэгдэн тоглосон ур чадвар нь ирээдүйн том амжилтын эхлэл гэдэгт багш нар нь итгэл дүүрэн байна аа.

Амжилт гэдэг зөвхөн медаль бус, зориг зүрх, өөрийгөө хөгжүүлж буй алхам бүр юм.

Хэн нэгэн ганцаараа биш, харин багийн хамт олонтойгоо нэгэн цогц болон тоглох нь хамгийн том ялалт юм.
Та бүхэн чадлаа, та бүхэн хичээлээ, та бүхэн өсөж байна.

Амжилтын оргил өөд шантралгүй, улам их урам зоригтойгоор тэмүүлээрэй. Та нараараа бахархаж байна, Бидний мундаг үрсүүд ээ!

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Ulaanbaatar